Хууль эрх зүй

January, 2015

  • 4 January

    Хууль зүйн яам нэг хэлтэс, зургаан газартай болно

    Цомхон бүтэцтэй байх асуудал нь төрийн албаны ихэнх салбарт хамаатай. Учир нь Засгийн газраас гаргасан эдийн засгийн хэмнэлтэд яам, агентлаг, газрууд бүтцээ цомхотгохыг тусгасан билээ. Тэгвэл шинээр батлагдсан журмын дагуу дөрвөн хэлтэс, таван газартай байсан Хууль зүйн яам цаашид нэг хэлтэс, зургаан газартай ажиллахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжав газрын дарга нараа албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, …

  • 2 January

    Зэвсэгт хүчин 2014 оны онцлох үйл явдлаа нэрлэв

    Зэвсэгт хүчний салбар 2014 оны онцлох 10 үйл явдлаа нэрлэжээ. Үүнд,  1. Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улс,  ОХУ-ын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, Монгол Улс, ОХУ-ын цэрэг дайчидтай хамтарсан цэргийн ёслолын жагсаал, Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод …

  • 2 January

    ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэргийг бас л хэрэгсэхгүй болгов уу

    Саяхан “Өдрийн сонин”-д Монголын мал эмнэлэгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохын бичсэн  “Мал эмнэлэгийн салбарын зарим авлигал” гарчигтай томоохон өгүүлэл нийтлэгджээ. Овоо барьцтай тоо баримт дурьдаж, эзэн холбогдогчдыг ил шулуун хэлсэн энэ өгүүллийн гол “баатар”-уудын нэг нь ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа байлаа. Түүний үүсгэн байгуулсан “Цагаан залаа агвент” компаниар дамжуулан 2011 онд  малын ивомек эмийг хуурамчаар нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан тухай …

  • 2 January

    Ломбардуудыг “чангална”

    Иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээг түргэн, шуурхай хангах үйлчилгээ бол ломбардын үйлчилгээ болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Өнөөгийн байдлаар санхүүгийн зах зээлийн оролцогчид болох банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хошоо гэх мэт салбарт тодорхой зохицуулалт бүхий тус тусын хууль тогтоомжууд үйлчилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй төрийн байгууллагууд ч ажиллаж байна.      Гэвч энэ зах зээлийн нэг оролцогч болох ломбард буюу барьцаалан зээлдэх …

  • 2 January

    М.Наранбаатар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаа өглөө

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг  ажлаас нь өчигдөр чөлөөлсөн байна. Тодруулбал  өчигдөр  МҮОНРТ-ын Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж  М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлж,  100 гаруй ажилтанг цомхтгох шийдвэр гаргасан байна.  М.Наранбаатарын хувьд ажлаас гарах хүсэлтээ өөрөө өгсөн гэдгийг эх сурвалж хэлж байна. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 2 January

    Цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ

    2015 оны нэгдүгээр сарын 5 бол шинэ оны ажлын эхний өдөр билээ. Энэ өдөр Нийслэлийн хэмжээнд  цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлнэ.  Энэхүү бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид хамрагдана. Тэд өөрсдийн …

  • 2 January

    Шилэн дансны хууль мөрдөгдөж эхлэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан. Улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой энэхүү хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэллээ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр  тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш …

  • 2 January

    Шуудангийн илгээмжээс гаалийн татвар авахгүй

    Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаад улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлсийн үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй …

  • 1 January

    Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ

    Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Уг хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан УИХ-аар батлуулсан юм. Хуулийн гол зорилго бол улсын төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийтэд нээлттэй байлгах явдал. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад …

December, 2014

  • 30 December

    Цэргийн штаб “Тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар шалгарлаа

    Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Батлан Хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудалд дэмжлэг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргээрээ Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын 2014 оны “Тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар шалгарсан байна.

  • 29 December

    Прокурорын байгууллагын 2014 оны “онцлох үйл явдал”

    Прокурорын байгууллага 2014 онд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилт болгон дэвшүүлж, удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, программ хангамжийн ажлыг төгөлдөржүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, прокурор ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг бодлогын түвшинд анхаарч ажиллалаа.  Прокурорын байгууллага 2014 онд хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын хүлээн авсан гэмт …

  • 22 December

    Шүүхийн тухай багц хууль хэт “шоронжсон” учраас эгүүлэн татахаар болсон гэв

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, өмнөх сайд Х.Тэмүүжингийн үед УИХ-д өргөн барьсан хуулиудыг буцаан татахаар болсон Тухайлбал, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хуулийг буцаан татаж, шинэчлэн боловсруулахаар болсон байна Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдохынхоо өмнөх өдөр мэдээлэл хийхдээ “Та бүхэн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд гарсан шинэчлэлийн нэртэй …

  • 18 December

    Иргэдэд мэдээлэл, лавлагаагаа цахим хэлбэрээр хүргэдэг болжээ

    Орхон аймгийн прокурорын газраас  Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаад иргэд, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт мэдээлэл, лавлагааг цахим хэлбэрээр хүргэдэг ажлын ахицтай арга барилыг судлаж, орон нутгийн Прокурорын газруудаас анхны цахим мэдээллийн програмыг нэвтрүүлсэн  аймаг болсон байна.  Ингэснээр иргэдийг шуурхай мэдээ, мэдээллээр хангах, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг  ил тод нээлттэй болгох, прокурорын гаргасан шийдвэрийг цаг алдалгүй мэдээллэхэд ахиц гарч …