Монголын газрын тосны салбарт нэгэн шинэ үйл явдал тохиолоо. Тодруулбал “НИК”, “Петровис” компанийнхан нано бензин, шатахууныг өөрийн орны зах зээлд нийлүүлж байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн юм. Аливаа материалыг атом молекулын түвшинд удирдан зохицуулах арга технологийг “Нано технологи” хэмээн нэрэлдэг. Өөрөөр хэлбэл нано технологи нь аливаа зүйлийг молекулын түвшинд сайжруулж, тухайн бүтээгдэхүүнийг илүү үр дүнтэй, чанартай болгохыг хэлдэг аж. Сүүлийн …
Уул уурхай
July, 2013
-
2 July
Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаалаа
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайд орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэртэй зэрэгцүүлэн Эрдэнэс-Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг асуудал хариуцсан сайд нарт өгсөн байна. Цагаан хаданд газрын хөрсийг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй хогон овоо ч боссон аж. Энэ газарт …
June, 2013
-
28 June
Мэргэжлийн дуу бичлэгийн студийг “Тендер”-т урьж байна
Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Видео клип хийх Mонголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооноос “Бид Бичил Уурхайчид” дуу зохиогдсонтой холбогдуулан уг дуунд видео клип хийх мэргэжлийн дуу бичлэгийн студыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал болон бусад холбогдох мэдээлэлийг 2013 оны 07 сарын 05 өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар хүргүүлнэ үү. МОНГОЛЫН …
-
27 June
“Петрочайна Дачин Тамсаг” компани нөхөн сэргээх төлбөр 1.3 тэрбумаа төлнө
“Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан шинээр үүссэн нөхцөл байдал гэх шалтгаанаар гурван шатны шүүхээс оноосон байгаль нөхөн сэргээх төлбөр болох 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт нөхөн төлөхөөс татгалзаж, гүүх хурлуудыг удаа дараа хйошлуулж байсан билээ. Тэгвэл тус хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн 25-ны өдөр хуралдаж “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу …
-
26 June
7-р сарын нэгнийг хүртэл орон даяар тэсэлгээний ажил хийхийг хориглов
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу өнөөдөр орон даяар тэсэлгээний ажил хийхийг Ашигт малтмалын газраас хориглосон байна. Мөн сонгуультай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор орон даяар долдугаар сарын 1-нийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох шийдвэр гарчээ. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд дээр дурдсан хугацаанд тэсрэх материал, тэсэлгээний …
-
26 June
“Петрочайна Дачин тамсаг” компани Матад суманд төлөх 1,3 тэрбумаас мултрахаар зэхэж байна
Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт хийж буй “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв. Тэд “Петрочайна Дачин тамсаг” компанийг хуулийг уландаа гишгэж байна гэж тайлбарласан юм. Тодруулбал тус компанийн хууль бус ажиллагааны улмаас өнөөдөр Дорнод аймгийн Матад сумын байгаль орчинд хохирол учирч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй …
-
25 June
Зэсийн үнэ буурч байна
Өчигдрийн байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн vнэ 7000 ам.долларт ч хvрэхгvй болтлоо унажээ. Нэг тонн зэсийн гурван сарын гэрээт vнэ өнгөрсөн пvрэв гарагт 6770 ам.доллар болсон нь сvvлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод vнийн vзvvлэлтэд дөхсөн хэрэг юм. Ийнхvv зэсийн vнэ өнгөрсөн долоо хоногт 4.5 хувиар огцом унасан нь зах зээл дэх зэсийн эрэлт тун бага …
-
24 June
УУЯ, Швейцарийн Засгийн газар санамж бичигт гарын үсэг зурна
Уул уурхайн яам, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн яамны дэргэдэх Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) болон Азийн сангийнхооронд “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог хангах” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурна. Уул уурхайн яам дээр энэхүү арга хэмжээ 11:00 цагт болно. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцоно. Т.Түвшин Ugluu.mn
-
21 June
Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт хойшилжээ
“Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа юм байна. Харин экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан аж. Эх сурвалжаас үзэхэд, “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм …
-
21 June
“Оюутолгой”-н зэсийн баяжмал гаргах ажил дахин хойшиллоо
“Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмал гаргах байсан ч Засгийн газрын зүгээс хойшлуулах санал тавьжээ. Ямар учраас ийн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Харин Оюутолгой компанийн зүгээс баяжмал гаргах бүх бэлтгэл ажил хангагдсан байгаа гэдгээ илэрхийлжээ. Ажиглагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргах нь зөв алхам гэж үзэж байгаа ч хойшлуулж байгаа нь Еерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Л.Бадрах Ugluu.mn
-
21 June
Шатахууны чанарыг сайжруулах тухай хэлэлцүүлэг эхэллээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд 10:00 цагт хэлэлцүүлэг эхэллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг “Шатахууны чанарыг сайжруулж, авто тээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулах нь” сэдвээр нээлттэйгээр зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт тус салбарын удирдлагууд болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
-
20 June
“Оюутолгой”-н гэрээний ашгийн хувийг 51 хувь болгоно
“Оюутолгой 51” олон нийтийн хөдөлгөөнийхөн хамтарсан Засгийн газрын “Ivanhoe Mines” компанитай байгуулсан “Оюутолгой” орд баялагийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ашгийн хувийг өсгөн 51 хувь болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэдний үкэж буйгаар Оюутолгойн гэрээ байгуулагдаад дөрвөн жилийн хугацаа өнгөрч байгаа ч ард түмэнд үр ашгаа өгөөгүй. Мөн Монголчууд улс төр, эдийн засаг, стратегийн санаачлагаа бүрэн …
-
20 June
Энэ онд 233 мянган тонн цэвэр зэс экспортлоно
Ашигт малтмалын газрын тооцоогоор баяжмалыг нь цэвэр зэсэд шилжүүлэн тооцвол энэ онд “Эрдэнэт” үйлдвэр 122, “Оюу толгой” 111 мянган тонныг үйлдвэрлэнэ. Оюутолгойн ил уурхайгаас энэ оны эхний улиралд 24.5 сая тонн хүдэр олборлоод буй мэдээлэл бий. Төлөвлөгөөгөөр энэ оны сүүлчийн хагас жилд тус ордоос 450 сая тонн зэсийн баяжмал экспортлох аж. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй нийлээд 900 мянгаас нэг сая орчим …
-
20 June
Хүний аминд хүрэх нь байдаг л асуудал уу
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад хүрэлцэн ирж албан ёсны айлчлал хийсэн Финляндын парламентын даргыг дагалдаж зургаан хүний нэг нь автын ослоор нас барсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэдгээр ирсэн зочдын гол зорилго нь “Геологи, эрдсийн түүхий эдийн салбар дахь Монгол-Финляндын хамтын ажиллагаа” сэдэвт семинар байсан төдийгүй Геологийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх …
-
19 June
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн “Future Mongolia” үзэсгэлэн худалдаа нээгдэнэ
Өнөөдрөөс эхлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн “Future Mongolia” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Үзэсгэлэнд 120 орчим улсын төлөөлөгч оролцоно хэмээн зохион байгуулагчдын зүгээс төлөвлөжээ. Тухайлбал, Катерпиллар, Хьюндай, Сиеменс, ТиссенГрупп зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд өмнө нь ч оролцож байсан юм. Уул уурхайн салбараас жил бүр улсын төсөвт орж байгаа олон тэрбум орлогын томоохон хэсэг нь тус улсын хөгжил, ялангуяа дэд бүтцийн салбарт хөрөнгө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл