Гадаад мэдээ

July, 2018

  • 4 July

    “Дэлхийн мисс”-д анх удаагаа трансжендер бүсгүй оролцоно

    Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болох Дэлхийн миссийн тэмцээнд анх удаа трансжендер  хүн оролцоно гэж “The Advocate” сэтгүүл мэдээлжээ. 22 өрсөлдөгчөөс шалгаран үлдсэн бүсгүй Ангела Понсе Испанийн миссийн тэмцээнд түрүүлж, ялагчийн хүндэт титмийг гардан авснаараа Дэлхийн миссийн тэмцээнд ийнхүү эх орноо төлөөлөн оролцохоор болсон байна. Тэрээр 26 настай бөгөөд 2014 онд тэрбээр хүйсээ солиулах мэс засалд орсон байна.Хүйсээ …

  • 3 July

    Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодис хураажээ

    АНУ-ын Индиана муж улсын цагдаагийн газрын ажилтнуудын явуулсан мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр Трампын нүүрний төрхийг товойлгосон сэтгэлийн хөөрөлд оруулдаг мансууруулах шахмал эм бэлдмэлийг хураасан тухай даваа гарагт тус муж улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 3 July

    Цахим орчинд хамгийн нөлөө бүхий хүмүүс

    “Time” сэтгүүл интернет ертөнц дэх энэ оны хамгийн нөлөө бүхий 25 хүнийг нэрлэжээ. Хамгийн нөлөө бүхий хүмүүсийн дунд шоу бизнесийн хүрээнийхэн, алдартай блогчид, улс төрчид орсон байна. Энэхүү жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Барбадосын дуучин Рианна, Америкийн загвар өмсөгч Кайли Женнер, тус улсын Baby Ariel нэрээрээ алдартай 17 настай дуучин Ариэль Мартин, рэпер Канье Уэст, Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг, Инстаграм …

  • 3 July

    В.Путин Испанийн хаантай утсаар ярьжээ

    Оросуудын түүхэн ялалт байгуулсан Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын Орос-Испанийн 1/8 шигшээ тоглолтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Испанийн хаан VI Филипптэй утсаар ярьжээ. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, VI Филипп хаантай утсаар ярих үеэрээ В.Путин Испанийн хөл бөмбөгчдийн ур чадварыг зохих ёсоор үнэлэхийн сацуу энэ удаад Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын сонгосон арга барил илүү амжилттай …

  • 3 July

    Крымыг Украинд буцааж өгөхөөс нааш Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй гэлээ

    Крымын хойгийг Украинд буцааж өгөх хүртэл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 16-нд Хельсинки хотод уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөх төлөвтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. “ТАСС” агентлагийн мэдээлснээр, Д.Трампын энэ талаархи мэдэгдэлд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны …

  • 3 July

    Японы эзэн хааны бие тавгүйрхэж төлөвлөсөн арга хэмжээнүүдээд цуцалжээ

    Тархины цусан хангамжийн дутагдлын улмаас Японы эзэн хаан Акихитогийн толгой нь эргэж, бие нь чилээрхсэн тул даваа гарагт оролцохоор төлөвлөөд байсан албан ёсны арга хэмжээнүүдийг нь цуцалсан тухай тус улсын Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав. 84 настай эзэн хааны бие шөнийн 4 цагийн үед тавгүйрхэж, түүний эхнэр Мичико ордны эмчийг дуудсан бөгөөд эмч түүнд Токио хотын …

  • 3 July

    Польшид хоёр толгойтой тугал гарчээ

    Польшийн Ковалево-Поморске хотод нэгэн үнээ хоёр толгойтой тугал гаргасан тухай “Daily Mail” сонин мэдээлжээ. Хоёр толгойтой тугал хүндрэлтэй гарсны улмаас үхсэн байна. Польшийн малын эмч Каролина Саровскагийн ярьснаар, хоёр толгойтой тугал гаргасан үнээний хувьд ийм гажигтай тугал гаргасан нь анхны тохиолдол биш аж. Үүнээс өмнө нь үнээ дотоод эртхнүүд нь гадна талдаа байрласан тугал гаргаж байжээ. Судлаачдын үзэж байгаагаар, иймэрхүү …

June, 2018

  • 30 June

    Дуучин Эд Ширан дуу хуулбарласан хэргээр шүүхэд дуудагджээ

    Их Британийн залуу дуучин Эд Ширан “Thinking Out Loud” дууг АНУ-ын дуучин, продюсер Марвин Гей агсны 1973 онд олны хүртээл болгосон “Let get it on” дуунаас хуулбарласан хэмээн буруутган, шүүхэд дуудагджээ Марвин Гей агсны тус дууг эзэмшдэг “Structured Asset Sales” компани зарга мэдүүлж, Эд Ширанаас 100 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Тэд дууны ая, басс, хэмнэл зэргийг хуулбарласан гэж үзжээ. Эд …

  • 29 June

    “2+2” харилцан яриаг хойшлуулжээ

    Ирэх долоо хоногт Вашингтонд хийхээр товлоод байсан АНУ болон Энэтхэгийн "2+2” яриа хэлэлцээг Америкийн талаас хойшлуулсан тухай Энэтхэг улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 29 June

    Өмнөд Солонгосын шигшээ багт баяр хүргэж ЭСЯ-нд нь шар айраг бэлэглэжээ

    Мексикийн шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгч шар айраг үйлдвэрлэгч компани “Герман машин”-ыг 2:0-оор хожсон Өмнөд Солонгосын шигшээ багт талархал болгон  Өмнөд Солонгосоос АНУ-д суугаа ЭСЯ-нд хэдэн арван хайрцаг шар айраг бэлэглэжээ.

  • 29 June

    Испани-Оросын тоглолтод VI Филип хаан хүрэлцэн ирнэ

     “ДАШТ-2018”-ын Испани-Оросын багийн хооронд болох 1/8 шигшээ тоглолтыг үзэхээр Испанийн хаан VI Филип Москва хотод хүрэлцэн ирнэ гэж Испанийн хөл бөмбөгийн холбоо мэдээлэв.  

  • 29 June

    Д.Трамп, В.Путин нар тохиролцоонд хүрч болзошгүй байгаа нь НАТО-гийн байр суурийг ганхуулна гэж үзжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд тохиролцоонд хүрч болзошгүй байгаа нь НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын байр суурийг ганхуулна гэж Их Британи улс болгоомжилж байна. Энэ тухай “The Times” сонин мэдээлэв.

  • 28 June

    Д.Трамп, В. Путин нар Сирийн асуудлуудыг хэлэлцэнэ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр улсын эдийн засгийн харилцаа холбоо хийгээд Украин, Сири дэх нөхцөл байдлыг хамруулсан өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүнчлэн талууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Хоёр улсын удирдагчдын уулзалтыг хаана, хэзээ зохион байгуулах талаар …

  • 28 June

    Энэтхэгт үерийн улмаас 26 хүн амиа алджээ

    Энэтхэгийн зүүн хойд хэсэгт оршдог Ассам мужид үүссэн үерийн улмаас 26 хүн амь үрэгдээд байгаа тухай тус мужийн засаг захиргааны төлөөлөгч лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Нийт 144 тосгоны мянга мянган хүн үерийн улмаас хохирол амсаад байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орсноос тус мужийн долоон дүүрэг үерт автаад байгаагаас Каримганж болон Хайлаканди дүүргүүд хамгийн их хохирол амсаад байгаа ажээ. …