Гадаад мэдээ

December, 2017

  • 5 December

    В.Путин: Сирийн ихэнх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байна

    Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ортодокс сүмийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ одоогийн байдлаар Сирийн бараг бүх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байгааг хэлжээ. Ерөнхийлөгч ОХУ-ын зүгээс Арабын Бүгд Найрамдах Улсад болсон үймээн самуунд өртсөн хүмүүс, Ислам болон Еврейн ариун газруудыг дахин сэргээхэд туслалцаа үзүүлнэ гэв. Сирийн нөхцөл байдал сайжирч буйн дээр Оросын цэргийнхэнтэй хамтарсан хамгаалах хүч нь бэхжиж эхэлсэн. Уулзалтын үеэр В.Путин “Сүүлийн …

  • 5 December

    Эммануэль Макрон Франц хэлийг дэлхийн хэл болгоно гэв

    Францын ерөнхийлөгч Эмманиэль Макрон баруун Африкийн улс болох Буркина Фасогийн нийслэл Оугадоугу хотын оюутан сурагчдад тавьсан илтгэлийнхээ үеэр Франц хэлийг дэлхийн нэгдүгээр хэл болгоно гэж амлажээ. Тэрээр “Франц хэл Африкийн анхдагч хэл болно. Магадгүй дэлхийн хэл болно. Францын тансаг чамин амьдрал, гоо үзэсгэлэнт байдал зөвхөн Францчуудад хамааралтай биш” гэсэн байна. Цаашлаад Ерөнхийлөгч Африктай цагаачлал, хүний эрх, терроризмтай холбоотой асуудал дээр өмнөхөөс …

  • 4 December

    Узбекистаны гадаад улсуудад байршуулсан авлигын хэргийн мөнгийг хаашаа буцаах вэ?

    Трансперэнси интернэйшнл: Узбекистан улс бол дэлхийн хамгийн их авлигад өртсөн орнуудын нэг юм. 2015 онд АНУ-ын Хууль зүйн яам тус улсын гурван компани Узбекистаны харилцаа холбооны зах зээлд нэвтрэхийн тулд Ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гулнара Каримовод 1 тэрбум ам.долларын хахууль төлснийг тогтоосон. Гулнара Каримово тус мөнгийг Ирланд, Бельги, Луксембург, Швейцари улс дахь банкуудад тараан байршуулжээ. Одоогоор тус мөнгийг царцаасан …

  • 4 December

    Израилийн нийслэлийг Иерусалим гэхгүй байхыг Йорданаас Америкт сануулжээ

    Өчигдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Франц, Турк зэрэг хэд хэдэн орны удирдагчтай утсаар ярьсан байна. Хаант засаглалтай Арабын улс болох Йорданы Гадаад хэргийн сайд Аяман Сафади Америкт “Израилийн нийслэлийг Иерусалим гэж үзэх нь аюултай нөхцөл байдлыг дагуулж болзошгүй” хэмээн сануулжээ. Ялангуяа Дундад Азийнхны газар нутгийн зөрчилтэй холбоотой маргааныг сэдрээх магадлалтай гэдгийг сануулсан байна. Тэрээр НҮБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд …

  • 4 December

    Хойд Солонгосын түрэмгийлэл Америкийг хөдлөхөд хүргэв

    Өнгөрөгч лхагва гаригт Хойд Солонгос баллистик пуужин хөөргөсөн ба АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэр даруй Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин нартай утсаар ярьж энэ асуудлыг авч хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин харвасны хариуд НҮБ-д суугаа Элчин сайд  Никки Хэйли “Хэрэв Солонгосын хойгт дайн дэгдвэл АНУ Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлнэ” хэмээн мэдэгдэж, Аюулгүйн …

  • 4 December

    Том Хэнкс: Америк тэртэй тэргүй агуу улс

    Өдгөө 61 настай Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс 50 гаруй кинонд дүр бүтээсэн. 390 ам долларын хөрөнгөтэй жүжигчин “Форрест Гамп”, “Цэрэг Райаныг аварсан нь” зэрэг киногоороо та бидний танил болсон билээ. Тэрээр саяхан Лондонд болсон шинэ киноныхоо нээлтийн үеэр Дэвид Акселродын ярилцлагын шоунд орсон. Энэ үеэр Дэвид түүнээс Дональд Трампын “Америкийг дахин агуу болгоно” гэсэн үзэл бодлынх нь талаар асуужээ. Доналд Трамп …

  • 3 December

    Дональд Трампын Зул сарын баярт зориулж хийсэн арга хэмжээнд хэдэн 100 суудал эзэнгүй байв

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гаригт Зул сарын баярт зориулсан томоохон хэмжээний ёслолыг зохион байгуулсан боловч хэдэн 100 суудал эзэнгүй байсныг гэрэл зурагчид камерын дурандаа буулгажээ. Вашингтон мужид болсон уг ёслолын үеэр хүмүүс дуучид болон хөгжимчдийн уран бүтээлийг сонсож, Зул сарын модыг өнгийн гэрлээр хэрхэн чимэглэснийг үзэж сонирхсон юм. Өмнөх ерөнхийлөгч Барак Обама энэ ёслолыг 2009 болон 2013 онд хийж байсан …

  • 2 December

    Селена Гомез “Billboard”-ийн тайзан дээр нулимс унагав

    Селена Гомез өнгөрсөн шөнө Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Billboard наадмын шилдэг эмэгтэй дуучны шагнал хүртсэн билээ. Тэрбээр улаан хивсний ёслолд сайн найз Франсиа Раисатай хамт хүрэлцэн ирлээ. Тайзан дээр шагнал гардуулах мөчид Селена Гомез сэтгэлийнхээ үгийг хуваалцлаа. Селена Гомез “Баярлалаа. Үнэнийг хэлэхэд Франсиа миний амьдралыг аварсан учир энэ шагналыг авах ёстой. /Уйлав/  Би маш их азтай гэж өөрийгөө боддог. …

  • 1 December

    Ким Жон Нам биедээ хорны ерөндөг авч явжээ

    Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Ким Жон Нам энэ оны 2 сард Куала Лумпурын нисэх буудалд шууд үхэлд хүргэдэг, маш хүчтэй VX хор нүүр рүү нь цацсаны улмаас хордож, амиа алдсан юм. Тэгвэл тэрээр амиа алдах үед биедээ хорны эсрэг ерөндөг авч явсан талаар хорын шинжилгээний дүгнэлтэд дурджээ. Тодруулбал Ким Жон Намын хорны шинжилгээний дүгнэлтэд бичсэнээр тэрээр VX төрлийн мэдрэлд нөлөөлдөг, хорын …

  • 1 December

    Японы эзэн хааны хаан сэнтийгээс буух тов зарлагджээ

    Саяхан 1933 оны 12 сард төрсөн Япон улсын эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслолын товыг зарлажээ. Тодруулбал эзэн хааны зөвлөлийн хурал хуралдаж хааныг 2019 оны 4 сарын 30-нд хаан сэнтийгээсээ буух болсныг зарласан байна. Шийдвэрийг тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор танилцууллаа. Угсаа залгамжлах хунтайж Нарухитог удаах өдөр нь буюу 2019 оны 5 сарын 1-нд хаан ширээнд өргөмжлөнө. 2016 …

November, 2017

  • 30 November

    Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю тоглохоор боллоо

    Дисней кино компанийн Мулан хүүхэлдэйн киноны Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю /Лю Ифэй/ тоглохоор сонгогджээ. Тэрбээр өдгөө 30 настай бөгөөд БНХАУ-д томоохон жүжигчдийн нэгд тооцогддог бүсгүй юм. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад 1000 гаруй жүжигчдээс сонгон шалгаруулалт явуулж тулааны урлагийн ур чадвар, англи хэл дээр цэвэр аялгаар ярьж чадах шалгуурыг тавьсан байна. Мулан киног Ники Каро найруулагчаар ажиллаж ирэх …

  • 29 November

    Хятадын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ

    Хятадын эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл сүүлийн 50-иад жилд эрчимтэй хөгжсөн. Үүнийг дагаад олон сая хүн ядуурлаас гарч чадсан. Гэвч үр дүнд нь эрэлт багатай төрийн өмчийн бизнесийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн ихээр гарч, улсын агаар болон ус их хэмжээгээр бохирдоод байгаа билээ. Хятадын байгаль орчны хэд хэдэн хэсэг дахин сэргээгдэхгүйн эрмэг дээр ирээд байгаа төдийгүй Америкийн “Health Effects” институт 2015 онд Хятадад …

  • 29 November

    Хойд Солонгос пуужин харваж дэлхий нийтэд заналхийлэл учрууллаа

    Хойд Солонгос өнөөдөр үүрээр Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан нь дэлхий нийтэд заналхийлэл учруулсан үйлдэл боллоо. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харвасан” гэж мэдээлжээ. Пентагоны мэдээлснээр тив хоорондын баллистик пуужин Япон тэнгист унахаасаа өмнө 1000 шахам км зам туулсан аж. Цагаан ордонд …

  • 28 November

    Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг ОХУ дэмжиж ажиллана

    ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ) нь дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч нартай хамтран Саудын Арабын Хаан Салман бин Абдул Азиз ба Ханхүү Мохаммед бин Салманы эхлүүлсэн авлигатай тэмцэх кампанит ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Тус сангийн дарга Кирил Дмитриев “Энэ алхам Саудын Арабын Вант Улсыг нээлттэй болгож, олон улсын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ манай хоёр орны эдийн засгийн …

  • 28 November

    Афганистаны авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд аюултай нөхцөлд ажилладаг

    Афганистан бол төрийн бүх байгууллагууд нь авлигад идэгдсэн дэлхийн хамгийн өндөр авлигын түвшинтэй орнуудын нэг юм. Тус улсын авлигатай тэмцэх төв 2016 оны 6 дугаар сард байгуулагдсан боловч өнөөг хүртэлх жил гаруй хугацаанд ажилтнуудаа бүрэн гүйцэд хамгаалж ажиллаж чадахгүй байна. Авлигатай тэмцэх төв нь Кабул хотод өндөр түвшний авлигын хэргүүдэд олон нийтийн сонсгол хийж эхэлснээс хойш жилийн дотор гурван албан …