Гадаад мэдээ

March, 2015

  • 8 March

    Алга болсон 13 настай хүүгийн цогцос нь л олджээ

    8-р ангийн хүү Кайман Найб лхагва гаригийн орой алга болжээ. Түүний цогцосыг ням гаригийн өдрийн нэг цагийн орчим Пенсилваниагаас олсон байна. 13 настай Кайман Найбыг  олсон талаар Newtown хотын цагдаагийн ажилтан  Виллиам мэдэгджээ. Түүнийг цасан доор унтаж байгаа мэт байрлалтай хэвтэж байсныг цагдаагийн ажилтнууд мэдэгдлээ. Түүнийг цахим ертөнцөөр болон эрлийн багийн зуу зуун ажилчид хайж байсан юм. Түүнийг хайхын тулд …

  • 8 March

    Гол руу унасан машинд 14 цаг байж амьд үлдсэн нялх охин

    АНУ-ын Юта мужид гол руу унасан машин дотор ойноосоо өнгөрч байгаа охин суудлын бэхэлгээнд дүүжлэгдэн  толгой нь доош унжсан байдалтай 14 цагийн турш байжээ. Түүний 25 настай эх нь аль хэдийн нас барсан байжээ. Гол руу орж онхолдсон машиныг мужийн төвөөс 50 милийн зайд загасчин анх харжээ.      Хөмөрсөн машины цонхоор голын хүйтэн ус нэвт урсаж байсан учраас хүүхдэд хүрээгүй …

  • 7 March

    Тажикстаны сөрөг хүчний удирдагчийн амийг хөнөөжээ

    Пүрэв гарагийн орой Туркийн нийслэл Истанбул хотод амиа алдсан Тажикистаны сөрөг хүчний удирдагчдын нэг Умарали Кувватовын эхнэр, хүүхдүүд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ.Кумриниссо Жаборова болон түүний хүүхдүүд Истанбул хотын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа тухай амиа алдсан улс төрчийн төрөл төрөгсөд ярилаа. “Умарали Кувватов өчигдөр орой эхнэр, бага насны 2 хүүхдийнхээ хамт айлд уригдсан. Хоол идсэний дараа Кувватовын бие …

  • 6 March

    Тайландад жуулчдын автобус осолдож 14 хүн гэмтжээ

    Тайландын хойд хэсэгт өчигдөр автомашины ослын улмаас нэг хүн нас барч, 14 хүн хүн гэмтэл авч эмэнлэгт хүргэгджээ. Энэ талаар орон нутгийн цагдаагийн хэлтэс мэдээлсэн байна. Осол Чианг Май хотын Пай аймгийн ойролцоо болсон аж. Жуулчдыг тээвэрлэж явсан жижиг оврын автобус огцом эргэлтийн үед замаас гарч улмаар хөндийд унажээ. Хэрэг явдлын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд цагдаагийханы шөнө машины жолооч унтсанаас …

  • 6 March

    АНУ-д бензин тээвэрлэсэн галт тэрэг осолджээ

    Америкийн Иллиной мужид бензин тээвэрлэсэн галт тэрэгний хэдэн вагон эгнээгээс гарч осолдон улмаар шатсан байна. NSF Railway төмөр замын удирдлагуудын энэхүү осол Айова мужтай хилэлдэг Галена (Galena)-д болсон гэж мэдээллээ. Галт тэрэг нийт 103 бензин тээвэрлэсэн вагонтой байсан. Тус вагонуудын тав нь осолдсоноос хоёр нь галд автагдаж шатсан аж. Осол Галенад байдаг Миссисипи голын ойролцоо болсон учраас нутгийн байгаль орчныг …

  • 5 March

    Дэлхийн цомын төлөө тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар ажээ

    2015 оны гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт, концертын цогцолборт болох Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний шагналын санд зориулж оросын “Алроса” компани 100 мянган ам.доллар гаргаж байгааг Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Георгий Бирюсов мэдэгджээ.     “Нева мөрний эрэг дээрх оросын үзэсгэлэнт хотод Дэлхийн цомын төлөө тэмцээнийг явуулахад ОХУ-ын Спортын яам, Оросын …

  • 5 March

    АНУ-д Оросын эсрэг хориг бодитоор хэрэгжиж эхэллээ

    АНУ-д Оросын томоохон хоёр банкны нийт 637 сая долларын активийг царцаажээ.Үүнийг АНУ-ын Сангийн яамны хүсэлтийн дагуу хийсэн гэж The Wall Street Journal –д мэдээлсэн байна.  Дээрх мөнгөн дүнд “Россия” банкны 572 сая доллар байгаа бөгөөд энэ нь дээрх банкны бүх активын 10% тай тэнцэж байгаа гэнэ. Мөн СМП банкны 65 сая доллар түүний  нийт активынх нь 2% болох гэнэ. Энэ хоёр банк АНУ-ын …

  • 5 March

    Канадын сайдуудад “цагаан нунтагтай” захидал иржээ

    Канадын Квебек мужид гурван сайдад дотроо цагаан нунтаг бүхий захидал илгээсэн байжээ. Энэхүү “аюултай захиа” нь барууны косерватив намын гурван сайд болох ОУ-ын харилцааны сайд Кристиану Паради, дэд бүтцийн сайд Дени Лёбелью, бичил бизнес аялал жуулчлал, ХАА-н сайд Максим Бьерне нарт ирсэн байна. Дээрх захидлуудын нэгэд нь “консервативчуудыг устгах ёстой” гэсэн  заналхийлсэн сүрдүүлэг байжээ. Уг хэргийг мөрдөн шалгаж байна. С.Раздук

  • 5 March

    Якутад осолдсон нисдэг тэрэгний нисгэгчид 6.5 жил хорих ял оноожээ

    2013 оны зун Якутад осолдож, 24 хүний амь насыг хохироосон нисдэг тэрэгний багийн командлагч Майкл Бельковт холбогдох шүүх хурал болж 6.5 жилийн хорих ял оноожээ. Тус Бельковын нисдэг тэргийн осол 2013 оны 7-р сарын 2-ны өдөр Якутын Усть-Янск тосгонд болжээ. Осолдох үед дотор нь 22 зорчигч байсны 11 нь хүүхэд байсан аж. Тэрбээр  багийн гурван гишүүн болон нэг зорчигчийн амийг аварч …

  • 5 March

    Их хэмжээний цас орж хүйтэрснээс хурдны зам дээр олон тооны машин түжигдсэн байна

    Кентуки мужид их хэмжээний цас орсоноос болж хурдны зам хаагдаад байна. Цас өнгөрсөн Мягмар гаригаас эхлэн орсон байна. Өнөө өглөөний цаг агаарын мэдээгээр 15 цагийн дотор ойролцоогоор 1  метр гаруй цас орсон байна гэж мэдээллээ. Зам дээр түгжирсэн машинд байгаа хүмүүсийн хэлж байгаагаар “Мягмар гаригийн орой гарсан. Гарахдаа бага зэрэг хүнс, ус бэлдэж авсан ч одоо бараг дуусч байна. Машин …

  • 5 March

    Adidas брэнд Оросод байрлах 200 дэлгүүрээ хаалаа

    Adidas брэнд нь “Оросод болж буй эдийн засгийн хямралаас болж 200 дэлгүүрээ хааж байна” гэж мэдэгдлээ. Газрын тосны хямдрал, барууны хориг арга хэмжээ нь Оросын эдийн засагт маш хүчтэй нөлөөж байна. Рублийн ханш унаснаас  зургаан сарын дотор л гэхэд Adidas брэнд орлогынхоо 40 хувийг алдаад байгаа юм. Хэдийгээр инфляци өссөөр байгаа хэдий ч ДНБ-ий хэмжээ таван хувиар буурчээ. Adidas брэнд …

  • 4 March

    Донецкд 33 хүний цогцсыг илрүүллээ

    Украйны зүүн хэсгийн Донецк мужийн Засядько уурхайд өчигдөр буюу гуравдугаар сарын 4-нд болсон дэлбэрэлтийн үеэр 33 уурхайчин амь насаа алдсаныг илрүүлжээ. Одоогоор 17 уурхайчны цогцос олдсон бөгөөд үлдсэн 16 цогцсыг хайх ажил явагдаж байгаа аж. Украйны эрх баригчид тухайн үед аврах багийнханыг Донецк бүсэд илгээжээ. Харин Украйны Ерөнхий сайд Арсений Яценюкын хэлснээр “Оросынхон аврах багийг дэлбэрэлт болсон газарт оруулаагүй байна. Уурхайн дэлбэрэлтийг …

  • 4 March

    Бразилд үерийн улмаас 87 мянган гаруй хүн хохирчээ

     Бразилийн баруун бүсэд болсон Aрки голын усны үерийн улмаас 87 мянган гаруй хүн хохирол амссан байна. Aрки голын усны түвшин 18.3 метр хүрч голд байдаг гурван гүүр усанд булагджээ. Тус голын усны түвшин хэвийн байдалд зургаагаас найман метр байдаг аж. Одоогийн байдлаар ойролцоогоор найман мянган хүнийг түр орон сууцад шилжүүлсэн байна. Н.Тилеген

  • 4 March

    Царнаев Бостонд болсон дэлбэрэлтийн гол хэрэгтэн

     АНУ- ын Бостон хотод хоёр жилийн өмнө марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтийн талаарх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар тэр үед тус хэрэгт сэжигтнээр баривчлагдсан 19 настай Жохар Царнаевын талаар шүүсэн юм. Түүний өмгөөлөгч Царнаевыг ах Тамерлан Царнаевын өдөөлтөнд орсон гэж үзэж байгаа хэдий ч хэрэгтэн тухайн үеийн дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ шүүх хурлын үеэр хэлж өөрийнхөө хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. …

  • 4 March

    Мексикийн иргэд хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардав

    Их Британий хатан хааны урилгаар ирэх долоо хоногт тус улсад хоёр хоног айлчлах Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн айлчлалтай холбогдуулан Мексикийн 150 гаруй иргэд жагсаал зохион байгуулжээ. Тэд Лондонгийн Засгийн газраас Ерөнхийлөгчийн айлчлалын туршид хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардсан байна. Учир нь иргэд өөрийн улсын ерөнхийлөгчийн айлчлал нь хүний эрхийн асуудлаар бус бизнес, хөрөнгө оруулалт, боловсрол, соёлын асуудлаар ярилцах болсонд …