3-р сарын 13-ны өдөр 78 тээврийн хэрэгслийн жолооч гэрлэн дохио зөрчсөн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
Хууль эрх зүй
March, 2014
-
13 March
Улаанбаатар хотын гааль үйлчилгээгээ нэг цонхонд шилжүүлэх зорилт тавьжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр ГЕГ-ын харьяа Улаанбаатар хотын Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа. Тус газрын удирдлагууд үйлчилгээг аль болох чирэгдэлгүй, нэг цонхны үйлчилгээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гадаад худалдаа эрхлэгчдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, тэдний зардлыг хэмнэх талаар багагүй ажил хийжээ. …
-
12 March
Барилга захиалагчийн албадыг нэгтгэнэ
Төрийн байгууллагуудын харъяанд ажиллаж буй барилга захиалагчийн албадыг нэгтгэнэ Ерөнхий сайдын гаргаж тавьсан “авлигажсан төсөв”-ийг хумьж цэгцлэх санаачилгатай холбогдуулан УИХ-ын 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 58 тоот тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн ажил даалгасан юм. Үүний нэг нь төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг нэгдсэн удирдлагад оруулах даалгавар юм. Юун түрүүнд яамдын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэж, Барилга захиалагчийн нэгдсэн алба …
-
12 March
Нийслэлийн бүтээн байгуулалтын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/152 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтийг заавал …
-
11 March
Манай улсаас Интерполд дахин хоёр иргэн хайх хүсэлт явуулжээ
Манай улсын иргэн Ц.Гансүхийг олон улсад эрэн сурвалжилж эхэллээ. Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн тэрбээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт шалгуулж байхдаа оргон зайлсан байна. Мөн Монголд гэмт хэрэгт холбогдсон хоёр иргэний мэдээллийг саяхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполд хүргүүлсэн байна. Тодруулбал, БНСУ-ын иргэн 47 настай эрэгтэй Чо Ён Пё манай улсад залилангийн гэмт хэрэгт …
-
11 March
Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах журам гаргана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 03 сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх журам”-ыг шинэчлэн гаргах төслийг хэлэлцлээ. Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй зөвхөн Монгол улсын Иргэний …
-
10 March
Оюутан цэргүүд дайчилгааны нөөцийн I зэргийн үүрэгтэн болж бэлтгэгдэнэ
Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа оюутнууд дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэгдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 14-нд Засгийн газар 40 тоот тогтоол гаргаж “Оюутан-цэрэг” хөтөлбөр баталсан билээ. Уг хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний …
-
10 March
Татвар төлөгчдийн мөнгийг урсгасан хэвлэл мэдээллийн нууц байгууллагууд
Дархан-Уулын давуу эрхтэй сайтууд цаасан хэвлэлийг булшилж байна Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагууд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг сайжруулах шаардлага хэрэгцээнд дөрөөлөн өөрсдийн эрх мэдлийг ашиглан өнгөлөн далдлалт хийсэн хэвлэл мэдээллийн нууц байгууллагыг бий болгодог болжээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглож, төрөөс …
-
10 March
Шүдэнз импортлоход тусгай зөвшөөрөл авдаггүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэг зүйл тодруулах гэсэн юм. Гадаад улсаас шүдэнз импортлон оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай юу. Хэрэв шаардлагатай бол хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэн авах вэ. Ямар шаардалага тавьдаг вэ? Шийдвэрлэлт: Шүдэнз импортлоход тусгай зөвшөөрөл авдаггүй. Импортлох үед чанарын гэрчилгээ, худалдах, худалдан авах тухай гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт бичгийг шалгаж хилээр нэвтрүүлдэг. Харин аюултай …
-
10 March
Цэргийн алба дүйцүүлэн хаах төлбөрийг 4,413,314 төгрөг болголоо
Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, энэ онд цэргийн албанд татах цэргийн насны залуусын тоо зэргийг харгалзан энэ онд улсын хэмжээнд 714 хүнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтоолоо. Өнгөрсөн онд энэ хязгаарыг улсын хэмжээнд 659 хүнээр тогтоож байсан юм. Харин дүйцүүлэн хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг өнгөрсөн оныхоос 700 мянга орчим төгрөгөөр өсгөж, …
-
10 March
Оюутанд тэтгэлэг олгох журмыг шинэчиллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлт, хэрэгцээтэй “Тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалт”-ыг шинэчлэн гаргалаа. 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, cap бүр үндэсний тэтгэлэг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, сард олгох тэтгэлгийн хэмжээ, хугацааг тогтоож байгаа юм. Доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч …
-
7 March
Хөрсний усыг ахуйн хэрэглээнд ашиглах журам боловсруулна
НИТХ-аар баталсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтод ахуйн ба үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд авто машин угаалгын газруудад усыг дахин ашигладаг болгох талаар санал боловсруулж, хотын баруун хэсгийн хөрсний усны судалгааг хийхээс гадна ахуйн болон үйлдвэрийн бохир ус, гадаргын усыг цэвэршүүлэн үйлдвэр, …
-
7 March
51 барилгын “Барилга угсралтын үйл ажиллагааны аюулгүй байдал”-д шалгалт хийжээ
МХЕГ-ын даргын баталсан 01/08 тоот удирдамжийн дагуу барилгын салбарт гарч буй удаа дараагийн осол аваарыг бууруулах, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын мөрдөлт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай, Барилгын тухай, Газрын тухай …
-
7 March
Сайдаасаа дээгүүр эрх мэдэлтэй хурган дарга нарын балаг
Улсын 16 байцаагчийг ажилгүй болгосон нь өдгөө улсын дугаарыг шинэчлэх гэж улайран зүтгэж байгаа эрх мэдэлтнүүдийн хийсэн ажил гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Улсын 16 байцаагчийг хууль бусаар нэг жил гаруй цалинжуулжээ. Зам тээврийн яамныхан 16 хүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Гэхдээ энэ үйлдлийг Зам тээврийн яамны нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан хийсэн байна. Тодруулбал тус яам Авто тээврийн 16 …
-
6 March
Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн спортыг дэмжих чиглэлээр зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын гарын үсэг зурсан уг зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгажээ. Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигт Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл