Мэдээ мэдээлэл

February, 2020

  • 29 February

    Дархан аварга Г.Өсөхбаяр ЭМЯ-нд 5000 ширхэг амны хаалт хандивлалаа

    Монгол Улсын Гавьяат тамирчин, Далай, даян, дархан аварга Г.Өсөхбаяр өчигдөр /2020.02.28/ Эрүүл мэндийн яаманд 5000 ширхэг амны хаалт хандивлажээ. Амны хаалт нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн ажилтнуудад энэхүү 5000 ширхэг амны хаалтыг хуваарилах аж.  Дархан аварга Г.Өсөхбаяр Эрүүл мэндийн сайдад Ил захидал мөн хүргүүлжээ.  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ТАНАА Аюулт өвчин гараад нилээд хугацаа өнгөрлөө. Өнөөдөр дэлхийн 50 улсад аюулын харанга дэлдэж …

  • 29 February

    Шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагааг ухаалаг камерын системээр хянаж байна

    Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн битүүний /2020.02.23/ өдрөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  хязгаарлаад  байгаа.  Тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хотруу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн …

  • 29 February

    Онгоцны нисгэгч, үйлчлэгч нар 10 сая төгрөг, 1000 амны хаалт ОБЕГ-т хандивлалаа

    “МИАТ” ХК-ийн  Гавьяат нисгэгч, Агаарын хөлгийн дарга Г.Мөнх-Очир, “Боинг -767” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч Б.Булган, “Боинг- 737” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч О.Тулга, Агаарын хөлгийн ахлагч, үйлчлэгч Б.Сэндэр нарыг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзлаа. Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амь насыг авч одсон шинэ коронавирусын халдвараас хүн ардаа хамгаалах, …

  • 29 February

    Улсын Онцгой Комиссоос УРИАЛГА гаргалаа

    Улсын Онцгой Комиссоос уриалга гаргажээ. Уриалгад: Болзошгүй эрсдэлд бид хамтдаа бэлэн байж, бүх түвшинд шаардлагатай арга хэмжээ авснаар цаашид учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг багасгаж чадна гэсэн байна.  http://credit-n.ru/about.html

  • 29 February

    Б.Батцэцэг: Хятадын тал нөхрийн чанараа таниулсан айлчлал боллоо гэж дүгнэсэн

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй  Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго юунд оршиж байв? Энэ зорилго хэрхэн хэрэгжсэн, айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ? –2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, мөн өдрийн орой эх …

  • 29 February

    Нүүрс, газрын тосыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс экспортолж эхэлнэ

    Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ хангахыг холбогдох сайд, …

  • 29 February

    ОБЕГ:Гал түймрийн аюулаас 337 хүний амь насыг авран хамгааллаа

    Он гарсаар улсын хэмжээнд эхний 2 сард нийт 579 удаагийн ахуйн гал түймэр гарч, 3.1тэрбум төгрөгийн хохирол учирч, 25 хүн нас барж, 12760 толгой мал, амьтан хорогдож, 346 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 337 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гарсан  гал  түймрийг  өнгөрсөн  оны  мөн  үетэй  харьцуулахад  гал түймрийн тоо 30.3 хувиар буурч, …

  • 29 February

    Иргэн Э.Сайханбат нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт, гар ариутгагч хандивлалаа

    Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцож байгаа албан хаагчдад иргэдийн зүгээс амны хаалт, санитол зэрэг хэрэгцээт зүйл хандивлаж өөрсдийн тус нэмрээ оруулж байна.  Өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хан-уул дүүргийн иргэн Э.Сайханбат нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 гаруй амны хаалт, гар ариутгагч гелийг хүлээлгэн өглөө. Тэрбээр …

  • 29 February

    Монгол Улсын аварга С.Мөнхбат 20 сая төгрөгийн хандив өргөлөө

    Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөж, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө. Тэрбээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран …

  • 29 February

    Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав

    Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, …

  • 29 February

    Амралтын өдрүүдэд 580 орчим автобус үйлчилгээнд гарна

    Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах …

  • 28 February

    Тапан Мишра: Монгол Улс дэлхийд үлгэр жишээ болж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд, дэлхий нийтийг түгшээж  буй шинэ коронавирусын халдвар Монгол Улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй …

  • 28 February

    Иргэн Д.Доржпүрэвийн гэр бүл коронавируст халдвар (COVID-19) тэй тэмцэхэд 20 сая төгрөг хандивлалаа

    Өнөөдөр иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлаж ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өглөө. Тэрээр хэлэхдээ “Монголчууд хөнөөлт вирусийн халдвараас хүчээ нэгтгэвэл урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган хүн алба хаагч цаг наргүй ажиллаж байна. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай, үүнд чадлынхаа хэрээр дэм болох ёстой гэж бид үзсэн юм. …

  • 28 February

    Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 30 000 ширхэг амны хаалт хийнэ

    СOVID-19 буюу шинэ коронавирусийн дэгдэлт 2020 оны 2-р сарын 27-ны өдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо хэдийнээ 80 мянга дөхжээ. Харин нас барагсдын тоо 2700 хол даваад байгаа юм. Тэгвэл Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, дүүргийн салбар холбоодын 100 мянга гаруй гишүүдийнхээ хүчээр өөрсдөө амны хаалт хийх уриалгыг гаргалаа. Ингэснээр НАМЭХ-ны гишүүд санаачилгаараа стандартын шаардлага …

  • 28 February

    БНТУ-ын Засгийн газар Монгол Улсын иргэд тус улсын хилээр нэвтрэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй

    Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлсэн байна. Тус мэдээлэлд:      Бид коронавирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк …