Гадаад мэдээ

November, 2016

  • 21 November

    Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 13 жилийн дараа нутагт нь авчрав

    Хятад Улсаас авлигын хэрэгт сэжиглэн хамгийн ихээр эрэн сурвалжилж байсан этгээдээ АНУ-аас эх оронд нь энэ Лхагва гарагт буцаан авчраад байна. Энэхүү ажиллагаа нь оргодол албан тушаалтнуудыг хилийн чанадаас авчрах оролдлого хийж буй Хятадын Коммунист намын томоохон ялалт болоод байна. Зүүн Хятадын Жэжян мужийн Вэньжоу хотын барилгын товчооны дэд дарга асан Хатагтай Ян Шюзуг хилийн чанад нуугдан 13 жилийг өнгөрөөсний …

  • 18 November

    Өмнөд Солонгосын Цагдаагийн төв газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г өнөөдрийн дотор мэдүүлэг өгөхийг шаарджээ

      Өмнөд Солонгосын Цагдаагийн төв газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авахаар болсон билээ.     Гэвч Ерөнхийлөгчийн өмгөөлөгч мэдүүлэг өгөх хугацааг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Харин Цагдаагийн төв газраас уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ.    Түүнчлэн “Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн мэдүүлэг өгөх хугацааг олон хоногоор сунгах боломжгүй хэмээн өнөөдөр буюу 18-ны дотор …

  • 16 November

    Ши Жиньпин, Дональд Трамп нар юу ярилцав

    Ши Жиньпин дарга, Дональд Трамп нарын утсаар ярьсан гол сэдэв нь “Хамтын ажиллагаа”-ны тухай байв.         Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухайн өдөр Хятад улсын дарга Ши жиньпин даруй баярын захидал илгээсэн. Таван өдрийн дараа буюу энэ сарын 14-ний өдөр дарга Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярилцсан байна. Хятад улсын дарга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цаг тухайд нь холбоо барьсан явдал …

  • 16 November

    Ши Жиньпин Эквадор, Перу, Чили гурван улсуудаар тун удахгүй айлчилна

    Эквадор, Перу, Чили гурван улсын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд энэхүү гурван улсад албан ёсны төрийн айлчлал хийхээр болсон байна.       Ши Жиньпин айлчлалын хугацаандаа бас 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус XXIV хуралд оролцоно.  

  • 16 November

    Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярив

    Өнгөрөгч 14-нд Хятад Улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай утсаар ярилцав. Ши Жиньпин юуны түрүүнд Дональд Трампад АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв. Ши Жиньпин: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойших 37 жилд хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тус хүртээсэн бөгөөд дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил …

  • 11 November

    Дональд Трамп цагаан ордонд очиж Барак Обаматай уулзлаа

    Америкийн нэгдсэн улсын 45 дахь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан ордонд зочилж Барак Обаматай уулзав. Цагаан ордонд Барак Обама Трамптай цаг гаруй яриа өрнүүлжээ. Барак Обама Дональд Трамптай ярилцсан уулзалт гайхалтай уулзалт боллоо гэж хэлжээ. Харин Дональд Трамп Барак Обаматай цаашид   хамтран ажиллах болон гэж хэлжээ. Цагаан ордонд Барак Обамагийн гэргий Мишель Обама болон шинэ тэргүүн хатагтай Меланиа Трамп …

  • 10 November

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дональд Трампад баяр хүргэлээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсонд баяр хүргэв. Владимир Путин хэлэхдээ Дональд Трамт та ерөнхийлөгчөөр сонгогдсонд  олон улсын асуудлаар хамтран ажиллах болно гэж найдаж байна. Москва, Вашингтон хоёр улсын харилцаа  харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан ажил хэрэгч яриа хэлэлцээ,тогтоож чадна гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийлжээ. Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путины  АНУ-ын45 дахь удаагийн ерөнхийлөгч Дональд Трампад …

  • 9 November

    Америкийн нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп боллоо

    Америкийн нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп сонгогдлоо. Тэрээр 275 төлөөлөн сонгогчдын санал авснаар ялалт байгууллаа. Харин түүнтэй өрсөлдөж байсан Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 218 төлөөлөн сонгогчдын санал авч Дональд Трампаас 57 санал дутаж ялагдав. Хиллари Клинтоныг АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох эсэх нь   тодорхой байсан. Хоёр нэр дэвшигчийн хооронд болсон …

  • 9 November

    Дональд Трамп 244 төлөөлөн сонгогчдын саналаар ялалт байгуулж байна

    Америкийн нэгдсэн улсын   ерөнхийлөгчийн сонгууль  өчигдөр албан ёсоор эхэллээ. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп урьдчилсан байдлаар  539 төлөөлөн сонгогчдын саналаас  244  саналыг яваад байгаа нь түүнийг сонгуульд  ялалт байгуулахад ойрхон байна гэж хэлж болох юм. 539 төлөөлөн сонгогчийн олонхи буюу 270 саналыг авснаар Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанаар тооцдог ажээ. Харин одоогоор Ардчилсан намаас …

  • 9 November

    АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Ийгл Ньюс шууд дамжуулж байна

    Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас Хиллари Клинтон нар өрсөлдөж байгаа билээ.  АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр албан ёсоор эхэлсэн юм. Тэгвэл Ийгл Ньюс АНУ-ын Ерөнхийлөгчийн 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн  сонгуулийн урьдчилсан дүнг мэдээг шууд дамжуулж байна. Хоёр нэр дэвшигчийн урьдчилсан байдлаар хэн нь илүүрхэж байгааг энд  дарж үзнэ үү      

  • 8 November

    Япон улсын зам дээр асар том нүх бий болжээ

    Япон улсын  баруун өмнө зүгийн Фукуока хотын гудамжинд өнөө өглөөний таван цагийн үед зам цөмөрч, асар том хэмжээний нүх бий болжээ. 20 метр өргөнтэй нүх аажимдаа усаар дүүрсэн байна. Гэнэтийн энэ ослоос үүдэлтэйгээр цахилгааны шугам, хийн хоолойнууд тасарсан гэнэ. Нүхний зэргэлдээх байшин, үйлчилгээний газрын хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор ямар нэг гэмтэл, эндэгдэл бүртгэгдээгүй байна. Хотын захиргааныхны үзэж байгаагаар ойролцоохь газар доогуур байгуулж …

  • 8 November

    Хиллари Клинтон урьдчилсан байдлаар ялалт байгууллаа

    Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа өчигдөр болсон билээ. Тус сунгаанд  Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар  Хойд Carolina, Pennsylvania Michigan мужид болсон цуглаанд оролцжээ. Санал асуулгын  урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон  48 хувь, харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 44 хувийн санал авсан байна. Өчигдөр болсон сунгаанаар Хиллари …

  • 8 November

    АНУ-ын 58 дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна

    Америкийн нэгдсэн улсын 58 дах удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-ын төрийн тэргүүн, Холбооны засгийн газрын ерөнхий гүйцэтгэх захирал болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. АНУ нь орчин цагийн бүгд найрамдах төрийн тэргүүнээр Ерөнхийлөгчийн албыг бий болгосон анхны улс юм. АНУ-ын Ерөнхийлөгч нь АНУ-д төрж өссөн, 14-өөс доошгүй жил нутагтаа оршин суугаа 35 болон түүнээс дээш насны иргэн …

  • 7 November

    Парист амиа алдсан Монгол эмэгтэйн хэргийг шалгаж байна

    Францын нийслэл Парис хотын хойд зүгийн Сэйнэ Сэйнт Дэнис дүүрэгт  өнгөрсөн сарын 31-нд  хүн амины ноцтой хэрэг гарсан.  Уг хэргийн улмаас тус дүүрэгт оршин суудаг 59 настай Монгол эмэгтэй амиа алдсан байжээ. Монгол эмэгтэй бугуй, хүзүү, гэдсэн тус газраа олон тооны хутганы шархтайгаар нас баржээ. Тус хэргийг одоогоор  Францын цагдаа нар шалгаж байгаа юм байна.

  • 4 November

    Пак Гын Хэ хоёр дахь удаагаа ард иргэдээсээ уучлалт гуйлаа

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ  ард иргэдээсээ хоёр дахь удаагаа уйлж уучлалт гуйлаа. Тэрээр өөртэй нь холбоотой дуулиант хэргийг шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, хуулийнхантай хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна. Gallup санал асуулгын дүн Пак Гын Хэ-гийн  рэйтинг 5 хувь хүртэл унасан байгааг харуулжээ. Пак Гын Хэ:Сүүлийн үед болж байгаа асуудал миний бүх буруу, миний болгоомжгүй байдлаас болсон байна гэж тэрээр мэдэгдлээ. …