Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 19 October

    Японы Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолын үеэр нислэгүүд хойшлох магадлалтайг анхаарууллаа

    Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болно. Дээрх арга хэмжээтэй холбоотойгоор 10 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд олон тооны гадаадын зочид төлөөлөгчид Япон улсад айлчлахтай холбогдуулан Токио орчмын хурдны зам, хотын төв хэсэг болон олон улсын нисэх онгоцны буудлуудын ойр орчимд урт хугацаагаар хөдөлгөөний …

  • 19 October

    Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д ханджээ. Дээрх шинж тэмдэг илэрсэн нийт 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан бол өчигдрийн байдлаар 19 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн хотхоны ундны усны дээж болон өвчтөнүүдийн шинжилгээгээр гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрсэн …

  • 19 October

    Нэг удаагийн хальсан уутыг ашиглахгүй байхыг анхааруулав

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын шуурхай мэдээллийн утсанд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76 дугаар, 1047 тоотод байрлах “Хөвхөргийн гол” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0,017 …

  • 19 October

    Өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс өнөөдөр 09.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын …

  • 19 October

    ЦУОШГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Өнөөдөр  Өмнөговь, Дундговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас …

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Эзэн Хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 18 October

    Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид утааны эсрэг нэгдлээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн аравдугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагаас 17:00 цаг хүртэл буюу гурван цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 20 өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлалаа. Дүүргийн зорилтот бүлгийн буюу өндөр настан ганц бие …

  • 18 October

    Х.Баттулга:Газрын хэвлий дэх баялгийг хэн нэгэнд өмчлүүлэх яриа хэрхэвч байж таарахгүй

    Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Монголын геологи-80” хурал боллоо. Хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ салбарт баримталж буй байр сууриа илэрхийлсэн бөгөөд эрдэс баялгийн бодлого тодорхойлоход салбарын эрдэмтдийг дуу хоолойгоо харамгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ. Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад Үндэсний геологийн алба …

  • 18 October

    Д.Дамба-Очир: Иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүллээ

    УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир өнөөдөр (2019.10.18) хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр, “Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой …

  • 18 October

    Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг …

  • 18 October

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх,  албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадваржуулах, туршлага солилцох зорилготой аж. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц форумыг нээж хэлэхдээ “Төрийн албан хаагчид эрсдлээс …

  • 18 October

    Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аян өрнүүллээ

    Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа.  Энхийг сахиулагчид НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Жаргал, Хөвсгөл аймагт байрлах ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Гүний усны сургалтын төв”-д болон өрх …

  • 18 October

    Ж.Мөнхбат: Хууль зөрчиж хөрөнгөжсөн зүйл байхгүй

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гишүүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбар өглөө. Тэрбээр “Төрийн бус байгууллагаас надтай холбоотой асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна билээ. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрэхгүй хоёр, гурван удаа хойшилсон байх. Дэд хорооноос надад энэ талаар …

  • 18 October

    Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн “Токио-2020”-д оролцох зардлыг Фүжи хот хариуцна

    Паралимпийн хүрэл медальт, дэлхийн аварга,  Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж ярилцсаны үр дүнд “Токио-2020” паралимп хүртэл манай тамирчныг дэмжин, хамтарч ажиллахаар болсон байна. Монголын тамирчныг  дэмжин ажиллах асуудлыг баталгаажуулж, талууд …

  • 18 October

    Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж,  Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын …