Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хариуцлага тооцох тухай” А/730 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй төсвийн шууд захирагч нарт, 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI-г байршуулаагүй байгууллагын дарга нарт тус тус сануулах сахилгын шийтгэлийг ногдууллаа. Холбогдох …
Эдийн засаг
September, 2015
-
8 September
Төсвөө алдагдалгүй болгож, өрөө хүндрэлгүй төлөх боломж бидэнд бий юу
Эдийн засаг энэ онд таван хувийн өсөлттэй гарах төсөөлөл хийж байв. Гэвч оны эхний хагас жилээр гурван хувийн өсөлттэй гарсан. Ийнхүү доогуур гарсанд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажил удааширсан нь нөлөөлжээ. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага, санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдсэн байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой. Засгийн газар улсын төсвийн төлөвлөсөн …
-
7 September
Эдийн засгийн хүндрэлийн шалтгаан төсвийн алдагдал
Эдийн засгийн хүндрэлийг иргэд аяганы хийц, халаасан дахь мөнгөөрөө мэдэрч ёстой л урд хойд хормойгоо хэсэгчлэн нөхөж цойлдож суугаа. Гэтэл өнөөдөр Сангийн яам, БОАЖНХЯ зэрэг зургаан яам толгойлох сайдгүй, Засгийн газар бүрдээгүй байна. Ийнхүү төр засаг бүрэн эмхрээгүй тул уг хүндрэлийг даван туулах хууль, бодлого хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шаварт суусан машин шиг хий эргэж буй юм. Тэгвэл манай улсын …
-
7 September
Ерөнхийлөгчийн Шилэн дансны хууль амь тавьжээ
Ерөнхийлөгчийн Шилэн дансны тухай хууль гэж аймаар сүртэй эхлэж байсан хууль ердөө л 9 сарын настай эд байсан ажээ. Гараанаас гарахдээ улаан хивс, ёслолын буудлага, бүрээ бөмбөр нижигнүүлэн сүр бараатай гарсан бөгөөд Ерөнхийлөгч маань эгээтэй л тууз хайчлаагүй ч эх орон даяар асар сүртэй эхлэж байсан билээ. Гэтэл өнөөдөр 15 яамны ердөө 3 нь, 28 агентлагийн ердөө 4 нь, ТӨҮГ …
-
4 September
Иргэдээ ялгаварлаж итгэл рүү нь ус цацсан ХААН банк
Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их мөнгөн хөрөнгө хуримтлуулсан, хэрэглэгчээ ХААН-д өргөмжилсөн гэж өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкныханы гууль цухуйж эхлэв бололтой. Тэд иргэдийг бэл бэнчингээр нь ялгаж, оюутан залууст үйлчлэхгүй гэх улайм цаймдаа гарсан шийдвэр гаргажээ. Угтаа бол Монгол улсын иргэн бүр аливаа үйлчилгээний газар адил тэгш эрх эдлэх ёстой. Гэтэл ХААН банкны хувьд VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь …
August, 2015
-
28 August
Сүхбаатар дүүргээс төлөөлөгчиддөө тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог уу?
Шилэн дансны цахим хуудасны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” хэсэгт Сүхбаатар дүүргийн ИТХ төлөөлөгчдийн урамшуулалд гуравдугаар улиралд 126 тэрбум төгрөг зарцуулсан гэх “хачирхмаар” дүн мэдээ тавигдсан байх юм. Үнэхээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалд тэрбум тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог эсэхийг тодруулахаар тус дүүргийн ИТХ-ын нягтлан бодогч Б.Цолмонтой холбогдоход “Орон андуурч гарсан мэдээлэл байна. …
-
27 August
Ц.Мянганбаярын ахин сэргэн мандалт
“Алтны магнат”-аас эхлээд олон зүйлийн нэр зүүсгэл зүүж бизнесийн салбарт хүчтэй явсан Ц.Мянганбаяр дампуурлаа. Дампуурахдаа гадны компанид ихээхэн өртэй, Арбитрын шүүхээр хэлцэгдээд ялагдал хүлээлээ хэмээн нэг хэсэг шуугиан дэгдээсэн. Гэтэл Ц.Мянганбаяр Арбитрын шүүхэд ялалт байгуулж, “Монгол газар” компани дампуурах нь бүү хэл үйл ажиллагаагаа сэргээн, үндэсний хэмжээний томоохон ажлыг эхлүүлсэн гэх эх сурвалжийн мэдээллийн мөрөөр орлоо. Орохын учир нь Японы …
-
27 August
П.Сүхбаатар: Бутархай мөнгөний нөөц дуусаагүй, Монголбанкинд хангалттай байгаа
Сүүлийн үед дэлгүүр, такси, нийтийн тээвэр зэрэгт бутархай мөнгө байхгүй болжээ гэх яриа нийгмийн сүлжээгээр тархаад байгаа. Түүнчлэн арилжааны банкууд ч мөнгө бутархай болгож өгч чадахгүй байна гэх асуудал үүсэх болсон. Тиймээс банкууд яагаад бутархай мөнгөний хомсдолд ороод байгаа талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас тодрууллаа. -Үйлчилгээний байгууллагуудад бутархай мөнгөний хомсдолтой байх боллоо. Иргэд ч их бухимдаж …
-
25 August
Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина
Энэ долоо хоногийн баасан гарагт буюу 8 дугаар сарын 28-нд Монгол банкинд Японы эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” сэдвээр эдийн засгийн хөгжлийн онолын лекц унших талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг лекцийг манай улсын эдийн засаг, санхүү, эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, тэргүүлэх мэргэжилтнүүд ихээхэн сонирхон хүлээж буй юм. Киотогийн их сургуулийн профессор Макото …
-
24 August
Долларын ханш буурч, “мах, ногооны үнэ өсөв”
Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэг ам.долларын зарласан ханш 1992 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд 1983-1989 төгрөгийн хооронд авч, 1995-1999 төгрөгөөр зарж байна. Өнгөрөгч долоо хоногт 2000-т хүрсэн ч ийнхүү найман төгрөгөөр буурсан авшуутай. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ. Тодруулбал, “Хүчит шонхор” захад хонины махны бөөний үнэ 4100-5200, жижиглэнгийн үнэ 4500-5700 төгрөг байгаа бол үхрийн мах 4500-6000, адууны мах 3000-5300 төгрөгийн ханштай …
-
24 August
Төрийн банкны Сайхан шахаанууд
Төрийн мөнгө ёолдоггүй гэж нэг аймаар үг бийдээ! Төрийн банкны мөнгө ёолдггүйг түмэн шидээр нь үзэж байгаа Д.Батсайхан гэгч этгээдийн тухай хэдэн өгүүлбэр холбохгүй бол шударга ёс, хууль дүрэм журам гэдэг зүйл зүгээр л цаас мэт санагдах нь эмгэнэлтэй. Төрийн банк гэдэг нь Монгол Улсын төрийн мөнгөний зохих хэсэг эргэлдэн, иргэдийн гар дээр цалин, тэтгэвэр болон очиж байгаа юм. Хувьцаа …
-
20 August
Судлаачийн үг: Rio Tinto баларч байна
Рио Тинто-гийн талаарх энэ мэдээлэл манайд маш их ач холбогдолтой гэж санана. Монголын албан ёсны сайт, мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлэл бараг гаргадаггүй. Одоо ч таг чиг. Яагаад ингээд байдгийг би гайхаад байдаг байсан юм. Аж үйлдвэрийн аваргуудын орлого нүдний өмнө хайлж эхлэв. Ердөө л хагас жилийн дотор Rio Tinto ашгийнхаа дөрөвний нэгийг алдав. 8 дугаар сарын 8. Сидней. Энэ …
-
20 August
Эдийн засгийн өршөөлд хамрагдах хуудуутай компаниуд №1
“Шинэ төмөр зам”-ын далангийн ажлыг гүйцэтгэх “Самсунг” корпораци 270 тэрбумыг “шамшигдуулсан” ч өршөөгдөнө -Тэдэнд ийм боломжийг Зам тээврийн сайд асан А.ГАНСҮХ, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жин, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нар олгожээ- УИХ энэ зун ээлжит бусаар хуралдаж хоёр ч Өршөөлийн хууль баталсан нь араасаа маш их шүүмжлэлийг дагуулж байгаа. Энэнь …
-
20 August
Өршөөлийн хуулийн сүүдэрт нуугдсан 960 тэрбум
Монголын улстөр дэх бүх харц нэг зүгт чиглэжээ, бүр тодруулбал бүх пиарыг нэгэн хүн рүү чиглүүлжээ. Өршөөлийн хуульд тавьсан төрийн тэргүүний хоригийг УИХ хүлээж авахгүй бол экс Ерөнхийлөгчийг эргээд улстөрд “хаан”-аар зална гэсэн айдсаар ард түмнийг хүлэхээр чармайж байна.Өршөөлийн хуульд яагаад хавтгайруулан хамруулж болохгүй вэ гэдгийг тайлбарлахдаа ингэж экс Ерөнхийлөгчийг “мангаа” болгон дүрслэх болжээ. Харин ганцхан хүн рүү чиглэсэн энэхүү …
-
20 August
Хямралаас гарах гурван боломж
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2006 оныг эс тооцвол байнгын алдагдалтай явсаар 2014 онд анх удаа ашигтай гарсан байдаг. Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 604 сая ам.долларын ашигтай гарчээ. Тодруулбал, монголчууд бидний гаднаас авдаг импортын бараа, гадагшаа гаргадаг экспортын барааны цэвэр зөрүү нь сүүлийн 10 сар дараалан тасралтгүй эерэг үзүүлэлттэй гарсан гэсэн үг юм. Монгол улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл