Ираны Абадан хотын газрын тос үйлдвэрлэх томоохон үйлдвэрт гал гарсны улмаас 6 хүн бэртэж гэмтсэн тухай “Tasnim” агентлаг мэдээлэв.
Гадаад мэдээ
June, 2018
-
28 June
Венесуэльд харгис дэглэм тогтлоо гэж мэдэгдлээ
Венесуэльд “харгис дэглэм” тогтлоо гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс лхагва гарагт мэдэгджээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Николас Мадурогийн дэглэм нь харгис дарангуйлал бөгөөд тус улсын эдийн засгийг доройтуулсан юм. Түүний гэмт хэргийн сөрөг үр дагаврыг тоогоор илэрхийлэх боломжгүй боловч 2 сая гаруй хүн эх орноосоо дайжихад хүрсэн нь хорт үр дагавруудынх нь нэг болж байна” гэж лхагва гарагт Бразили …
-
28 June
Д.Трампын зөвлөхийг В.Путин хүлээн авч уулзжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар Кремлийн ордонд уулзах үеэрээ хоёр улсын харилцааг сайжруулах асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. Уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ “Орос-Америкийн харилцаа хөрөөд байгаад АНУ-ын улс төрийн дотоод уур амьсгал ихээхэн нөлөөлсөн. Орос улс хэзээ ч сөргөлдөхийг эрмэлздэггүй. Таны Москвад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг …
-
28 June
Попын хаан Майкл Жэксоны эцэг таалал төгслөө
Попын хаан Майкл Жэксоны эцэг Жое Жэксон 89 насандаа таалал төгссөнийг өчигдөр гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Жой Жэксон нойр булчирхайн хорт хавдартай байсан аж. Майкл Жэксоны 1982 онд гаргасан “Thriller” цомгийг 100 сая гаруй хувь борлогдоход эцэг Жое Жэксон нь чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Гэвч эцэг, хүүгийн хооронд зөрчил байсны улмаас Майкл Жэксон нас барахад гэрээслэлд нь Жое Жэксоны нэр байгаагүй, харин эх Катерины …
-
28 June
Өмнөд Солонгост төрөлтийн тоо буурсан үзүүлэлт гарчээ
Өмнөд Солонгосын төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан хийгээд гэр бүл салалт нэмэгдсэний улмаас шинээр төрж буй хүүхдийн тоо сүүлийн 12 сар дараалан буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын статистикийн газраас лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. “Энэ оны дөрөвдүгээр сард 27700 хүүхэд шинээр мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Жирэмслэх хамгийн өндөр магадлалтай хэмээн …
-
28 June
Албани болон Македоныг ЕХ-нд элүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх онд хийнэ
Албани болон Македоныг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх оны 6 дугаар сард хийж эхэлнэ гэж тус нийгэмлэгийн Зөвлөл мэдэгджээ.
-
28 June
М.Цукербергийг албан тушаалаас нь огцруулахыг хүсч байна гэлээ
Нийт 3 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг “Фэйсбүүк”-ийн томоохон хөрөнгө оруулагчид тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаа тухай “Business Insider” сонин мэдээлжээ.
-
28 June
Японы сансар судлалын төхөөрөмж зорьсон газраа хүрчээ
Японы “Хаяабуса-2” нэртэй сансар судлалын төхөөрөмж урт хугацааны аяллын дараа Рюгу гэх бага гараг дээр хүрч очиход хорьхон километрийн зай үлдээд байгаа тухай лхагва гарагт “Киодо” агентлаг мэдээлэв.
-
28 June
Камбожийн сонгуулийг 50000 ажиглагч хянана
Камбож улсад ирэх долдугаар сард болох бүх нийтийн сонгуулийг дотоод, гадаадын 50000 ажиглагч, тэдгээрийн дотор Хятад, Мьянмар, Сингапурын төлөөлөгчид хянана гэж тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос лхагва гарагт мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.
-
27 June
Д.Трампын зөвлөх Москва хотод айлчилна
Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон өнөөдөр Москва хотод ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийнэ. С.Лавровтой тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын хийж магадгүй уулзалтын талаар хэлэлцэх аж. ОХУ-ын төрийн тэргүүнтэй удахгүй уулзана гэж найдаж байна хэмээн Д.Трамп энэ сарын дундуур өгсөн нэгэн ярилцлагандаа дурдсанаас хойш өндөр дээд …
-
27 June
Их хэмжээний мансууруулах бодис худалдан авч байгаад баригджээ
Тонга улсын цагдаагийн ажилтнууд 58 килограмм кокаин төрлийн мансууруулах бодис худалдан авч байсан хоёр залууг үйлдэл дээр нь баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
-
27 June
Японы эзэн хааны удмын гүнж бизнес эрхлэгчтэй гэрлэнэ
Эзэн хаан Акихитогийн үеэл дүү хунтайж Такамадо болон гүнж Хисако нарын бага охин, гүнж Аяако бизнес эрхлэгч залуутай ирэх аравдугаар сарын 29-нд гэрлэхээр болсон тухай Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.
-
27 June
Зөнч муур Ахиллын таамаг зөрлөө
Өнгөрсөн шөнө Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Аргентин болон Нигерийн шигшээ багийн хооронд болсон. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа билээ. Тэрбээр тус тоглолтод Нигерийн багийг хожно гэж зөгнөсөн байжээ. Гэвч тус тоглолтод Аргентиний шигшээ баг Нигерийн шигшээ багийг 2:1 онооны харьцаатай хожлоо. Ийнхүү зөнч Ахилл муур анх удаагаа таамгаа зөрүүлжээ. Таамгийг урьдын адилаар …
-
26 June
АНУ-ын эсрэг үг хэллэг бүхий зурагт хуудсуудыг хураан авчээ
АНУ болон Умард Солонгос харилцан ойлголцолд хүрснээс хойш Умард Солонгосын эрх баригчид гудамж, талбайнуудаасаа Америкийн эсрэг үг хэллэг бүхий самбар, зурагт хуудсуудаа хураан авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Энэ тухай тэрбээр Өмнөд Каролина муж улсын амбан захирагчид нэр дэвшигч Генри Макмастерыг дэмжсэн арга хэмжээнд үг хэлэхдээ мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар …
-
26 June
Хоёр Солонгосын тээврийн сайд нар төмөр замуудыг холбох асуудлаар уулзна
Хоёр Солонгос төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, холбох асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл