Хууль эрх зүй

April, 2014

  • 2 April

    Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулна

    Улсын онцгой комиссын хуралдаан Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд хуралдлаа. Хуралдаанаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулах шийдвэр гаргав. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 3454 малыг устгаж, 4,5 сая малыг вакцинжуулсан байна. Мөн ОХУ-аас авчруулсан 650 мянган тун вакцин хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаж, хагарч, хөлдсөн тул буцаажээ. Вакцины хадгалалт, …

  • 2 April

    Монгол улс, Турк улсын иргэд сарын хугацаанд харилцан визгүй зорчино

    Анкара хотноо 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан  “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Анкара хотноо 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан  “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар болон …

  • 2 April

    Тендер сунжруулсан компанийг шүүхэд шилжүүлнэ

    Эрчим хүчний сайд М.Сономпил орон нутаг дахь томилолтынхоо хүрээнд Баянхонгор аймагт ажиллалаа. Төрөөс зарласан тендерт оролцож шалгарсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн гурван сум өчигдөр төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй байна. Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулснаас хойш хоёр жил өнгөрсөн ч өнөөг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа Ойгон нуур компаниас ЭХЯ гэрээгээ цуцалж, үлдсэн ажлыг нь төрийн өмчит компаниар …

March, 2014

  • 31 March

    Цагдаагийн алба хаагчдад цолны нэмэгдлийг энэ онд хэвээр олгоно

    Цол буурч, энгийн орон тоонд шилжсэн цагдаагийн алба хаагчдад цолны нэмэгдлийг энэ онд хэвээр олгоно 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус “албан тушаалын цол” болсон. Гэхдээ цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцлийг дордуулахгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгасан юм. …

  • 31 March

    Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын шинэчилсэн жагсаалт

    Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтыг баталжээ. Тодруулбал, Халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгадаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цагдаагийн төсөвт, гэрээт, түр хамгаалалтад байх объектуудын жагсаалтыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоол гарснаар Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын …

  • 28 March

    Г.Баярсайхан: Модны хулгайтай тэмцэхийн тулд Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авч, цаашид бодлогын төвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар болон хууль эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. …

  • 28 March

    Эрх зүйн салбарын 11 хууль хэлэлцэнэ

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлснээр хууль, эрхзүйн салбарын 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцэхээр болсон байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон хуулийн төсөл шинээр боловсруулах, шинэчлэх шаардлага байгааг Хууль зүйн сайд онцолж байсан билээ. Тэгвэл энэ удаад 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж. Тухалбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргийн тухай гэх …

  • 27 March

    4-р сарын 20 хүртэл хүнд даацын автомашин хот дотор зорчихгүй

    Жил бүрийн 3-р сарын 20-ноос 4 сарын 20 хүртэл хөрсний гэсэлт,  10-р сарын 20-ноос 11 сарын 20-ны хооронд газрын хөрсний  хөлдөлт яьагддаг тул авто зам эвдрэх нөхцөл бүрддэг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга  2008 оны 4 сарын 21-ний өдөр 191 тоот захирамж гаргаж,  нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2 тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 …

  • 26 March

    Захиргааны хэргийн шүүхийн шүүгч хууль зөрчив

    Захиргааны хэргийн шүүхийн шүүгч хууль зөрчин шүүх ажиллагаа явуулсан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц. Сайхантуяа нь энэ оны 3 дугаар сарын 11-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргаж, шүүх хурлыг дуусгаснаа мэдэгдэн, алхаа цохисны дараа гэнэт хурлаа үргэлжлүүлэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач …

  • 26 March

    “МТЗ”-ын шинэхэн дарга П.Батсайхан ажлын байран дахь бэлгийн дарамтлагч уу

    Төрийн өмчит “МТЗ” хувьцаат компанийн гүй­цэтгэх за­хир­лаар сонгогдсон П.Бат­сайхантай холбоотой таагүй мэдээллүүд сонсогдох бол­лоо. Тэрбээр уг албан тушаалд очихоосоо өмнө Монголын Мянганы сорилтын сангийн Авто замын  төслийн дар­гаар ажиллаж байжээ. Тэр үедээ доод ту­шаалынхаа албан  хаагч эмэгтэйг элд­вээр да­рамталж “ажлын бай­ран дахь бэлгийн дарамт” учруулдаг байсан нэгэн аж. Дарамтад өртсөн  эмэг­тэй  олон удаа­гийн үйлдлийг тэсэхээ  бай­гаад  эцэст  нь дээд удирд­ла­га­дууддаа …

  • 26 March

    Шүүгчдийн худалдааны эрх зүйн чиглэлийн сургалт үргэлжилж байна

    Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн ээлжит сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд 2014 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд  болон худалдааны эрх зүйн шүүгч …

  • 25 March

    Дулаан, цэвэр, бохир усны шимтгэл нэг үнэлгээнд орно

    Нийслэлийн хэмжээнд 240 мянган иргэн орон сууцанд амьдардаг. Үүнээс 86 мянган иргэн орон сууц, төрийн өмчийн ОСНААУГ –ын конторт харьяалагддаг. Харин эдгээр орон сууцны хэрэглэгчдэд төрийн 21, хувийн 44 контор үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр конторууд орон сууцны байршлаас шалтгаалан хэрэглэгчдээс цэвэр бохир ус,  дулааны төлбөрөө өөр өөрөөр тооцож шимтгэлээ авдаг. Хураасан төлбөрөө дулаан, цэвэр бохир усаар хангагч байгууллага руу шууд …

  • 24 March

    Техникийн захуудыг 10 дугаар сарын 01-ний дотор хотын төвөөс нүүлгэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 сарын 21-нд болсон хуралдаанаар техникийн захуудыг Улаанбаатар хотын төвөөс нүүлгэж СХД-ийн 32-р хороо,  хуучнаар 22-ын товчоо байснаас ургаш 130 га газарт “Авто худалдааны  нэгдсэн цогцолбор” барих асуудлыг  хэлэлцэн баталлаа. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Авто худалдааны нэгдсэн цогцолбор барих асуудлаар нийслэлээс томоохон мэдээллийн сувгуудаар дамжуулан иргэдээс санал авсан …

  • 21 March

    Шүлхийн 500 мянган тун вакциныг битүүмжилжээ

    Малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй “Цагаан залаа агвет” компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзан битүүмжилжээ. Энэхүү вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын хувьд шаардлага хангахааргүй болсон гэнэ. Тус компани хоёрдугаар сарын 21-нд л нэг сая тун вакцин нийлүүлнэ гэж гэрээ хийсэн бөгөөд товлосон хугацаандаа нийлүүлж чадахаа больсон тул хоёрдугаар …

  • 21 March

    Барилга барьж эхэлхээс, дуусах хүртэл бүхий л явцыг нийтлэг журмаар зохицуулна

    Барилгын зориулалтаар газар олгохоос эхлэн барилга барьж дуусах хүртэл үйл ажиллагааг нийтлэг журмаар зохицуулна Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 20-нд болж, хуралдаанаар Барилга барих, газрын эрх олгох, барилгын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд …