Гадаад мэдээ

August, 2018

  • 27 August

    Тайваньд үерийн гамшиг нүүрлэжээ

    Тайванийн төв болон өмнөд нутгуудад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас ням гарагийн хооронд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 7 хүн амь үрэгдэж, 116 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

  • 27 August

    ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ Беларусьт нөлөөлж байна

    Өрнөдийн орнуудаас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас үүсээд буй эдийн засгийн асуудал Беларусьт нөлөөлж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдлээ. “ОХУ бол манай худалдааны гол түнш. АНУ-аас ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсны дараахан рублийн ханш унасан. Ийм нөхцөл байдал бидэнд сайнаар нөлөөлөхгүй. Хамгийн сүүлд рублийн ханш унах үед валютын ханшийн өөрчлөлтөөс болж бид гурван …

  • 27 August

    Швейцарийн ерөнхийлөгч Ливанд айлчилж байна

     Швейцарь улсын Ерөнхийлөгч Ален Берсет Ливаны Ерөнхийлөгч Мишель Аунтай хоёр улсын харилцааны талаар яриа хэлэлцээ хийхээр тус улсад ням гарагт хүрэлцэн очсон тухай Швейцарийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

  • 27 August

    Конгод “Эбола”-гийн улмаас 67 хүн нас баржээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархаад буй “Эбола” вирусийн улмаас наад зах нь 67 хүн нас баржээ. Конгогийн зүүн нутгийн Итури болон Хойд Киву мужид “Эбола” вирусийн халдвар авсан 105 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны байцаагч Альфред Лонг мэдэгдэв. Тэдгээрийн 77-г лабораторид шинжилгээнд оруулж халдвар авсныг тогтоосон бол 11 хүнийг эмчилж, 27 өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. …

  • 25 August

    Азийн спортын наадамд оролцогчоос сэргээш илэрчээ

     Туркменистаны бөх Рустем Назаров нь энэ удаагийн Азийн спортын наадмын сэргээшийн сорилд унаж, эрхээ хасуулсан анхны тамирчин болсон тухай наадмыг зохион байгуулах хорооноос баасан гарагт мэдээлэв. Чөлөөт бөхийн 57 килограммын жингийн тамирчин Р.Назаров нь ням гарагт Энэтхэгийн бөх Сандееп Томартай учраа таарч, ялагдсан юм. Харин наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан тэмцээний өмнөх сорилтын хариу гарахад Р.Назаровын сорилоос хориотой бодис болох …

  • 25 August

    Өсвөр насны хүүхдүүд Эверестийн оргилд гарчээ

    Энэтхэг улсын хөдөөгийн алслагдсан Чандрапур дүүргийн өсвөр насны таван хүүхэд өнгөрсөн тавдугаар сард Эверестийн оргилд гарч, нэрээ улсынхаа түүхэнд мөнхөлж чадсан байна.

  • 24 August

    ЕХ Иранд 18 сая еврогийн тусламж үзүүлнэ

    Ираны хувийн хэвшлийг дэмжих, тус улсын эсрэг АНУ-аас авсан хориг арга хэмжээний нөлөөг бууруулах, 2015 онд байгуулсан цөмийн гэрээг хамгаалах зорилгоор ЕХ Иранд 18 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон байна. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн гэрээнээс гарсан бөгөөд энэхүү гэрээг хамгаалж үлдэх зорилгын хүрээнд ЕХ уг тусламжийг Иранд үзүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ энэ тусламж нь …

  • 24 August

    Агаарын цохилтод өртөн олон хүн амь үрэгджээ

    Пүрэв гарагийн орой Йемен улсын өмнөд хэсэгт оршдог Улаан тэнгисийн эргийн боомт хот болох Ходейда дахь дотоодын дүрвэгсдийн хуаранд Саудын Араб тэргүүтэй эвслийн агаарын цэргийн хүчнээс агаарын цохилт өгөх үед 22 хүүхэд, 9 эмэгтэй амь үрэгдсэн тухай Йемений олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

  • 24 August

    Өмнөд Солонгос хар салхины улмаас онц байдал зарлалаа

    Өмнөд Солонгосын нийслэл Сөүл болон Гёнжжи муж болон өмнөд талын эрэг дагуух хотуудад хүчтэй хар салхи  улмаас онц байдал зарлажээ. Солонгосын цаг уурын хүрээлэнгийн мэдээлж байгаагаар салхины хамрах хүрээ 320 км радиуст байгаа бөгөөд агаарын даралтын хэмжээ 970 гПа байгаа аж. Өчигдөр өглөөнөөс эхлэн Сөүл болон Гёнжжи мужид аадар бороо орж эхэлсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас гадаад болон дотоодын …

  • 23 August

    Жорж Клүүни, Скарлет Иохансон нар 2018 оны хамгийн их орлоготой жүжигчнээр тодорчээ

    “Форбес” сэтгүүлээс 2018 онд ашиг орлогоороо тэргүүлсэн жүжигчдийн жагсаалтыг гаргасан байна. Алдарт жүжигчин Жорж Клүүни 239 сая ам.долларын орлоготой ажилласнаар жагсаалтыг тэргүүлсэн бол түүний араас Дуэйн Жонсон 119 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Харин эмэгтэй жүжигчдийн тухайд жүжигчин Скарлет Иохансон 40.5 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтыг тэргүүлсэн аж. Харин жагсаалтын хоёрдугаарт Анжелина Жоли 28 сая ам.долларын орлоготойгоор оржээ.  Хамгийн өндөр орлоготой эрэгтэй …

  • 21 August

    В.Путин Герхард Шредерийн хуримын ёслолд оролцож магадгүй

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Канцлер асан Герхард Шредерийн хуримын ёслолд оролцож магадгүй гэж “Bild” сонинд мэдээлжээ. “В.Путин Германд хувийн ажлаар дахин айлчилж магадгүй. Германд тархаад байгаа зарим мэдээллээс үзвэл В.Путин 10 дугаар сард өөрийн найз Герхард Шредерийн хуримын ёслолд оролцох ажээ” гэж уг сонинд бичсэн байна. Бусад хэвлэлийн мэдээлснээр, уг хуримын ёслол Берлин хотын “Adlon” тансаг зэрэглэлийн зочид буудалд …

  • 21 August

    ОХУ түүхэнд байгаагүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулна

    ОХУ сүүлийн хэдэн арван жилд хийгээгүй хамгийн том цэргийн сургуулилт зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү цэргийн сургуулилтад БНХАУ болон Монголын Зэвсэгт хүчин оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.

  • 21 August

    Азийн спортын наадмын нээлтийн өдөр мэндэлсэн охинд “Азийн наадам” гэдэг нэр өгчээ

    Индонези улсад болж буй Азийн спортын наадмын нээлтийн өдөр тус наадмыг хамтран зохион байгуулж буй Палембан хотод мэндэлсэн охинд “Азийн наадам” буюу “Asian Games” хэмээх нэр хайрласан гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв. “Би түүнийг спортын хүссэн төрлөөрөө хичээллэхийг зөвшөөрөх болно. Тэр хэзээ нэгэн цагт маш сайн тамирчин болох ч юм бил үү” гэж охины аав, …

  • 21 August

    Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчин уучлал гуйлаа

    Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн наадамд Японы сагсан бөмбөгийн шигшээ багт багтаж байсан дөрвөн тамирчин албан ёсоор уучлал гуйлаа. Тэд Азийн наадмын эхний өдөр Катарын шигшээ багтай тоглохын өмнөх шөнө ресторанд дөрвөн хүүхэнтэй танилцаж, улмаар мөнгө төлөн бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон юм. Улмаар Японы багийн менежер бүгдийг нь нутаг буцаажээ. Шуугианд холбогдсон тамирчдыг Юуя Нагаёши, Такуяа Хашимото, Такүма …