Гадаад мэдээ

August, 2018

  • 17 August

    Зорчигчийн тоо хэтрүүлсэн завь осолджээ

    Соломоны арлуудын ойролцоо зорчигчийн тоо хэтрүүлэн аялж явсан завь осолдож, 4 хүн амь үрэгдсэн тухай тус орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв. Соломоны арлуудын цагдаагийн газрын төлөөлөгчийн хийсэн мэдэгдэлд дурдсанаар, 6 хүний даац бүхий завинд 16 хүн тээвэрлэсэн завь Тоагаас Шри Ланка улсын төв мужийн Бурунгиа тосгоныг зорин аялж байжээ. Амьд гарсан 12 хүний дунд бага насны хүүхдүүд …

  • 17 August

    Нэг тонн газрын тосны экспортын татвар 130 ам.доллар болж буурна

    Газрын тосны экспортын татвар энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 5,4 ам.доллароор буурч, 130 ам.доллар/тонн болно. Одоогийн байдлаар, газрын тосны экспортын татварын хэмжээ 135,4 ам.доллар/тонн байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны цахим хуудаст байрлуулсан мэдээлэлд дурджээ. 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 14 хүртэлх хугацаанд хийсэн мониторингийн үнэлгээгээр Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг торх нь …

  • 17 August

    Калифорни гал түймэр унтраахад цэргийн дрон ашиглана

    Гал түймэр унтраах ажиллагаанд цэргийн дрон ашиглана гэж АНУ-ын Калифорни муж улсын албаны хүмүүс мэдэгдлээ.Хэт халалтын улмаас үүдсэн гал түймэрт 11 хүн өртөж, амиа алдсан гэж тус мужийн албаны хүмүүс өчигдөр мэдээлжээ. Тэдний мэдээлснээр, Мендоцино тойрог болон Сан-Франциско хотын хойд хэсгээр нийт 1300 орчим км хавтгай дөрвөлжин газар нутаг галд шатаад байгаа ажээ.Гал түймрийг хянах, шалгах зэрэгт цэргийн дрон ашиглах …

  • 16 August

    “Гена матар ба түүний нөхөд” номын зохиолч Э.Успенский таалал төгсжээ

    Бидний сайн мэдэх “Гена матар болон түүний нөхөд” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Оросын зохиолч Эдуард Успенский Москва хотод 80 насандаа таалал төгжээ. Энэ тухай түүний охин Ирина өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.

  • 16 August

    Италийн Лигуриа мужид онц байдал зарлалаа

    Италийн Генуя хотод гүүр нурсантай холбогдуулан Лигуриа мужид 12 сарын хугацаатай онц байдал зарлалаа гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдэв. Мөн тэрбээр улсын төв сангаас 5.7 сая долларын тусламжийг Лигуриа мужид олгох саналтай байгаагаа мэдэгджээ. 39 хүний амийг авч одсон энэхүү хэрэг Италийн иргэд дунд “чухал бүтээн байгуулалт зүгээр нэг нурчихдаг юм байна” гэсэн үл итгэх байдал үүсгээд …

  • 16 August

    Тэсрэх бөмбөг тавьсан тухай хуурамч мэдээлэл тараасан эмэгтэйг саатуулжээ

    Хятадын өмнөд хэсгийн Наньнин хотын нисэх онгоцны буудал дээрх нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байна гэж худал мэдээлэл тарааж, олны анхаарлыг татсан эмэгтэйд 5 хоног баривчлах ял оноожээ.

  • 16 August

    Шинэ Зеланд гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглолоо

    Шинэ Зеландын парламент гадаадын иргэдэд орон сууц худалдаалахыг хориглосон байна. Ийм арга хэмжээ авснаар үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулна гэж тэд үзжээ.

  • 16 August

    Суданд 22 сурагч амиа алджээ

    Суданд Нил мөрнийг хөндлөн гаталж явсан завь лхагва гарагт осолдож, 22 хүн амиа алдсаны дунд 21 сурагч болон нэг эмэгтэй байсан гэж тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Дээрх завь нь Суданы умард хэсгийн “Нил мөрөн” муж улсын сургуулийн 40 гаруй сурагчийг тээвэрлэж явжээ. Сурагчид хэдэн настай байсан нь тодорхойгүй байгаа ба амиа алдсан эмэгтэй нь орон нутгийн эмнэлгийн ажилтан байжээ. …

  • 16 August

    Хоёр Солонгос эдийн засгийн нэгдсэн бүс байгуулж магадгүй

    Өмнөд болон Умард Солонгосын эрх баригчид эдийн засгийн нэгдсэн бүс байгуулж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ ин мэдэгджээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн хэлэхдээ хилийн Кёнгидо болон Канводно мужийн дүүргүүдэд ийм бүс байгуулж магадгүй гэжээ. Хоёр улсын хооронд энх тайван байдал тогтсон нөхцөлд л энэ бүхэн боломжтой хэмээн тэрбээр хэлсэн байна. Эдийн засгийн нэгдсэн бүс байгуулах …

  • 16 August

    Турк улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлжээ

    Туркийн эрх баригчид АНУ-аас импортолж буй тамхи, архи, автомашин зэрэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлжээ. Энэ тухай ерөнхийлөгчийн захирамжид дурдсаныг засгийн газрын “T.C. Resmi Gazete”  сонин нийтэлжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Тайипын гарын үсэг зурсан уг захирамж бичигт АНУ-аас орж ирж буй 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх аж. Тухайлбал, согтууруулах ундаанд 140, суудлын …

  • 15 August

    Кучиноэрабуд орших галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлжээ

    Япон улсын баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн Кучиноэрабу арал дээр оршдог галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлж, нүүлгэн шилжихэд бэлтгэлтэй байхыг нутгийн оршин суугчдад анхааруулаад байна гэж тус улсын цаг уурын агентлаг лхагва гарагт мэдээлэв. Кучиноэрабу арал дээр газар хөдлөх магадлал нэмэгдэж байгаа нь агентлагийн мэргэжилтнүүдэд ажиглагдсан учир аюулын түвшинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Мөн эрч хүчтэй цацагдах галт уулын чулуулаг хийгээд элдэв …

  • 15 August

    Ким Жн Ун Оросын ерөнхийлөгчид баяр хүргэсэн цахилгаан илгээжээ

    Солонгос улс Японы дарлалаас чөлөөлөгдсөний 73 жилийн ойн баярыг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Баяр хүргэсэн цахилгаанд Ким Жөн Ун Оросын төрийн тэргүүн болон ард иргэдэд нь халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, хүчирхэг Орос улсыг байгуулах шударга үйл хэрэгтээ улам их амжилт гаргахыг …

  • 15 August

    Д.Трампын бодлогыг Америкчуудын 31 хувь нь дэмжиж байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг Америкийн иргэд сонгогчдын 31 хувь нь дэмжиж байгаа бол 59 хувь нь сайшаахгүй байгаа нь Куиннипак их сургуулиас явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. Уг санал асуулгын дүнг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. Бүгд найрамдах намыг дэмждэг сонгогчдын гуравны хоёр нь буюу 66 хувь нь Трампын бодлогыг сайшаадаг гэж хариулсан бол Ардчилсан намыг дэмжигчдийн ердөө 8 …