Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлуудыг хэлэлцэхээр Пхеньянд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хоёр бэлэг барих юм гэнэ. Бэлгэнд нь Их Британийн дуучин Элтон Жоны “Пуужинтай залуу” дуутай диск багтаж байгаа аж. Энэ тухай “Чосун Илбо” сонин мэдээлжээ. Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай үдийн зоог барих үеэрээ “Пуужинтай залуу” дискийн талаар ярилцжээ. …
Гадаад мэдээ
July, 2018
-
7 July
Анне Франкийн гэр бүл АНУ руу цагаачлахыг оролдож байжээ
Нацистууд еврей үндэстнийг үй олноор нь устгах ажиллагаа явуулж байсан үед өдрийн тэмдэглэлээ бичиж үлдээсэн залуу охин Анне Франкийн гэр бүлийнхэн эхлээд АНУ руу, дараа нь Куба улс руу цагаачлахаар оролдож байсан хэдий ч Америкийн цагаачлалын асуудлаархи чанга хатуу бодлого хийгээд дэлхийн хоёрдугаар дайны үймээний улмаас уг хүсэлтийг нь түдгэлзүүлж байсан тухай баримт олдсон гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв. Амстердам хот дахь …
-
6 July
Мексикийн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолдоо Дональд Трампыг урина
Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор ирэх 12 дугаар сард болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урина хэмээн пүрэв гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
-
6 July
Эзэн хаан үүрэгт ажилдаа эргэн оржээ
Японы эзэн хаан Акихито энэ долоо хоногийн эхээр бие нь чилээрхсэний улмаас ордондоо хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон ба пүрэв гарагт бие нь сайжирч үүрэгт ажилдаа эргэн орсон тухай “Киодо” агентлаг мэдээлэв. 84 настай эзэн хаан пүрэв гарагт эзэн хааны ордонд болсон шинээр томилогдсон элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах арга хэмжээнд оролцсон байна. “Эзэн хааны бие бүр мөсөн …
-
6 July
Ослын үед нүүлгэн шилжүүлэх системийг амжилттай туршжээ
Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх системийг пүрэв гарагт амжилттай туршсан тухай РИА Новости агентлаг мэдээлэв. “Сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх систем нь ослын механизм бөгөөд сансрын хөлгийн системүүд доголдсон тохиолдолд нисэх багийн байрладаг бүхээгийг сансрын нисэгчдийн хамт зөөгч пуужингаас хурдан холдуулж, аюулгүй зайд гаргах зориулалттай юм. Цуврал туршилтын эхний сорилтын үеэр хөөргөх талбайд …
-
5 July
Авлигын эсрэг тэмцэл үргэлжилж байна гэж мэдэгджээ
БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсад гүнзгий нэвчсэн авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэл үргэлжилж байгааг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд эрх баригч коммунист нам ихээхэн сорилттой тулгарсан тухай мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав. Си Жиньпин зургаан жилийн өмнө Хятадын даргаар сонгогдсон цагаасаа эхлэн авлигыг үндсээр нь устгах кампанит ажлыг эхлүүлсэн ба нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан Жоу Юнкан зэрэг авлигын хэрэгт холбогдсон …
-
5 July
Удахгүй сансрын цэргийн хүчин байгуулна гэлээ
Зэвсэгт хүчний бүрэн хэмжээний, дээд зэргийн төрөл болохын хувьд манай улс удахгүй Сансрын цэргийн хүчин байгуулж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
-
5 July
Шатахууны үнийг бууруулахыг уриалжээ
“Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК хэмээх монополь байгууллага шатахууны үнэ өсөөд байхад тус болохоор юу ч хийхгүй, юм л бол үнийг нь өсгөж байна. Тэд үүнийгээ зогсоож, үнийг бууруулах хэрэгтэй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудастаа бичжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, “ОПЕК дэлхийн газрын тосны зах зээл хэрэгжүүлж буй луйврын шинжтэй ажиллагаагаа зогсоож, олборлолтоо хоногт 2 сая торхоор нэмэгдүүлэх …
-
5 July
Тэнгисийн ёроолд хадгалагдан үлдсэн үнэт өв сангаа хамгаалахыг уриалжээ
Албани улсын Газрын дундад тэнгисийн эргийн дагуу тэнгисийн ёроолд хадгалагдан үлдсэн эртний олдворууд хийгээд Ром, Грекийн үед сүйрсэн хөлөг онгоцнуудын их хэмжээний үлдэгдэл зэргийг гарган авч, музей байгуулахыг эрдэмтэн судлаачид тус улсын эрх баригчдад уриалсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн мягмар гарагт болсон усан доорхи археологи судалгааны асуудлаархи эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Албанийн археологчид тус улсын баруун өмнөд …
-
5 July
ДАШТ-ий сайн дурын ажилтнуудад тавьсан хамгийн хачирхалтай асуултуудыг нэрлэжээ
Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Москва хотын метроны буудал дээр үйлчилгээ үзүүлж буй сайн дурын ажилтнууд өдөр бүр үүргээ гүйцэтгэж, асуудалтай тулгарсан гадны жуулчдад туслалцаа үзүүлж байна. Метроны буудлуудад үйлчилж буй сайн дурын ажилтнуудад ДАШТ эхэлснээс хойшхи хугацаанд нийт 270 мянган жуулчин ханджээ. Жуулчдын асууж байсан хамгийн түгээмэл асуултууд нь “Улаан талбайд яаж хүрэх вэ?”, “Никольская гудамж …
-
5 July
Жуулчдын автобус осолджээ
Япон улсын зүүн хойд хэсэгт оршдог Мориока хотод лхагва гарагт 30 гаруй жуулчин тээвэрлэж явсан автобус туннель буюу авто машины нүхэн гарцаар дамжин өнгөрөх үеэрээ ачааны машинтай мөргөлдөж осолдсоны улмаас 12 хүн бэртэж гэмтсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Орон нутгийн цагаар өглөөний 9:30 үед Ивате мужийн нэг зурвастай зам дээр осол гарсан” гэж дээрх ослын талаар тус мужийн цагдаагийн газраас …
-
4 July
Канадад хэт халууны улмаас зургаан хүн нас баржээ
Хэт халууны улмаас Канадын Монреаль хотод зургаан хүн нас баржээ. Хотын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар“Montreal Gazette” сонин мэдээлжээ. Тус сонины мэдээлснээр, өнгөрсөн даваа гарагийн орой Монреал хотод Цельсийн 35 хэмд хүрч, түргэн тусламжийн албаны ажилтнууд ердийнхөөс илүү их дуудлага хүлээн авсан байна. Гал түймэртэй тэмцэх албаны ажилтнууд дахин 5 хэм нэмэгдэж магадгүй байгаа дүүргүүдийн оршин …
-
4 July
8 настай хүү ахлах сургуулиа төгсжээ
Бельги улсад 8 настай сурагч Лоран Симонс ахлах сургуулиа төгсөөд, их дээд сургуульдаа элсэн орох гэж байгаа талаар “Риа Новости” агентлаг мэдээлэв.
-
4 July
“ДАШТ-2018”-ын үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчийг үнсчээ
Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтын сурвалжлагыг шууд дамжуулан хүргэж байсан Өмнөд Солонгосын “MBN” телевизийн сэтгүүлч Кваль-Йель Квоныг хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй үнссэн дүрс бичлэг олон хүний анхаарлыг татжээ. “YouTube” хуудаст байршуулсан уг дүрс бичлэгийг үзсэн зарим хүн хөгжөөн дэмжигч охидыг магтан сайшааж байсан бол зарим нь тэднийг шүүмжлэх шалтаг хайж байсан нь илт байжээ. Сэтгүүлч залуу эмэгтэй хүн байсан бол хэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл