Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох …
Эдийн засаг
August, 2015
-
12 August
“Усан хөшиг” гэгч цоргын 70 сая төгрөгөөр бүтсэн зардлын задаргаа ба гэрээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арсалантай гүүрэнд 70 саяар усан хөшиг гэгчийг байрлуулсан. Харамсалтай нь долоо хоногийн нүүр үзэлгүй ажиллахаа больсон. Үүнийгээ засаж байж магад хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл уг усан хөшиг гэгч цорго нь өнөөдөр ч гэсэн алдаг оног ажиллаж байгаа. Засвар хийж байгаа ч юм шиг, эвдэрсэн ч юм шиг ойлгомжгүй байгааусан хөшиг нь …
July, 2015
-
22 July
Ипотекийн 10 хувийн журам наймдугаар сараас хэрэгжинэ
Засгийн газраас ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд баталгаа гаргахаар болсон. Энэ дагуу Засгийн газраас холбогдох журмыг батлаад байгаа. Одоогоор салбарын яам болон банкууд журмын дагуу иргэдэд 10 хувийн урьдчилгаатайгаар зээлийг олгож эхлэх бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Түүнчлэн банкууд нэгдсэн байдлаар 10 хувийн урьдчилгаатай зээл олгох журмаа Сангийн яам, БХБЯ-тай хамтран боловсруулах …
-
13 July
Банкуудын ажиллах цагийн хуваарь
Голомт банк Худалдаа хөгжлийн банк Хаан банк Хас банк Төрийн банк Капитал банк 2015.07.13 Даваа Солонго, Ард, Саппоро, Өргөө, Сансар, 120 мянгат салбарууд тус тус 10-18 цаг хүртэл ажиллана. амарна амарна Түшиг тооцооны төв 11-17 цагийн хооронд ажиллана. Ялалт, Чулуун овоо, Драгон тооцооны төвүүд 11-17 цагийн хооронд ажиллана. Нисэх тооцооны төв 24 цаг, Тавин мянгат, Хороолол салбарууд 10-17 цаг хүртэл …
-
9 July
Р.Амаржаргал: Мөнгөний урсгалын хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр, эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. 2014 оны 5 дугаар сард энэхүү …
-
8 July
Орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд баталгаа гаргана
Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталлаа. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар тусгажээ. Хөгжлийн банк нь ипотекийн зээлийн баталгаа …
-
6 July
Х.Эрдэнэчулуун: Цахилгаан, дулааны үнэнд нүүрс олборлохоос эхлээд бүхий л зардал багтаж байдаг
Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Хорлийгийн Эрдэнэчулуунтай эрчим хүчний салбарын талаар ярилцлаа. -Долдугаар сарын 1-нээс эхлэн эрчим хүчний үнэ тариф чөлөөлнө гэсэн мэдээлэл иргэдийн дунд байгаа. Өнөөдөр Монгол улс эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөх боломжтой юу гэдгээс ярилцлагаа эхлэе? – Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нягт хамааралтай, стратегийн чухал салбар. Тиймээс энэ салбарт …
-
3 July
Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны 6 дугаар сарын 9, 30 болон 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд тус тус хуралдаж, мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэлд “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 5 дугаар сарын эцэст 8.0 хувь, Улаанбаатар хотод 7.5 хувь болж бууран, суурь инфляци алгуур буурсаар 10.2 хувьд хүрээд байна. …
-
3 July
Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хийсэн чухал уулзалтуудын нэг нь Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран зохион байгуулсан Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалт байлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийн Парламентын гишүүн, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэрыг хүлээн авч уулзан хоёр улсын эдийн засаг бизнесийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гээд …
-
2 July
Сангийн яамныхан сайдтайгаа нийлээд тендер “будлиантуулж” байна
Сангийн сайд Ж.Эрдэнэбат шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй, өөрт хамааралгүй тендерт хутгалдаж танил талынхаа компанийг цээжээрээ хамгаалж байна. Түүгээр ч барахгүй тендерт шалгарсан компанийн ажлыг хийлгэхгүй төрийн ажлыг давхар гацааж, доороо ажилладаг дарга нараараа Шүүхийн байгууллага болон Татварын ерөнхий газар руу хуурамч бичиг илгээжээ. Онцгой албан татварын тэмдэгтийг өөрчлөн иргэд найдвартай бүтээгдэхүүнээр хангагдаж цаашлаад татварын орлогод ахиц гаргахын тулд зургаан жилийн өмнө Татварын …
-
2 July
Ц.Эрдэнэбат: Бүтээгч эдийн засагтай болж байж бид хөгжлийн тухай ярих боломжтой болно
“Хөгжил-Хүн” клубын гишүүн, “Гүүмэл” компанийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа. -Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүн бэ? Намайг Цэнддоржийн Эрдэнэбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Хэрэглээний математикч мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхлэгч. Программ хангамж, технологийн чиглэлийн “Гүүмэл” ХХК-ийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна. -Та хаана ямар сургууль дүүргэсэн бэ. Таныг төрийн албанд ажиллаж байсан гэж сонссон? Тиймээ би МУИС-ын Математик …
June, 2015
-
29 June
Монголд хөрөнгө оруулагчидтай уулзлаа
Хөгжиж буй орнуудын гол хөрөнгө оруулагчид болон банкны төлөөлөгчид оролцсон уг уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, асуултад хариуллаа. Мөн Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Бямбасайхан хөрөнгө оруулагчдад компанийнхаа үйл ажиллагаа, өнөөгийн байдал, ирээдүйн хэтийн төлөвийн талаар танилцуулга хийсэн юм. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын төлөөлөл Оюу толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэнээр бид …
-
27 June
Эдийн засгийн үр өгөөж нь төрийн өмчит компаниудын шалгуур үзүүлэлт байх ёстой
2014 оны сүүлээр тѳрийн эзэмшлийн 83 ширхэг аж ахуй нэгж Тѳрийн Ѳмчийн Хороонд (ТѲХ) бүртгэгдэжээ эдгээр компаниудаас 2014 онд 45 компани нийт 361.2 тэрбум тѳгрѳгийн ашигтай ажилласан бол 38 компани нь нийт 183.6 тэрбум тѳгрѳгийн алдагдалтай ажиллажээ. Эдгээр компаниудаас хамгийн ѳндѳр буюу 187.5 тэрбум тѳгрѳгийн ашигтай ажилласан нь Эрдэнэт УБҮ бол алдагдалтай ажилласан компаниудыг Эрдэнэс Таван Толгой -64.7 тэрбумаар тэргүүлж …
-
24 June
Газрын тосны хайгуулд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна
Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд газрын тосны хайгуулын “Хар Ус II” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, “Ренова-илч” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Ренова илч” ХХК нь 8 жилийн хугацаанд нийт 53.2 сая ам.доллараас багагүй хэмжээний хөрөнгө оруулна. Мөн байгаль …
-
23 June
Байнгын хорооны дарга С:Батболд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд өнөөдөр /2015.06.23/ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэлхаммер Байнгын хорооны дарга С.Батболдыгцаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл