Баян айлын хүүхдүүд 20 мянган төгрөг авах боломжтой

download

Засгийн газар “Хүүхдийн мөнгө” гэж сар бүр 20 мянган төгрөг олгох ажилд 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг байсан ч эдийн засгийн хямралтай холбогдуулан танаж, 144 тэрбум болгохоор болсон. Ингэхдээ амьжиргааны түвшнээр ялгаж олгохоор болсон бөгөөд ирэх оны эхнээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн олгохоор болсон юм. Тухайлбал, Монгол улсын нийт айл өрхийн амьжиргааны түвшинг 20 бүлэгт хувааснаас  1-17 дугаар бүлгийг “ядуу” хэмээн хүүхдийн мөнгөн олгохоор болсон юм. “Ядуу” 1-17 бүлэгт Монгол улсын 823 мянган айл өрх багтаж байгаа аж. Харин хүн амын цөөнх баян буюу 18-20 дугаар бүлэгт багтах амьдралын түвшинтэй айл өрх хүүхдийн мөнгө авах хүсэлтэй бол хүсэлт гаргахад л болоо аж. Учир нь жил бүр Хүний хөгжил сангийн дансанд хүүхдийн мөнгөний үлдэгдэл 5 тэрбум орчим төгрөг үлддэг байсан бөгөөд энэ нь баян хэмээх 18-20 дугаар бүлгийн хүүхдүүдийн аваагүй мөнгө аж.

Э.Төгс

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026 оны гуравдугаар сарын 11/  “Импортын барааны гаалийн албан татварын …