Гадаад мэдээ

August, 2018

  • 31 August

    Бофорт-Уэст хотод автобус осолдсоны улмаас найман хүн амиа алджээ

    Пүрэв гарагийн өглөө Өмнөд Африкийн нийслэл Кейптаун хотоос 300 орчим километрийн зайд оршдог Бофорт-Уэст хотын ойролцоо явж байсан автобус осолдсоны улмаас 8 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. “Зорчигчид автобусанд боогдсон хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж Баруун Кейп мужийн замын цагдаагийн газрын дарга Кенни Африка мэдэгджээ. Яаралтай тусламжийн болон аврах албаны ажилтнууд …

  • 30 August

    Хөдөлгүүргүй нисэх онгоц осолджээ

    Бүхээгтээ гурван хүн тээвэрлэж явсан хөдөлгүүргүй нисэх онгоц АНУ-ын Вермонт муж улсын уулархаг бүс нутагт лхагва гарагт осолдсон тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

  • 30 August

    В.Путины тангараг өргөх ёслолд сууж ирсэн автомашиныг үзэсгэлэнд танилцууллаа

    Москвагийн автомашины үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын  дотооддоо үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн суудлын автомашин болон өнгөрсөн тавдугаар сард Владимир Путины тангараг өргөх ёслолын үеэр сууж явсан лимузиныг танилцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад дотоодын айлчлалдаа хөлөглөх автомашинуудыг дотооддоо үйлдвэрлэх “Кортеж” нэртэй төслийн хүрээнд Аурус Сенат нэртэй тансаг зэрэглэлийн дөрвөн суудалтай автомашиныг бүтээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өөрийн …

  • 30 August

    Сургуульд хамрагдаагүй дүрвэгч хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна

    Дэлхий дахинд дөрвөн сая орчим дүрвэгч хүүхэд сургуульд хамрагдаагүй байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тайланд дурджээ. Энэ тоон үзүүлэлт нэг жилийн хугацаанд 500 мянгаар нэмэгдсэнийг агентлаг мөн дурдлаа. “Түрлэгийг эргүүлэх: Дүрвэгсдийн боловсрол эзэмших нөхцөл гамшгийн хэмжээнд байна” нэртэй уг тайланд, Засгийн газрууд, НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг болон түнш байгууллагууд дүрвэгч хүүхдүүдийг сургуульд хамруулах хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч тэдгээр хүүхдийн …

  • 30 August

    Хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан байна

    Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон ойролцоох бүс нутгуудаар өчигдрөөс хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагийн өглөө Сөүл хотоос хойд зүгт 25 километрийн зайд оршдог Кёнги мужийн Янжу хотын оршин суугч 57 настай эрэгтэй усанд автсан байшингаасаа усыг шахан гаргах үедээ шатнаас унан амиа алдсан байна.

  • 30 August

    АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийх асуудлыг хэлэлцэнэ

    БНСУ болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлэн явуулах эсвэл цуцлах асуудлыг хоёр улс хэлэлцэж байж шийднэ гэж БНСУ-ын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Чонг Ва Дэ мэдэгдэв.Одоогийн байдлаар талууд энэ асуудлыг хараахан хэлэлцээгүй байна гэж тэрбээр мэдэгдлээ. Өмнөд Солонгостой хамтран явуулдаг цэргийн сургуулилтыг цуцлах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдсэний дараа Хөх ордноос мэдэгдэл хийсэн байна. “Сингапурт …

  • 30 August

    Боливи улсын 117 настай эмээ дэлхийн хамгийн өндөр настай хүн байж магадгүй

    Боливи улсын нэгэн иргэнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж үзэж байна. Тэрбээр хэдий өндөр настай ч гэсэн “Чаранго” гэх таван утастай жижиг гитар тоглон, баяр хөөртэйгөөр дуулж суудаг ажээ. Жулиа Флорис Колкүэ гэх энэ эмээ 1900 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн бөгөөд өдгөө 117 настай ажээ. Тэрбээр энэ олон жил наслахдаа дэлхийн хоёр дайныг нүдээр үзсэний зэрэгцээ 3000 …

  • 29 August

    Пуэрто-Риког дайран өнгөрсөн хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан байна гэж таамаглажээ

    Өнгөрсөн оны есдүгээр сард дайран өнгөрсөн “Мария” хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан гэж Пуэрто-Рикогийн албаны хүмүүс мэдэгдлээ. Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Розелло амиа алдсан хүмүүсийн тоог үнэн бодитоор гаргах даалгавар өгсөн бөгөөд уг ажиллагааны үр дүн саяхан гарчээ. Хар салхи Пуэрто-Рико арлыг дайран өнгөрснөөс хойш тус арлын албаны хүмүүс дэд бүтцийг засах, цахилгааны сүлжээг холбох зэрэг сэргээн босголтын ихээхэн …

  • 28 August

    “Toyota Motor” компани “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

    Автомат жолоодлоготой машиныг хөгжүүлэхэд туслах зорилгоор АНУ-ын “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Автомат жолоодлоготой машиныг зах зээлд гаргах өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед уг хөрөнгө оруулалт нь хоёр компанийн түншлэлийг бэхжүүлэх юм гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Үүний зэрэгцээ “Toyota” группын сэлбэг үйлдвэрлэгч дөрвөн компани хамтарсан компани байгуулж, автомат жолоодлоготой машинд зориулсан …

  • 28 August

    Монгол улсын 35 иргэн БНХАУ-д хоригдож байна

     Монгол болон Хонконг гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хэлэлцээрийг 2016 онд, Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан билээ. 2018 оны тавдугаар сарын байдлаар Хонконгт Монгол Улсын 35 иргэн хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт болсон Монгол болон Хонконгийн төлөөлөгчдийн уулзалтын үеэр хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг баталж, парламентад өргөн барьсан байна. …

  • 28 August

    ОХУ-ын нүүрс олборлолт нэмэгджээ

    2018 онд ОХУ 420 сая гаруй тонн нүүрс олборлож, хуучин ЗХУ-ын үеийн дээд амжилтыг эвдэх боломжтой болж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. “Энэ жил 420 сая тонноос илүү нүүрс олборлож, 1988 онд ЗХУ-ын үед тогтоосон дээд амжилтыг бид эвдэх төлөвтэй байна. Нүүрс угаах хэмжээ 28 хувиар өсч, 195 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хөрөнгө …

  • 28 August

    АНУ болон Мексик чөлөөт худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо

    АНУ болон Мексик Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг /NAFTA/ шинэчлэн байгуулахаар тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Мөн тэрбээр шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхийг Канадад уриалсан байна. Тэрбээр АНУ болон Мексикийн төлөөлөгчид хооронд болсон чөлөөт худалдааны тухай хэлэлцээний дараа Цагаан ордноос мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэл хийхдээ, “NAFTA” гэх нэрийг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр энэхүү мэдэгдлийг хийснээрээ Канадтай тусдаа …

  • 28 August

    Япон улсад автомат жолоодлоготой такси зорчигчдод үйлчилж байна

    Японы нийслэл Токио хотын төвийн гудамжаар автомат жолоодлоготой такси зорчигчдод үйлчилж эхэлсэн бөгөөд энэхүү тээврийн хэрэгслийг хоёр долоо хоногийн турш турших юм байна. Уг тээврийн хэрэгслийг “ZMP” компани зохион бүтээсэн ба такси үйлчилгээний “Хиномару Коцу” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ. Энэхүү автомашин уулзвараар эргэх болон эгнээ шилжих зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэх хэдий ч шаардлагатай тохиолдолд жолооч ажиллаж байгаа юм байна. …