Гадаад мэдээ

March, 2015

  • 2 March

    2015 оны дэлхийн баячуудыг Билл Гейтс тэргүүллээ

    Мягмар гарагт алдарт “Форбс” сэтгүүлийн 2015 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт хэвлэгджээ. Шинэ жагсаалтад урьдын адил Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ. Ингэснээр тэрээр дэлхийн тэрбмутнуудын жагсаалтыг 16 дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Билл Гейтсийн нийт хөрөнгийг 79 тэрбум ам.доллар хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс гурван тэрбумаар өссөн үзүүлэлт юм. “Microsoft”-ыг үүсгэн байгуулагчийн дараа Мексикийн бизнесмэн …

  • 2 March

    Сиамын ихрүүдийн шинэ амьдрал

    Алтан гартай эмч нарын ачаар цээж болон хэвлий гэдэс хэсгээрээ залгаатай төрсөн, 10 сартай хоёр охины шинэ амьдрал, шинэ ирээдүй гэрэлтэж эхэллээ. Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Жон Эрикийн гэр бүлд хоёр охин мэндэлсэн нь сиамын ихрүүд байжээ. Аав ээж нь ихэр охидоо хэвийн биш төрнө гэдгийг анх 5 сартай ураг байхад нь эход харуулаад мэдсэн ч тэднийгээ төрүүлэхээр шийдэн …

  • 2 March

    Парис хотод 15 урлагийн бүтээл хулгайлагджээ

    Парисын Fontainebleau-ын хамгаалалтанд байдаг БНХАУ-ын музейгээс үл таних хүмүүс урлагийн 15 бүтээлийг хулгайлсан байна. Францын Соёл урлагийн сайдын хэлснээр хулгайн хэрэг өчигдөр буюу гуравдугаар сарын нэгний өглөө болсон бөгөөд хулгайчид музейд долоон минут орчим болсон байна. Музейн төлөөлөгчид хулгайлагдсан урлагийн бүтээлүүдийг үнэлж баршгүй чухал зүйлс байсан гэдгийг хэлж байгаа юм. Цагдаагийн байгууллага юу болсон талаар судалж эхэлсэн бөгөөд сэжигтэн болон …

  • 2 March

    Хятадад газар хөдлөлтийн улмаас 20 хүн гэмтжээ

    Өчигдар Хятадын баруун өмнөдийн Юньнань мужид 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 20 хүн гэмтэж бэртсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүс бүгд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд амь насанд хүрэхээр хүнд гэмтэл аваагүй аж. Энэхүү газар хөдлөлийн төв нь Мьянма хилийн ойролцоо байдаг Линьцан хотын Цанъюань-Васк дүүрэгт байрлажээ. Бүс нутгийн засаг захиргаа гамшигт өртсөн оршин суугчдад гурван мянга гаруй майхан, хоёр мянган хөнжил …

  • 1 March

    Дэд ерөнхийлөгч эбола тусчээ

    Сьерро Леоне улсын Дэд ерөнхийлөгч Самуэл Сэм Сумана эболагийн халдвар авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэд ерөнхийлөгчийг өнгөрсөн амралтын өдөр эбола туссан байж болзошгүй хэмээн тусгаарласан байна. Тус улсад ажиллаж буй Британийн эмч нар түүнээс шинжилгээ авахад тэрбээр халдвар авсан нь тогтоогдсон гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн бие хамгаалагч болон тогооч нь эболагийн халдвараар …

  • 1 March

    Охиноо хайртай залуугаас нь салгахын тулд 6 жил хорьжээ

    Хятадын Хубэй тосгонд нэгэн эцэг эх 24 настай охиноо хайртай залуугаас нь салгахын тулд 6 жил хорьсон хэрэг гарчээ. Тэд тосгоныхоо хүмүүст охиноо сэтгэцийн өвчин туссан маш аюултай байдалд байгаа гэж хэлсэн байна. Тэдэнд охиных нь хайртай залуу таалагдаагүй мөн үүнээс болж охин нь дагаж зугтах гэж байсан нь хорих гол шалтгаан нь болжээ. Охиныг Жан Ци гэдэг бөгөөд тосгоны …

  • 1 March

    14 настай охин Facebook-ээр хэрэлдсэнээсээ болж амиа алджээ

    Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ гэмт хэргийн нөхцлийн сэжим болох нь ч бий. Тэгвэл АНУ-ын Вашингтон хотод Facebook-ээр нэгнийгээ доромжилсноос болж хэрэг явдал нэгнийхээ амь насанд хүрэх дээрээ тулжээ.  Тэд олон нийтийн цахим сүлжээгээр бие биенээ доромжилж маргаан үүсгэсэн бөгөөд паркад уулзаж асуудлаа шийдэхээр төлөвлөөд эцэст нь 14 настай охины үхлээр энэ хэрэг дууссан байна. CNN-ий мэдээлснээр Бирмингем паркад хүүхдүүд зодолдож …

February, 2015

  • 27 February

    Аймшигтай гоо сайхны салон

    Хүчирхийллийн аливаа хэлбэрийг дор нь тас цохиж, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэх хэрэгтэйг энэхүү материалыг үзсэн бүхэн ойлгоно гэж найдна. Пакистан улсад өвөрмөц гоо сайхны салон нээгджээ. Эндхийн ажилтнуудын гадаад дүр төрхийг харсан бүхэн шоконд ормоор. Энэхүү гоо сайхны салон нь түлэгдсэн эмэгтэйчүүдийн Нөхөн сэргээх төвийн дэргэд нээгдсэн юм байна. Пакистаны эрчүүд яагаад ч юм хүчил, шатах тослох материалаар эмэгтэйчүүдийг түлж, шатааж …

  • 27 February

    Оросын сөрөг хүчний удирдагчийг буудан хороожээ

    Баасан гаригийн шөнө ОХУ-ын сөоөг хүчний удирдагч Борис Немцовыг буудсан байна.  Бууны сумнаас авсан шархаа даалгүй  55 настай улс төрч амиа алджээ. Оросын нийслэлд гэмт этгээдийг баривчлах  цагдаагийнхны  өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах хорооны мэдээгээр Немцовыг автомашин дотроос 7-8 удаа бууджээ.     Түүнийг буудах үед хажууд нь Киев хотын уугуул 1991 онд төрсөн эмэгтэй хамт явж байсан гэнэ. …

  • 27 February

    Солонгост дахин буутай этгээд хоёр хүний аминд хүрлээ

    Өөрийн эзэмшдэг галт зэвсгээр бусдын амь насыг хөнөөсөн хэрэг Солонгос улсад сүүлийн 2 өдрийн дотор 2 удаа гарлаа. Эхний удаагийн гэмт хэргийнулмаас 3 хүн, өнөөдөр өглөө гарсан гэмт хэргийн улмаас 2 хүн амь насаа алдсан ба гэмт этгээдүүд нь амиа хорлосон юм. Өнөөдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Хуасон хотын орон сууцанд зэвсэгт этгээд эхнэр, нөхөр хоёрыг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн. …

  • 27 February

    Украинд дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ

    Украины мөнгөн тэмдэгт гривнагийн ханш огцом унаснаас иргэд сандарч, дэлгүүрүүдийн лангууг хоосолжээ. Украины парламентын гишүүн олигарх Виктор Балога “Манай иргэд дэлгүүрүүдийн лангуун дээр байсан гурил, цөцгийн тос, элсэн чихэр, будаа зэрэг нийгэмд нэн чухал барааг хуу хамаж байна. Энэ бол иргэд маргааштаа итгэлгүй байгаагийн эхний шинж тэмдэг” гэжээ. Тэрбээр энэ үзэгдлийн гол буруутан нь эрх баригчид гэж үзсэн байна. Түүнчлэн …

  • 26 February

    Төр, зэвсэгт бүлэглэлийн үйлдэж буй харгислал, хэрцгийллийн эсрэг авч буй дэлхийн арга хэмжээ ичгүүртэй байна

    Эмнести Интернэшнл дэлхийн 160 орны 2014 оны хүний эрхийн төлөв байдлыг тусгасан, 2015 оны хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан гаргалаа. “2014 он олон сая хүний хувьд хүчирхийлэлд нэрвэгдсэн аймшигт жил байлаа. Төрийн болоод зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдсэн зөрчил, мөргөлдөөний эсрэг авч буй даян дэлхийн арга хэмжээ ичгүүртэй хийгээд үр дүнгүй байна. Иргэд харгис халдлага, дарамт шахалт, хямралд нэрвэгдээд байхад олон улсын …

  • 26 February

    Исламын улс бүлэглэлийнхэн дахин 100 гаруй жирийн хүмүүсийг цаазалжээ

    Сири улсын зүүн хойд хэсэгт “Исламын улс бүлэглэлийн” алан хядагчид Хормуз нэртэй тосгоны 100 гаруй хүний амийг хороосон байна.Энэ тухай Курдын хамгаалах хүчний удирдагч Ридур Халил мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар  “ дээрэмчид сүүлийн долоо хоногт  Эль-Жазира бүс нутагт ялагдсаныхаа хариуг гэм зэмгүй  жирийн иргэдээс авлаа, Эгэл жирийн – курд , араб,ассириичуудад бүгдэд нь сэтгэлийн гүн шарх үлдээлээ” гэжээ. Одоогийн …

  • 26 February

    Афганистанд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна

    Афганистаны зүүн хойд хэсгээр байрлах ууланд цасан нуранги болж 168 хүн дарагдаад байна. Аврагчид тэнд ажиллаж байгаа боловч цаг хугацаа явахын хэрээр нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа юм. Панжшир хотод энэхүү нуранги үүсэн бөгөөд 4 өдөр өнгөрөөд байна. Тэд аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа боловч өчигдөр дахин нуранги үүсч аврах ажиллагаа улам хүнд болсоор байна. Эрх баригчдын хэлсэнээр “Хамгийн их хүн дарагдсан …

  • 26 February

    Солонгосын хөрөнгө оруулалтын уулзалт амжилттай боллоо

    БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ энэ 2 дугаар сарын 25-нд Сөүл хотноо “Хөрөнгө оруулалтын уулзалт” зохион байгуулав. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Солонгосын КОТРА  байгууллагатай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Самсунг, ПОСКО, Дэү,  Халла, Дэрим, КАЛ, АСИАНА, KORAIL, КОРЕС, LH, K-Water, Хендэ, Ханхва зэрэг Солонгосын томоохон компаниуд, мөн эдийн засгийн судалгааны хүрээлэн, банк …