Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 24 October

    “Шилдэг албаны нохой-2019” УАШТ болно

    Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хил хязгаарын халдашгүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө ажилладаг төрийн тусгай алба болох Зэвсэгт хүчин, Төрийн тусгай хамгаалалтын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгуулладагд ашигладаг албаны нохдын мэргэшлийн ур чадварыг шалгах, харилцан туршлага солилцох “Шилдэг албаны нохой-2019” …

  • 24 October

    НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл хүүхдийн паркийн газрын асуудлыг судална

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны …

  • 24 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, хүйтэрч, замд хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд …

  • 23 October

    “Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов. “Ulaanbaatar …

  • 23 October

    2019 оны Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо

    Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар чуулгад боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн …

  • 23 October

    Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо

    Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын …

  • 23 October

    Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн түлхүүрийг олгож эхэллээ

    Түрээсийн орон сууцны эхний 6 блок байр буюу 1035, 1036, 1038, 1039, 1041, 1042 дугаар байранд орох иргэд энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гарагт буюу 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд орон сууцаа хүлээн авч түлхүүрээ авах аж. “НОСК-ын мэргэжилтнүүд түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр дээрх орон сууцнуудад ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд 68.59 м.кв талбайтай орон сууцыг сонгосон 102 иргэнд …

  • 23 October

    Б.Жаргалсайханы “Ам нээвэл”-д хэлсэн онцлох арван ишлэл

    Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан MN25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэе. 1. Саарал жагсаалт банкуудтай, банк санхүүгийн ил тод байдал сахилга баттай холбоотой. Олон улсын валютын сан банк санхүүгийн байгууллагуудад шалгалт хийгээд зөрчил дутагдлуудыг арилга гэсэн. Банкуудын 500 тэрбум төгрөг хаанаас орж ирснийг тодорхойлж чадахгүй байгааг дотоод террористуудаасаа хайх хэрэгтэй. У.Хүрэлсүх сэлэмээ эргүүлэх цаг болоогүй юм уу шударга ёсыг тогтооно гэсэн. Банкууд хаанаас тэр мөнгийг байршуулсан нь ойлгомжтой …

  • 23 October

    Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг дэмжив

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.23) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын …

  • 23 October

    Дуучин Д.Болдын хүлээлт үүсгээд буй шинэ клип өнөө орой цацагдана

    Монголын урлагт чансаатай уран бүтээл туурвиж, дуулсан дуу болгоноо хит болгон тунхаглаж чаддаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд.  Түүнээс гарсан уран бүтээл болгон нь залуусыг байлдан дагуулдаг.  Өөрийн үүсгэн байгуулсан “440Hz records”-ынхоо үйл ажиллагааны хүрээнд “Зүүдний хаалган дээр” шинэ уран бүтээлээ цацсан даруйд FM-н чартыг  тэргүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус уран бүтээлийн клип нь хөгжим сонирхогч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан бол өнөөдөр 19:00 цагаас албан ёсны Youtube сувгаар …

  • 23 October

    Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ийн болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Багануур дүүрггийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг …

  • 23 October

    Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3645 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 42 иргэн амь насаа алджээ. Үүний 26 нь том хүн, 15 нь хүүхэд байгаа юм. Мөн гал түймрийн улмаас 32 хүн түлэгдэж, гэмтжээ.   Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа …

  • 23 October

    Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна

    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах …

  • 23 October

    III эмнэлэгт ЭМД-аараа MRI оношилгоо хийлгэх боломжтой боллоо

    Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байгаа юм. Мөн энэ оны зургадугаар сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн “Philips” брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж, өдөр тутмын эмнэлгийн үйл …

  • 23 October

    Улаанбаатарын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны …