Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.13) Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар өргөн барив. Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж 1995 оноос мөрдөж эхэлжснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн …
Мэдээ мэдээлэл
May, 2020
-
13 May
ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. …
-
13 May
Т.Туяажаргал: “Энэрэл” хүүхэд хөгжлийн төв өнөөдрийг хүртэл статусгүй явж байгаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп …
-
13 May
Цар тахлаас болж зарим улс мэндчилгээний соёлоо ингэж өөрчилсөн
2020 он гарснаас хойш бидний амьдралын хэв маягийг өөрчлөх нөлөөлөл асар их боллоо. Цар тахлын хэмжээнд хүртэл тархаад буй COVID19-ийн халдвар бидний харилцан үйлчлэлийг эрс өөрчилсөн бөгөөд вирус тархах боломжтой бие мах бодийн мэндчилгээний соёл нь энэ цаг үеийн хохирлын нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс энэхүү шинэ бодит байдалд дасан зохицож зарим орны мэндчилгээний биеийн хэлэмж өөрчлөгджээ. …
-
13 May
Ираны тэнгисийн хүчний сургуулилтын үеэр 19 усан цэрэг амиа алджээ
Ираны тэнгисийн цэргийн усан онгоц сөнөөх пуужин турших сургуулилтын үеэр туслах үүрэгтэй байсан 19 усан цэрэг амь насаа алдсан осол гарчээ. Одоогоор уг ослын таларх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Оманы буланд гарсан ослын үеэр Ираны тэнгисийн хөлөг онгоцны 19 усан цэрэг амь насаа алдаж, 15 усан цэрэг шархадсан талаар Ираны тэнгисийн цэргийн албанаас мэдээллээ. Конарак нэртэй туслах хөлөг онгоц Ням гаригт …
-
13 May
Энэтхэгт 37 жилд анх удаагаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалт буурчээ
Энэтхэг улсад 37 жилд анх удаагаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багассан үзүүлэлт харууллаа. Тус улсад цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм үйлчилхээс ч өмнө түүхий түлшний хэрэглээг буруулж эхэлсэн хэмээн судлаачид үзэж байна. Энэтхэг улсад коронавирусаас үүдэлтэй хөл хорио тогтоосон энэ үед 37 жилдээ анх удаагаа нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ буурсан үзүүлэлт харуулжээ. Коронавирусын халдвар тархахаас ч өмнө тог цахилгааны хэрэглээг …
-
13 May
Б.Баатархүү: Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна
Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилсэн гэх 100 залууг өчигдөр үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө баривчилсан талаар мэдээлсэн. Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -Өчигдөр үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг цагдаагийн байгууллагаас баривчилсан гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан энэ асуудал яг юу болсон бэ? -2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 08.10 …
-
13 May
Д.Нарангэрэл: Ухань хотын захиргаанаас 11 сая хүнээ шинжилгээнд хамруулахаар болжээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд тус өвчнөөр 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 11 мянган хүнээр, нас баралт хоёр мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. БНХАУ-ын Ухань хотод 45 хоногийн дараа долоон тохиолдол голомтлон бүртгэгдсэн. Тиймээс Ухань хотын захиргаанаас …
-
13 May
Цагаан ордны ажилтнуудад амны хаалт зүүхийг үүрэг болголоо
Цагаан ордны ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсний дараа ажиллагсдад заавал амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Гэхдээ ажлын өрөөндөө амны хаалт зүүхгүй байж болох бөгөөд зөвхөн нийтийн орон зайд зүүхээр болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнд коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Цагаан ордны ихэнх ажилтанд эмнэлгийн амны хаалт зүүх эсвэл хамгаалах өөр хэрэгслээр нүүрээ заавал халхлах шаардлага тавьж байгаа тухай “The Washington Post” сонин тус …
-
13 May
Сингапур улс зай барихыг анхааруулдаг робот нохой ашиглаж байна
Коронавируын тохиолдлын тоогоор Азидаа дээгүүрт орж байгаа Сингапур улс, хорио цээрийн дэглэмийн үед ард иргэдийг олноор цуглахгүй байхыг хянах, анхааруулах үйлсэд робот нохой ашиглаж эхэлжээ. Сингапурын албаныхан коронавирусын тархалтыг хязгаарлах зорилгоор хотын олон нийтийн бүсд хоорондоо зай барихыг сануулдаг робот нохойг ашиглах болжээ. Удирдлагатай, 4 хөлтэй уг роботыг Бостон Динамик зохион бүтээсэн бөгөөд үндэсний хэмжээнд зарласан хөл хорионы дэглэмийн дагуу хотын ногоон бүсүүдэд ашиглаж эхэлсэн байна. “Сингапур …
-
13 May
“Формула 1” уралдаан ирэх сард эхэлнэ
“Формула 1” уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сард эхлэхээр болжээ. Энэ удаагийн тэмцээн үзэгчгүйгээр явагдах юм байна. “Формула-1” ангиллын машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 5-нд эхэлнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Формулы-1” удирдлага зохих мэдэгдлийг Олон улсын автомашины холбооноос өнгөрсөн баасан гарагт авчээ. Тэмцээн Австрид хоёр үе шаттайгаар явагдана. Тэмцээний эхний шат 7 дугаар сарын 5-нд явагдах бол 2 дугаар шат 7 дугаар …
-
13 May
12 дугаар ангийн сурагчдын давтлага эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олгож эхэлсэн. БСШУС-ын Сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар ЕБС-ын 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагын үеэр мөрдөх “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг батласан. Энэ …
-
13 May
“Хоттойгоо селфидье” гэрэл зургийн уралдаан зарлалаа
Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна.Сонирхсон хүн бүр хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг өөрийнхөө зурагтай хамт селфидэж уралдаанд оролцох боломжтой.Бүтээлийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23.00 цаг …
-
13 May
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.05.13/ нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт 10.00 цагаас: Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлт;Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;“Засгийн …
-
13 May
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр төрлийн зээлийн хэлэлцээрийн төсөл хэлэлцэнэ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл