Эдийн засаг

May, 2015

  • 21 May

    Төсвийн байнгын хороо хуралдлаа

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.05.21/ чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн төсвийн хүрээний …

  • 20 May

    Аудитын хууль батлагдсаны 18 жилийнойн баярын мэнд хүргэлээ

    “Мэжик Чойс” сургалтын төвөөс Аудитын хууль батлагдсаны 18 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.

  • 19 May

    Төсвийн байнгын хороо 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.19/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг батлах явцад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн талаар Д.Дэмбэрэл гишүүн санал гаргаж, гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Хэлэлцэх асуудлыг баталсаны дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын …

  • 14 May

    Банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэх арга зам

    БИЧИЛ ГЛОБУС ГРУПП-ын  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ОТГОНСҮХ ББСБ-ийн хөгжил бүтэн 400 жилийг туулан санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өсөж, хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээс болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор улам бүр ирээдүйтэй санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг …

  • 9 May

    Ипотекийн зээлд 69 мянган хүн хамрагджээ

    Банкууд 2015 оны 3 дугаар сард нийт 1617 зээлдэгчид 95.2 тэрбум төгрөгийн ипотекийн  зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3015.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 69269-т хүрчээ.Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад1.5 нэгж хувиар, оны эхнээс 9.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 105.3 нэгж хувиар буурсан байна. Тайлант сарын эцэст банкуудын …

  • 8 May

    Н.Мөнхбат: “Хөгжлийн банк”-ийг улстөржүүлэх хэрэггүй

    Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийж сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа тус банктай холбоотой гарч байгаа мэдээлэлд хариу тайлбар өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд “Үндэсний аудитын газраас хоёр долоо хоногийн “Засгийн газраас гаргасан Үнэт цаас болон Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалт, Хөгжлийн банкны хуулийн хэрэгжилт, тус банкны санхүүжилтээр хийгдсэн төслийн үр дүн” гэх сэдэв бүхий тайланг гаргасан байна. Энэ бол …

  • 6 May

    BRT төслийн нэгдүгээр шатны санхүүжилтийг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ – ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн анхан шатны санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат,  Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч …

April, 2015

  • 22 April

    Юань нөөцийн валют болох уу?

    Олон улсын валютын сангийн хаврын уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн. Энэ үеэр яригдсан нэг чухал сэдэв нь Хятадын юань Азийн бүс нутгийн, цаашлаад дэлхийн нөөцийн валют болоход ойрхон болсон тухай байлаа. ОУВС анх Зээлжих тусгай эрх хэмээх “зохиомол” нөөцийн валютыг 1969 онд гаргасан байдаг бөгөөд түүний багцад олон улсын хөрвөх чадвартай валютууд ордог. Тухайлбал, 1973 онд Бреттон Вүүдсийн систем …

  • 20 April

    Ч.Сайханбилэг: Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эмэгтэйчүүдийн оролцоог бүтээлчээр дэмжих нь Засгийн газрын бодлого юм

    2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Эмэгтэйчүүдийн хөгжлийн үндэсний чуулганыг Эрдэнэт хотод зохион байгуулж, гэр бүлийн хөгжил, гэр бүлийн гишүүд,  эцэг, эхчүүдийн тэгш эрх,  үүрэг, хариуцлагын талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан байна. Энэ арга хэмжээний хэрэгжилт, биелэлтийн талаар дахин  дүгнэхээр  Төрийн ордонд Үндэсний чуулган зохион байгууллаа. “Эмэгтэйчүүдийн оролцоо-Хөгжилд” Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг …

  • 20 April

    Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж байна…

    Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2014 онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6.7 хувиар буюу 344.4 сая кВт.цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.3 хувиар буюу 305.2 мян. Гкал-аар тус тус өссөн байна. 2014 онд нийтдээ ОХУ-аас 389.98 сая кВт.цаг, БНХАУ-аас 999.26 …

  • 17 April

    Олон улсын нисэх буудлыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ

    Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх нэмэлт зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг төлөөлөн уг байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сато Мицүми нар гарын үсэг зурж байна. Монгол Улсын Засгийн …

  • 16 April

    Эхлээд мөнгөө олчих, тэгээд үнээ чөлөөлье

    Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа. Тавантолгой гэж талцах энэ нийгмийн дундуур үнийн чөлөөлөлт, цахилгаан дулааны үнэ, шатахууны үнийн өсөлт, гурил махны талаар ганц ч гэсэн хүн анхаарч бичсэн нь энэ. Нийгмийн сэхээтэнлэг давхаргын ганц нэг хүн энэ талаар анхаарал хандуулж “Үнэ чөлөөл гэснээс бусдыг нь …

  • 15 April

    Үнэ чөлөөлж, үнээр дарамтлах уу?

    Эдийн засгийн хямралыг макро төвшин буюу сайд дарга, захирлын хүрээн дэх ойлголт болгож ирлээ. Арга ч үгүй биз. Том тоогоор тоглодог хүмүүс их хэмжээний алдагдал хүлээх нь ойлгомжтой. Тиймээс хаа хаанаа эдийн засгийн хямрал нүүрлэж буйг тоочих болов. Харин сарын цалингаараа амьдардаг Батаа, Цэцгээгийн хувьд энэ хямрал гол хэрэглээгээр яригдах хоолойд тулсан асуудал. Харин үүнийг илэрхийлдэг математикийн аргачлал нь инфляци. …

  • 15 April

    Экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргалаа

    Тус төслийн хүрээнд Гудамж төсөлд хуваарилсан хөрөнгийг “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх” төсөл, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл болон “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөлд ашиглах нь зүйтэй гэж үзэж, Засгийн газрын 2013 оны 127 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн батлахаар тогтов. Зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгасны дагуу экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 сая ам.долларыг хөдөө аж …