Гадаад мэдээ

August, 2018

  • 20 August

    Жакартад зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийг нутагт нь буцаажээ

    Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөөд явж байсан Японы дөрвөн сагсан бөмбөгчинд шийтгэл ногдуулахаар Японы Үндэсний Олимпын хороо шийдвэрлэжээ. Сагсан бөмбөгчид Азийн спортын наадамд оролцож байсан аж. Энэ явдал өнгөрсөн пүрэв гарагт Японы шигшээ баг Катарын багийг 82:71  харьцаагаар хожсон тоглолтын дараа болсон байна. Шигшээ багийнхаа хувцсыг өмссөн сагсан бөмбөгчид Олимпын тосгоноос гарч, Жакарта …

  • 20 August

    Си Жиньпин чанаргүй вакцинтай холбоотой хэргээр шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг шаардав

     “Changsheng” компанийн үйлдвэрлэсэн чанаргүй галзуугийн вакцинтай холбоотой хэрэгт шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин шаардсан байна.  Тэрбээр ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэхдээ ийм шаардлага тавьжээ. Нийгмийн тогтвортой байдал, ард олны ашиг сонирхлын үүднээс болсон явдлын талаарх нөхцөл байдлыг нэн даруй тодруулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг Ши Жиньпин шаардлаа. “Чайна Дэйли” …

  • 20 August

    Макро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгажээ

    Грек улс гаднаас макро санхүүгийн тусламж авах гурав дахь хөтөлбөрөө амжилттай дуусгаж, 2010 оноос хойш тогтоод байсан гадаадын зээлдүүлэгчдийн хөндлөнгийн удирдлагаас гарлаа гэж Европын тогтворжуулах механизм /ЕТМ/ буюу Евро бүсийн тогтворжуулах сангаас даваа гарагт тараасан мэдэгдэлд дурджээ.  

  • 19 August

    Дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд Кофи Аннанд хүндэтгэл үзүүлж байна

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн энхтайвны шагналт Кофи Аннан 80 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

  • 18 August

    Умард Солонгосын хоригийг “дээрмийн шинжтэй үйлдэл” гэж нэрлэжээ

    Умард Солонгосын эсрэг авсан олон улсын хоригийг “дээрмийн  шинжтэй үйлдэл” гэж үзэж байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлэхийн сацуу манай ард түмэн дайсагнасан хүчнүүдийн эсрэг тэмцэлд нэгдмэл хэвээр байгаа гэж мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Умард Солонгосын зүүн өмнөд нутгийн Вонсан-Кальма эргийн аялал жуулчлалын бүсэд айлчлах үеэрээ хэлсэн байна. “Вонсан дахь эргийн аялал жуулчлалын бүсийн барилга байгууламжийн томоохон компани …

  • 18 August

    “The Boston Globe” сонины төв байранд бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ

    “The Boston Globe” худал мэдээлэл түгээж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дахин буруушаасны дараахан тус сонины байранд бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ. Үүнтэй холбогдуулан тус сонины төв байр хамгаалалтаа чангатгасан байна гэж “Boston 7 News” телевиз мэдээлэв. “Аюулаас хамгаалах албаны хүмүүс уг хэргийг сүрдүүлгэ гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Холбооны мөрдөх товчооныхон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж …

  • 18 August

    АНУ ирэх онд цэргийн парад зохион байгуулахаар болжээ

    Вашингтон хотноо 11 дүгээр сарын 10-нд болох байсан цэргийн парадыг хойшлуулж, 2019 онд зохион байгуулахаар боллоо гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. АНУ-ын цэргийн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 10-нд цэргийн парад зохион байгуулахаар Батлан хамгаалах яам болон Цагаан ордон төлөвлөсөн байсан. Гэвч бид хугацааг хойшлуулж ирэх …

  • 17 August

    Despacito-г хамтран дуулаачийн нэг Испанид 2.5 сая еврогоо хулгайд алджээ

    Despacito дууг хамтран дуулагчийн нэг, Daddy Yankee нэрээр олны танил болсон Рамон Луис Айялаа Родригесийн хоёр сая гаруй еврог Валенси хотын Cortes Valencianas зочид буудлаас хулгайлжээ. Дуучны буудалласан өрөөний сейфнээс алмаз, алтан зүүлт болон бэлнээр 2.5 сая евро алдагдсан гэнэ. Хэргийг Испанийн цагдаа нар шалгаж эхлээд байна.Las Provincias агентлагийн мэдээлснээр хулгайч хэргийн газарт ул мөр үлдээгээгүй аж. Түүнээс гадна гэмт …

  • 17 August

    Хүчтэй аадар бороо орж ихээхэн хохирол учруулжээ

     Мехико хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 2 хүн амиа алдаж, 135 орон байр сүйдсэн гэж Мексикийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

  • 17 August

    Турк, Америкийн санал зөрөлдөөнийг хялбархан шийдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ

    “Бид АНУ-тай асуудалтай байхыг хүсэхгүй байна. Тулгараад буй асуудлыг хялбархан шийдэж болох хэдий ч АНУ-ын одоогийн байгаа хандлагаар шийдвэрлэнэ гэдэг боломжгүй юм. Тэдний жинхэнэ нөхөр хэн бэ гэдгийг АНУ мэддэггүй” гэж Туркийн гадаад хэргийн сайд  Мевлют Чавушоглу Туркийн элчин сайд болон байнгын төлөөлөгчдийн газруудын 10 дугаар зөвөлгөөний үеэр хэлжээ. Туркийн ган болон хөнгөн цагааны импортод ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх АНУ-ын …

  • 17 August

    Усан санд хүүхэд живснийг таньж илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ

    Израилийн шинээр байгуулагдсан нэгэн компани хиймэл оюун ухааны технологид үндэслэн усан санд сэлж байгаа хүүхэд живсэн тохиолдолд түүнийг илрүүлдэг төхөөрөмж зохион бүтээсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

  • 17 August

    Нью Йоркийн их сургууль анагаах ухааны оюутнуудаа үнэгүй сургана

     Нью-Йоркийн их сургуулийн Анагаах ухааны сургуульд одоо байгаа болон ирээдүйд элсэх бүх оюутныг үнэгүй сургана гэж мэдэгдлээ.

  • 17 August

    Чөлөөт худалдааны бүстэй холбоотой шинэ хэлцэл байгуулахгүй байхыг үүрэгджээ

    Мексик болон Канадтай хийж буй яриа хэлэлцээнд ахиц гарахгүй бол Умард Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээртэй /НАФТА/ холбоотой шинэ хэлцэл байгуулахгүй байх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп тус улсын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт өгсөн байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв. Трампын шаргуу шаардлагын дагуу АНУ, Мексик болон Канадын төлөөлөгчид чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрт шинэ санаануудыг тусгах талаар яриа …

  • 17 August

    АНУ Туркт нэмж хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна

    Америк номлогчийг хурдан суллахгүй бол Туркт нэмж хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа мэдэгдлээ. Америк номлогчийг баривчилсантай холбогдуулан АНУ Туркээс импортолдог ган, хөнгөн цагаанд өндөр татвар ногдуулах арга хэмжээ авсан билээ. Харин Турк энэ асуудлаар тайлбар хийхдээ, 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогод америк номлогч оролцсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өчигдөр болсон Засаг …