”ХуанЖу Гэг” киноны Жин Суогийн дүрд тоглосон Хятадын алдарт жүжигчин Фан Бингбинг АНУ-ын Лос Анжелесын цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүссэн тухай Сингапурын “The Straight Times” сонин мэдээлжээ. Фан Бингбинг татварын хэргээс болж Хятадаас зугтаж болзошгүй тухай тус сонинд дурдсан байна. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын алдартай телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг татвараас зайлсхийсэн гэж олон нийтийн телевизээр мэдэгдсэн …
Гадаад мэдээ
September, 2018
-
5 September
ОАНА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 44 дүгээр хуралдааныг зохион байгуулна
Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ Гүйцэтгэх зөвлөлийн 43 дугаар хуралдааны үеэр Вьетнамын мэдээллийн агентлагийн /ВМА/ өнгөрсөн хугацаанд гаргасан хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, ирэх 2019 оны эхээр болох 44 дүгээр уулзалтыг зохион байгуулах талаар тус агентлагаас гаргасан хүсэлтийг дэмжсэн байна.
-
5 September
Басра хотын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байна
Иракийн өмнөд нутгийн Басра хотод жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд дэгдээд буй мөргөлдөөний улмаас мягмар гарагт 5 жагсагч амиа алдаж, 16 хүн шархадсан тухай тус улсын албаны хүмүүс мэдээлэв. Жагсагчид засгийн газрын байрууд руу шатах шингэн бүхий бөмбөгүүд шидсэний улмаас аюулаас хамгаалах хүчний 14 ажилтан шархаджээ. Хотын ард иргэд ундны ус зэрэг наад захын хэрэгцээний зүйлс хомс байгаа, ажлын …
-
5 September
Камбож улсад хар тамхины хэрэгт холбогдуулан 10199 хүнийг баривчилжээ
2018 оны эхний найман сарын байдлаар Камбож улсад мансууруулах бодистой холбоотой 5145 хэрэг гарч, тэдгээрт холбогдсон нийт 10199 хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яамны Мансууруулах бодистой тэмцэх газраас мягмар гарагт мэдээлсэн байна. Тэдгээр хүмүүсийн 5965 нь хар тамхины наймаанд оролцсон хэргээр, 4234 нь мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр тус тус баривчлагдсаны дотор гадаадын 15 орны 213 иргэн байжээ. Дээрх …
-
4 September
Идлиб муж руу “болчимгүй халдлага” хийхгүй байхыг Д.Трамп анхааруулав
Идлиб муж руу болчимгүй халдлага хийхгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн удирдагч Башар ал-Ассадад даваа гарагт анхааруулсан байна. “Ерөнхийлөгч Башар аль-Ассад Идлиб муж руу болчимгүй халдлага хийх ёсгүй. Үүнд оросууд болон иранчууд оролцох аваас хүмүүнлэгийн асар том гамшиг болно. Олон мянган хүний амь үрэгдэж болзошгүй. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ. Турктай хил залгаа оршдог …
-
4 September
“Ройтерс”-ийн сэтгүүлчдэд оноосон ялыг эргэн хянаж үзэхийг НҮБ-ын тэргүүн уриалав
Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн хянаж үзэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Мьянмар улсын эрх баригчдад хандан уриаллаа. Энэ тухай НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна. “Сэтгүүлч Сан Лун, Жо Со У нарт 7 жилийн хорих ял оноосон явдалд Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгэл зовниж байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ эргэн харж үзэхийг Мьянмарын эрх баригчдад …
-
3 September
Трамп, Путин хоёрын уулзалтад зориулж зоос гаргажээ
Цагаан ордон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын тэргүүн Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын дурсгалд зориулж зоос гаргажээ. Бэлэг дурсгалын дэлгүүрийн сайтад тус зоосны зураг хараахан ороогүй боловч сэтгүүлч Кеннет Вогел Twitter-т жиргэсэн байна. Guess who’s hyping the TRUMP-PUTIN summit challenge coin? @RT_com. https://t.co/wPRQrpjOZr https://t.co/otq6JA17B5 — Kenneth P. Vogel (@kenvogel) September 2, 2018 “Бид Трамп, Путин хоёр ямар тохироо хийснийг …
-
3 September
Үймээн дэгдээсэн жагсагчдыг баривчлан саатуулжээ
Германы зүүн өмнөд нутгийн Хемниц хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар 300 орчим хүнийг баривчлан саатуулсан тухай цагдаагийн газраас гаргасан мэдээлэлд тэмдэглэжээ. Хууль хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, янз бүрийн нам болон хөдлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд 9,5 мянга орчим хүн оролцсон байна. Ням гарагийн оройны байдлаар зодолдох, өмч хөрөнгө эвдэн сүйтгэх, цагдаагийн ажилтнуудад эсэргүүцэл үзүүлэх, хориотой байгууллагуудын сүлд тэмдэг ашиглах зэрэг хууль …
-
1 September
“Apple” компани шинэ загварын гар утсаа танилцуулах төлөвтэй байна
“АНУ-ын Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт ирэх сарын 12-ны өдөр манай компани олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулна” гэж мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компанийн удирдлагууд баасан гарагт мэдэгдэв.
August, 2018
-
31 August
АНУ ирэх долоо хоногт БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж магадгүй
БНХАУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж АНУ өмнө нь мэдэгдсэн билээ. АНУ-ын мэдээлснээр бол энэ арга хэмжээ ирэх долоо хоногт хэрэгжиж эхлэх юм.
-
31 August
Терроризмын эсрэг хамтран ажиллах шаардлагатай байна гэж мэдэгдэв
Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа терроризмын эсрэг Турк болон Киргиз улс хамтран ажиллаж, тэмцэх шаардлагатай байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт мэдэгдэв.
-
31 August
Нью-Мексико муж улсад автобус осолджээ
Пүрэв гарагт АНУ-ын Нью-Мексико муж улсад автобус осолдож, 4 хүн амиа алдсан хэрэг гарсан тухай тус муж улсын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв. Бэртэж гэмтсэн олон зорчигчийг эмнэлэг рүү шилжүүлж байна гэж цагдаагийн газар “Твиттер” хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдээлсэн аж. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Цагдаагийн газрын мэдээлснээр, автобусны урдаас ирж явсан ачааны машины дугуй салж …
-
31 August
Дэлхийн худалдааны байгууллагаас АНУ гаргахыг үгүйсгэхгүй байна
“Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ үйл ажиллагаанд эерэг сайн өөрчлөлт гарахгүй АНУ тус байгууллагаас гарна” гэж Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп Блумберг агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний хэлснээр, ДХБ нь олон жилийн турш АНУ-д тун таагүй хандаж ирсэн бөгөөд тус байгууллагыг өөрчлөх шаардлагатай ажээ. ДХБ-ын шаардлагыг үл ойшоох боломжийг АНУ-ын засаг захиргаанд олгох хуулийн төслийг Дональд Трампын засаг захиргаа Конгресст өргөн барихаар төлөвлөж …
-
31 August
Алдартнуудын хувийн зургийг хакердсан этгээдэд ял ногдуулжээ
Холливудын одод хийгээд өөр бусад алдарт хүмүүсийн 200 гаруй “iCloud” хаягийг хакердсан АНУ-ын Коннектикут муж улсын Умард Бранфорд хотын оршин суугч Жорж Гарофано гэгчид Брижпорт хотын холбооны улсын шүүхээс 8 сар шоронд хорих ял ногдуулсан байна. Тэрбээр шоронгоос суллагдсаны дараа 3 жилийн хугацаанд цагдаагийн газрын хяналтад байж, нийгмийн тустай 60 цагийн хөдөлмөр эрхлэх аж. Ж.Гарофано нь 2014 онд Женнифер Лоуренс, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл