Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрлөө. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
11 June
Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан улсаас 175 иргэн эх орондоо ирлээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм.Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай …
-
10 June
Б.Баатархүү: Тусгаарлах байранд ажиллаж байгаад нас барсан цагдаагийн ар гэрт тэтгэмж олгоно
Тусгаарлах байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч амь насаа алдсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дэглэм сахиулах тусгаарлах байранд цагдаагийн хэдэн алба хаагч ажиллаж байгаа вэ? -Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах 28 байранд өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 157 алба хаагч 24 …
-
10 June
Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу …
-
10 June
Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн. Энэ ажил нийслэлийн хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ стандартын шаардлага хангаагүй, хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой газруудын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож чөлөөлөгдсөн талбайд …
-
10 June
“Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аян эхэллээ
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан …
-
10 June
8000 ширхэг амны хаалт хандивлалаа
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Hytera Communications Corporation Limited” компани 8000 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн …
-
10 June
В.В.Путин “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г төрийн думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулахаар болов
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын …
-
10 June
Р.Дагва: Улаанбаатар хотын дэргэд “эдийн засгийн чөлөөт бүс” байгуулахад тохиромжтой
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “L.A.B 2” Төрийн Бус Байгууллагын ээлжит зангиагүй, чөлөөт уулзалтад урилгаар оролцлоо. “L.A.B 2” ТББ нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцан, санал солилцож, холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд саналаа тусгадаг ажээ. Тэд өмнө нь Улаанбаатар хотын зам тээврийн хөгжил, газрын үнэлгээ, сэргээгдэх эрчим хүч, хотын инноваци зэрэг асуудлын талаар ярилцсан …
-
10 June
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боож унаган гар утсыг нь дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Автобусны буудлын орчимд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үл таних хоёр хүн боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ. Энэ тухай дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна. Улмаар хэргийн газарт очиж шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг …
-
10 June
Казахстан улсаас иргэдээ татан авах тусгай онгоц хөөрлөө
УОК-ын шийдвэрээр хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байна. Энэ удаа БНКУ-д байгаа иргэдээ татан авахаар МИАТ-ийн тусгай онгоц Улаанбаатар-Нурсултан чиглэлд өнөө өглөө хөөрлөө. Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман удаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд, 6 дугаар сарын 10-нд Казакстан,6 дугаар сарын 11-нд Токио,6 …
-
10 June
ЦЕГ: УИД-т гал гарснаас хойш хэргийн газарт 20 мөрдөгч ажиллаж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна гэсэн дуудлага зургадугаар сарын 7-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч объектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан билээ. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон …
-
10 June
Д.Мөнхцэцэг: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин
Сэтгэл зүйч, сэтгэл судлаач Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа. -Сэтгэл гутрал гэж яг юуг хэлээд байна вэ? -Сэтгэл гутрал бол оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие махбодид сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэг юм. Биеийн хавдар гэдэгтэй адил сэтгэлийн хавдар. Эрт үед нь оношилж, эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин. -Таны хэлээд байгаа сэтгэлийн хавдрыг эрт үед оношлох чухал гэлээ. гэтэл тухайн хүн сэтгэл гутралд орсноо …
-
10 June
Завьт эргүүл ажиллаж эхэллээ
Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Завьт эргүүлээр” алба хаагчид 06 дугаар сарын 10-ны …
-
10 June
Герман улсаас АНУ-ын 9500 цэргийг гаргах тушаалыг Д. Трамп өгчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргүүдийн тоог цөөлөх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Ангела Меркел болон Д.Трамп нарын зөрчилтэй холбоогүй гэж албаны хүн мэдээлж байна. Харин Польшийн ерөнхий сайд энэ завшааныг ашиглан өөрийн газар нутаг дахь АНУ-ын цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргийн гуравны нэг орчмыг буюу 9,500 цэргийг тус улсаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл