Энэтхэг улс даяар борооны улирал үргэлжилж, үер болон хөрсний гулгалтын гамшигт олон бүс нутаг нэрвэгдээд байна. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойш тус улсад нүүрлээд буй байгалийн гамшгийн улмаас 8 мужид 800 орчим хүн амиа алдаад байгаа ажээ. Лхагва гарагаас хойш өмнөд нутгийн Керала мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байгаа ба 26 хүн амиа алдаад байна гэж тус мужийн засаг …
Гадаад мэдээ
August, 2018
-
10 August
Агаарын цохилтод өртсөн олон хүн амиа алджээ
Саудын Араб тэргүүтэй эвслийн агаарын цэргийн хүчнээс Йеменд үйлдсэн агаарын цохилтод зуны сургуулийн хүүхдүүд сууж явсан автобус өртөж, 45 хүн амиа алдаж, 47 хүн шархадсан байна. Амиа алдагсдын дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан аж. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Дээрх агаарын довтолгоо нь Йемен улсын засгийн газрын эсрэг хүчний хяналтад байгаа хойд нутгийн Саада хотод болсон байна. Уг …
-
10 August
Чилийн Ерөнхийлөгч асанг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ
НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерешийн тушаалаар Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг НҮБ-н Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ. Бачелет нь Чили улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд 2006-2010, 2014-2018 онуудад тус, тус нэр хүндтэй албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөсөө буусны дараа НҮБ-н дэргэдэх Эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах дэд хорооны дарга болсон бөгөөд удалгүй энэ албан тушаалд …
-
9 August
Хятадын эрдэмтэд зүрх-судасны өвчнийг оношлох үр дүнтэй аргыг боловсруулжээ
Шанхай хотын Тээврийн их сургуулийн эрдэмтэд зүрх-судасны өвчнүүдийг оношлох шинэ аргыг боловсруулсан байна. Энэ арга нь одоо анагаах ухаанд хэрэглэж буй аргуудаас 33 хувиар илүү үр дүнтэй байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. QFR (Quantitative Flow Ratio) гэдэг энэ аргыг хэрэглэх зөвшөөрлийг Хятадын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын ерөнхий газар өгсөн байна. Өвчтөний зүрх-судасны системийн рентген зургуудад анализ хийхэд суурилсан энэ …
-
9 August
Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг АНУ-д тоглолт хийнэ
Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг дэлхий даяар хийх аялан тоглолтынхоо хүрээнд АНУ-ын Нью-Йорк хот дахь 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд тоглоно гэж хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв.
-
9 August
Оскарын шагналд нэр дэвшүүлэх шинэ төрөл нэмэгджээ
АНУ-ын Кино академийн удирдах зөвлөл Оскарын шагналд “Шилдэг алдартай кино” төрлийг шинээр нэмэхээр болжээ. “Бид амжилтанд хүрсэн алдартай киног Оскарын шагналд нэр дэвшүүлэх шинэ төрлийг бий болгоно. Ийм киног сонгох шалгуур болон бусад нарийн ширийн мэдээллийг хожим зарлах болно” гэж тус зөвлөлөөс мэдэгджээ. Түүнчлэн кино академи Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үргэлжлэх хугацааг богиносгох шийдвэр гаргасан байна. 2020 оноос Оскарын …
-
9 August
Түүхий эдийн бус барааны экспортын хэмжээ нэмэгджээ
Оросын түүхий эдийн бус болон эрчим хүчний эх үүсвэр бус барааны экспортын хэмжээ 2018 оны оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 23%-иар нэмэгдсэн тухай “Известия” сонин Оросын экспортын төвийн мэдээ баримтаас иш татан мэдээлэв. Оросын экспортын төвийн тэргүүн Андрей Слепневийн мэдээлснээр, энэ оны 1-6 дугаар сард түүхий эдийн бус экспорт 70 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 33%-ийг бүрдүүлсэн …
-
9 August
АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ
С.Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор манай улсын эрх баригчид Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж АНУ-ын Төрийн Департамент өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.
-
9 August
Гурван уулчин сураггүй алга болжээ
Францын Монблан ууланд авирч явсан Италийн гурван уулчин сураггүй алга болсон тухай France 3 радиостанц мэдээлсэн байна. Аврагчдын өгсөн мэдээллээр, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уулчин мягмар гарагийн өглөө авирч эхэлснээсээ хойш холбоо бариагүй ажээ. Италийн аврагчид Францын Дээд Савойя мужийн нутагт Монблан уулын хормойд оршдог Шамони хотын уулын цагдаагийн газрын ажилтнуудаас тусламж хүссэн байна. Лхагва гарагт явуулсан эрэн хайх ажиллагаа үр дүнд …
-
8 August
Калифорнид дэгдээд буй гал түймрийн утаа сансраас ч харагдаж байна
АНУ-ын Калифорни муж улсад дэгдээд буй олон арван гал түймрийн утаа тус мужийг бүрхээд байгаагаар зогсохгүй сансраас ч хүртэл харагдаж байна. Олон улсын сансрын станцад байгаа сансрын нисгэгчдийн авсан зурагт Калифорни муж улсад гараад байгаа гал түймрийн утаа тод харагдаж байжээ. Энэхүү зургийг дэлхийгээс 400 километр зайнаас дарсан аж. “Калифорни галд автаж байна. Үүнийг сансраас ч харахад айдас хүрч байна” …
-
8 August
Токио-2020-ийн үеэр хүний нүүр царайг таних технологийг ашиглана
Аюулгүй байдлыг хангах зорилгоор 2020 онд Японы Токио хотод болох олимпийн болон паралимпийн тоглолтуудын үеэр хүмүүсийг нүүр царайгаар нь таних технологийг ашиглах гэж байна. Энэ тухай Токио-2020 зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан манай сурвалжлагч уламжиллаа. Ийм системийг олимпийн тоглолтын үеэр анх удаа хэрэглэнэ гэж уг технологийг зохион бүтээсэн Японы харилцаа холбооны “NECCorp” компани мэдээлжээ. Шинэ технологийг ашигласнаар хулгайд алдагдсан …
-
8 August
Их Британийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг эм гарган авчээ
Их Британийн хэсэг эрдэмтэд митохондр дахь хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эм гарган авсан тухай “MedicalXpress” сэтгүүлд мэдээлсэн байна. Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд лабораторийн нөхцөлд AP39, AP123, RT01 гэсэн нэгдлүүдийг эндотелиаль эсүүд дээр туршжээ. Эдгээр эс нь цусны судасны дотоод гадаргууг бүрхдэг юм. Туршилтын дүнд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулж, хуваагдах чадваргүй болсон “хөгшин” эсүүдийн тоог 50 хувиар бууруулж чадсан байна. AP39, AP123, …
-
8 August
Брэд Питтийг хүүхдийн тэтгэмж бага төлдөг гэжээ
Гэрлэлтээ цуцлуулаад байгаа Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээ хүүхдийн тэтгэмж хангалттай төлдөггүй гэж буруутгажээ.
-
8 August
Охидын сургуулиудад гал тавьжээ
Пакистаны баруун өмнөд нутгийн Балучистан мужийн Пишин дүүрэгт байрладаг охидын хоёр сургуульд мягмар гарагийн шөнө гал тавьсан байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлэв. Дээрх сургуулиуд нь өдрийн цагаар хичээллэдэг тул халдлагын үеэр хэн нэгэн хүний амь эрсдээгүй байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх босогчид сургууль доторх тавилгуудыг шатааж, гал тавьсныхаа дараа хэргийн газраас зугтаасан …
-
8 August
Жуулчдыг шилжүүлэх ажиллагаа дуусч байна
Индонезид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ломбок арлын баруун хэсгийн Нуса Тенггара мужийн ойр орчимд гацаад байсан гадаадын жуулчдыг шилжүүлэх ажиллагаа мягмар гарагийн орой гэхэд дуусгавар болно гэж Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээлэв. Өнгөрсөн ням гарагт тус арал дээр болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган жуулчин хэцүү байдалд орсон юм. Одоогийн байдлаар арал дээр 400 орчим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл