Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 6 March

    Г.Мөнхбаяр: Иргэд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд том дэмжлэг

    Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн “энхийн манаа”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ талаар  ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяртай ярилцлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ? -Коронавирусийн халдвараас урьдчилан …

  • 6 March

    Хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

    Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1,4 сая төгрөг, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.  Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн газар тариалан эрхэлдэг “Даян дуулим” ХХК-аас 1000ш дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивласан бол “Монгол …

  • 6 March

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч, мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна

    ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусын халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан. Өнөөдрийн байдлаар, тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн багийг …

  • 6 March

    Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар уралдаан зарлалаа

    Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар судлаач эрдэмтэд, оюутан сурагчдын дунд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг зарлаж байна.   Уралдаан2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаатай явагдана. …

  • 6 March

    Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 07-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.  Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай …

  • 6 March

    Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд 5,2 сая төгрөгийг хандивлалаа

    Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, өөрсдийн халуун сэтгэлийн хандиваа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.   Тус төвийн 170 ахмад хандивын аянд нэгдэж, нийт 5,2 сая төгрөгийг цуглуулсан байна.   Ахмадууд Монгол хүн бүр өөрийнхөө болоод бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга …

  • 6 March

    УОК-т 10 настай И.Бямбасүрэн охин цуглуулсан мөнгөө хандивлалаа

    Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлсэн юм. Нийт монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн …

  • 6 March

    Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана

    Нийслэлийн Засаг даргын  хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа. Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч …

  • 6 March

    Мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг анхаарууллаа

    Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.   Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт …

  • 6 March

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ

    Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ. Дахин төлөвлөлтийн хүрээнд …

  • 6 March

    ЭМ-ийн сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д. Сарангэрэл мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол Улсынхаа хүн амын талаас илүү хувийг эзлэн эх орон, өрх гэрийнхээ тэгш сайхан амьдралын эзэгтэй болсон эмэгтэйчүүд Та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улс орныхоо тулах баганын нэг нь болсон эхчүүд, эмэгтэйчүүдээ төр засаг бодлого чиглэлийнхээ төвд байлгаж тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллаж буй билээ.Тухайлбал, …

  • 6 March

    УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлохоор хойшлуулснаа дуулгалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.03.05) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа хэлээд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим, Сенатаар хэлэлцүүлэх болон Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гаргах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, “Шинэ корона …

  • 6 March

    Хилчдэд 800 ширхэг хамгаалалтын нүдний шил гардууллаа

    Шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд халуун цэг дээр буюу Хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй хилчин шалгагч нарт зориулан олон удаагийн, цантуулагчгүй, агаар сэлгэгчтэй 10 сая төгрөгийн үнэ бүхий  800 ширхэг хамгаалалтын шилийг “Мөнгөнганзай” ХХК болон “Gadget shop”-ын залуус гардуулан өглөө. Хилчдийнхээ алба үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлсэн  “Мөнгөнганзай” ХХК захирал С.Золхүү, “Gadget shop” захирал Н.Төмөрболд нартаа нийт хилчдийнхээ …

  • 6 March

    Сургалтын төлбөрийн ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛӨХ төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш …

  • 6 March

    З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

    Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр  /2020.03.05/  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг хэлэлцээд прокурорт буцаах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүх хянан хэлэлцээд ЭХХШТ-хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа. Түүнийг өнгөрсөн …