Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Фижи арал дээр 39616 жолооч хурд хэтрүүлсэн нь бүртгэгдээд байгаа ба хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослоор амиа алдахад хүргэдэг шалтгаануудыг тэргүүлж байна гэж Фижи улсын цагдаагийн газраас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Энэ онд зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүний тоо 46 хүрсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт …
Гадаад мэдээ
August, 2018
-
15 August
Арета Франклиний бие хүнд байна
АНУ-ын алдарт дуучин Арета Франклиний бие тун хүнд байгаа бөгөөд Мичиган муж улсын Детройт хотын эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнтэй ойр байж, сэтгэл санаагаар дэмжиж байгаа ба цахим сүлжээнд найзууд нь хийгээд мэргэжил нэгт уран бүтээлчид сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Хөгжмийн Соул урсгалын хатан …
-
15 August
Италид гүүр нурж олон хүн амь үрэгджээ
Италийн хойд хэсгийн Генуе хотод автомашины гүүр нурж унасан нь 31 хүний аминд хүрсэн тухай мягмар гарагийн шөнө телевизийн Rainews24 суваг мэдээлжээ. Уг гүүр мягмар гарагийн өдөр нурсан аж. Нуралтын хэд хэдэн шалтгаан дэвшүүлээд байгаагийн дотор аянганд цохиулсан эсвэл хүчтэй аадар борооны үеэр гүүрийн тулгуурууд суусан байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Террорист халдлага байсан гэж албаны хүмүүс үзэхгүй байна. Гүүр дээр …
-
14 August
Япон улсад хэт халууны улмаас 140 гаруй хүн нас баржээ
Япон улсад хэт халууны улмаас 4 дүгээр сарын 30-наас хойш 144 хүн нас барж, 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай тус улсын гал түймэртэй тэмцэх газар мэдээлжээ. Халууны улмаас 8 дугаар сарын 6-наас хойш буюу нэг долоо хоногийн дотор 6 хүн нас барсан байна. Мөн халуунд цохиулсан 7079 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Халуунд цохиулсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь …
-
14 August
А.Путин, А.Меркель нар уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркельтэй уулзахаар энэ сарын 18-нд Берлинд айлчилна гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
-
14 August
Цусны шинжилгээгээр бөөрний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой болжээ
Бөөрний хорт хавдар үүсэх эрсдэл байгаа эсэхийг тогтооход тусалдаг илрүүлэгч молекул хүний цусанд байдаг болохыг илрүүлсэн тухай Их Британийн хавдар судлалын хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Хүний цусан дахь “КИМ-1” гэдэг уургийн молекулын түвшинг хэмжиж, тухайн хүний биед ирэх 5 жилд бөөрний хорт хавдар үүсэх магадлал байгаа эсэхийг тогтоох боломжтой болохыг судалгааны багийнхан олж илрүүлсэн байна. …
-
13 August
Леонардо Ди Каприо эко пүүз үйлдвэрлэнэ
Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо “Allbird” компанийн байгальд ээлтэй шинэ төрлийн спорт гутал үйлдвэрлэх ажилд хөрөнгө оруулахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ” “Allbird”-с байгальд ээлтэй түүхий эд боловсруулж, гутлын үйлдвэрлэлд шинэ үе авчирж байгаад баяртай байна. Шинэ бүтээгдэхүүн дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа экологийн доройтлын асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж ярьжээ. 2016 онд байгуулагдсан Allbirds компани нь Шинэ …
-
13 August
Швейцар авто замын түгжрэлийн улмаас жилд 1.9 тэрбум доллар алддаг
Швейцар 2015 онд авто замын түгжрэлд 1.9 тэрбум долларын зардал гаргасан нь 2010 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Орон зайн хөгжлийн газрын тайланд дурджээ. Энэ нь Швейцарын 2015 оны ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэж байгаа бөгөөд эрх баригчид энэхүү зардлыг бууруулах арга зам хайж байна. Түгжрэлд удаан зогсож, цаг хугацаа алдсанаас үүдэлтэй зардал авто замын түгжрэлд гарч …
-
13 August
“Яги” далайн шуурга хөрсний гулгалт үүсгэжээ
Хятадын Жезянь мужийн өмнөд нутгийн Веньлин тойрогт ням гарагийн орой орон нутгийн цагаар 23:35 цагт “Яги” далайн шуурга дэгдсэний улмаас хөрсний гулгалт үүссэн гэж тус мужийн үерийн гамшигтай тэмцэх газраас мэдээлэв.
-
11 August
Нар хиртэлт Улаанбаатарт 30 хувьтай харагдана
Өнөөдөр энэ оны гурав дахь буюу сүүлчийн хагас нар хиртэлт болох юм. Харин дараагийн нар хиртэлт 2019 оны нэгдүгээр сарын 6-нд тохиолдоно. Гэхдээ энэ удаагийн хиртэлт илүү том газар нутгийг хамарч, олон хүнд ажиглагдах тул онцлог үзэгдэл гэнэ. Улаанбаатар хотод нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт нэг цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Нар хиртэлт өнөөдөр …
-
11 August
Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлжээ
АНУ-ын Лос Анжелес хотын прокурорын газраас Стивен Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, бид хэргийг шалгаж байна” гэж прокурорын газраас мэдэгдсэн байна. Стивен Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон, Холливүүдийн продюсер Харви Уэйнштейн нарыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шинэ хавтаст хэрэг нээж шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.Стивен Сигалын зүгээс тус хэрэгтэй холбоотой ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй гэжээ. Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн …
-
11 August
Фэйсбүүкт галт зэвсгийн бүдүүвч зураг байршуулахыг хоригложээ
“Facebook” нийгмийн сүлжээ 3D принтерээр бүтээх боломжтой галт зэвсгийн бүдүүвч зургийг хуудастаа оруулахыг хориглосон тухай телевизийн “CNN” суваг мэдээлэв. Өмнө нь Вашингтон муж улсын шүүх Америкийн “Defense Distributed” компанийг 3D-принтерээр хэвлэх боломжтой галт зэвсгийн бүдүүвч зургийг интернетэд оруулахыг хориглосон юм. Гэсэн хэдий ч тиймэрхүү бүдүүвч зургийг хэд хэдэн цахим хуудаснаас олох боломжтой юм. “Фэйсбүүк” хуудаст байршуулсан зураг хийгээд иймэрхүү зураг …
-
10 August
Хамгийн том коран судар Индонезид байдаг
Дэлхий дээр том хэмжээтэй коран судрууд олон байдаг хэдий ч хамгийн том модон коран судар Индонезийн өмнөд нутгийн Суматра мужийн нийслэл Палембанг хотод байдаг ажээ. Дэлхий дээрх хамгийн том модон сийлбэр бүхий энэ судрыг тембесу /Fagraea fragrans/ модоор хийсэн бөгөөд нэг хуудас нь 1.77х1.40 метр хэмжээтэй юм. Коран судрын уламжлалт 30 жуз буюу хэсгийг багтаасан уг бүтээлийг өдгөө 43 настай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл