Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого буурч, төсвийн алдагдлаа зогсоож чадахгүй байгаа нь эдийн засгийг улам бүр сульдааж байна. Оны эцэст гэхэд л төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан бол ирэх сарын дунд хүртэл Сангийн яам дансаа хааж, зөвхөн цалин тэтгэврийн гүйлгээ хийж байгаа юм байна. Гэвч иргэдийн хувьд эдийн засаг хүндэрч, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учраас …
Эдийн засаг
October, 2015
-
1 October
Хивэгний экспортыг өнөөдрөөс хязгаарлалаа
Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан. Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын …
September, 2015
-
30 September
Инфляцийг 7 хувьтай байхаар тусгажээ
Төв банкнаас 2016 оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг долоон хувьд барихаар Монголбанк тусгажээ. Энэ жилийн хувьд инфляци 6.6 хувьтай байгаа юм. Инфляцийн төвшин буурсан хэдий бодлогын хүү өндөр байна. Гэвч, улсын төсвийн алдагдалд 679 тэрбумд хүрч, долларын урсгал царцсан тул бодлогын хүүг бууруулах боломжгүй байгааг төв банкныхан хэлж …
-
26 September
10 хувь & банкны шалгуур
Халаасны өрөөнөөс өрөө дамжин ядаж 30 ам.метр ч болтугай өөрийн гэсэн орон сууцтай болохсон гэж мөрөөдөж, амьдралын төлөө зүтгэж яваа залуу гэр бүл олон. Гэсэн ч цалин бага, орон сууцны үнэ өссөн, эрэлт их байгаа энэ үед хүссэн хүн бүр 60 сая төгрөг гаргаад байр авчих бэл бэнчин алга. Үүнд төр зохицуулалт хийхээс өөр аргагүй гэж үзэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг …
-
24 September
Ч.Сайханбилэг: Өнөөгийн эдийн засгийн байдал бидэнд бүсээ чангалахыг шаардаж байна
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээллийг Ерөнхий сайдын өрөөнд лхагва …
-
24 September
Р.Бурмаад шаардлага хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүн Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар махны экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр бодитой ямар ажил хийж хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд мэдээлэхийг хүссэн таван зүйл бүхий асуулгыг Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаад тавилаа. Махны экспорт 2014 онд 1.8 мянган тонн болж буурсан нь 2010 оны экспортын хэмжээнээс 13.2 дахин бага үзүүлэлт юм. …
-
24 September
О.Тэнүүн: Бид хөрөнгө оруулагчдыг аз жаргалтай байлгаж байж Монгол Улс хөгжинө
“Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь анхаарал татсан юм. Түүний ашигласан дүрс нь yahoo messenger-ийн “шар өнхрүүш” байв. Бид messenger-ээр харилцахдаа бодол санаагаа “шар …
-
19 September
Зэсийн экспорт нэмэгдэж, нүүрснийх буурчээ
Он гарснаас хойш Монголбанкнаас гаргасан статистик судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 5,7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 1,3 сая ам.доллараар буурсан байна. Гадаад худалдааны эргэлт 19.2 хувиар буурахад экспорт 324 сая ам.доллараар, импорт 1.2 сая ам.доллараар буурахад нөлөөлжээ. Монгол Улсын экспорт импортын жилийн өсөлтийн тухайд 2014 оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсан тул …
-
18 September
Аз жаргалтай хөрөнгө оруулагч
“Аз жаргалтай хөрөнгө оруулагч” хөдөлгөөн өрнүүлж, хөрөнгө оруулалтын орчныг энгийн жижиг зүйлээсээ эхлэн засах бодолтой байгааг ярьсан юм. “Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь …
-
11 September
Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй нийслэлийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцохыг үүрэгдлээ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хариуцлага тооцох тухай” А/730 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй төсвийн шууд захирагч нарт, 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI-г байршуулаагүй байгууллагын дарга нарт тус тус сануулах сахилгын шийтгэлийг ногдууллаа. Холбогдох …
-
8 September
Төсвөө алдагдалгүй болгож, өрөө хүндрэлгүй төлөх боломж бидэнд бий юу
Эдийн засаг энэ онд таван хувийн өсөлттэй гарах төсөөлөл хийж байв. Гэвч оны эхний хагас жилээр гурван хувийн өсөлттэй гарсан. Ийнхүү доогуур гарсанд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажил удааширсан нь нөлөөлжээ. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага, санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдсэн байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой. Засгийн газар улсын төсвийн төлөвлөсөн …
-
7 September
Эдийн засгийн хүндрэлийн шалтгаан төсвийн алдагдал
Эдийн засгийн хүндрэлийг иргэд аяганы хийц, халаасан дахь мөнгөөрөө мэдэрч ёстой л урд хойд хормойгоо хэсэгчлэн нөхөж цойлдож суугаа. Гэтэл өнөөдөр Сангийн яам, БОАЖНХЯ зэрэг зургаан яам толгойлох сайдгүй, Засгийн газар бүрдээгүй байна. Ийнхүү төр засаг бүрэн эмхрээгүй тул уг хүндрэлийг даван туулах хууль, бодлого хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шаварт суусан машин шиг хий эргэж буй юм. Тэгвэл манай улсын …
-
7 September
Ерөнхийлөгчийн Шилэн дансны хууль амь тавьжээ
Ерөнхийлөгчийн Шилэн дансны тухай хууль гэж аймаар сүртэй эхлэж байсан хууль ердөө л 9 сарын настай эд байсан ажээ. Гараанаас гарахдээ улаан хивс, ёслолын буудлага, бүрээ бөмбөр нижигнүүлэн сүр бараатай гарсан бөгөөд Ерөнхийлөгч маань эгээтэй л тууз хайчлаагүй ч эх орон даяар асар сүртэй эхлэж байсан билээ. Гэтэл өнөөдөр 15 яамны ердөө 3 нь, 28 агентлагийн ердөө 4 нь, ТӨҮГ …
-
4 September
Иргэдээ ялгаварлаж итгэл рүү нь ус цацсан ХААН банк
Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их мөнгөн хөрөнгө хуримтлуулсан, хэрэглэгчээ ХААН-д өргөмжилсөн гэж өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкныханы гууль цухуйж эхлэв бололтой. Тэд иргэдийг бэл бэнчингээр нь ялгаж, оюутан залууст үйлчлэхгүй гэх улайм цаймдаа гарсан шийдвэр гаргажээ. Угтаа бол Монгол улсын иргэн бүр аливаа үйлчилгээний газар адил тэгш эрх эдлэх ёстой. Гэтэл ХААН банкны хувьд VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь …
August, 2015
-
28 August
Сүхбаатар дүүргээс төлөөлөгчиддөө тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог уу?
Шилэн дансны цахим хуудасны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” хэсэгт Сүхбаатар дүүргийн ИТХ төлөөлөгчдийн урамшуулалд гуравдугаар улиралд 126 тэрбум төгрөг зарцуулсан гэх “хачирхмаар” дүн мэдээ тавигдсан байх юм. Үнэхээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалд тэрбум тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог эсэхийг тодруулахаар тус дүүргийн ИТХ-ын нягтлан бодогч Б.Цолмонтой холбогдоход “Орон андуурч гарсан мэдээлэл байна. …