Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 17 April

    Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилна

    “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлийн дүүргүүдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал гарсан. Холбогдох хууль, тогтоомж, шийдвэрүүдийн хүрээнд стандартын хэрэгжилт, орчны тохижилт, хаяг, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, …

  • 17 April

    УИХ-ын чуулганаар ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал багтжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн …

  • 17 April

    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглоно

    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутаг юм. Дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Зуслан дах цагдаагийн тасаг хамтран Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан …

  • 17 April

    БНХАУ-д зарим сургууль ажиллаж эхэллээ

    Бүгд Найрамдах Хятад ард улсад суугаа манай Элчин сайдын яамнаас БНХАУ-ын 24 хот, муж болон өөртөө засах орны Боловсролын газрууд хичээл эхлэх хугацааг зарлаж, зарим газрын хичээл сургуулиуд орж эхлээд байгаа талаар мэдээлэл ирүүллээ. “Ковид-19”-ын тархалттай холбогдуулан Хятад Улсад элсэлтийн ерөнхий шалгалтын товыг нэг сараар хойшлуулж, 2020 оны 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Гэхдээ энэ шийдвэр Бээжин хот болон Хубэй мужид хамаарахгүй болохыг …

  • 17 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон …

  • 16 April

    Аравдугаар сарын 15-нд Орон нутгийн сонгууль болно

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг баталлаа.  Тогтоолд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд товлон зарлаж, санал авах өдрийг 10 дугаар сарын 15-нд байхаар тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолыг анхны …

  • 16 April

    Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа нар өөрсдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. УИХ 2019.11.14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, 2020.01.09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 …

  • 16 April

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Өргөмжит консул И.Сэр-Одод экзекватур гардуулав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод 4 дүгээр сарын 16-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгөв. Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул И.Сэр-Одод ажлын амжилт хүсээд Монгол Улс, Пакистан Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжүүлэх, …

  • 16 April

    Н.Ургамалсувд: “КОВИД-19”-ийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хамгийн багадаа НЭГ нэгж хувиар саарна

    Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.  Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 9 хувь болголоо. Хэдийгээр энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд байгаагүй бага түвшин болж байгаа ч яг өнөөгийн нөхцөлд бий болоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хангалттай дэмжлэг болж өгч чадах уу? – Бүхий л Төв банкнууд бодлогын хүүг бууруулах замаар шоконд …

  • 16 April

    Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд магадлан итгэмжлэл олголоо

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/330 тоот “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу хүсэлт гаргасан хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан.  2020 онд Магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг нийслэл, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллага ирүүлснийг “Орон тооны бус зөвлөл”-ийн …

  • 16 April

    Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийг …

  • 16 April

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авч байна

    Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүлж байна.  Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд: 0-5 насны хүүхэд 55-18 насны 218-30 насны 1930-45 насны 1950-иас дээш насны 8Өндөр настан 1Жирэмсэн 1 хүн байна. Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног …

  • 16 April

    НОБГ:Урьдчилан сэргийлэх сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна

     Нийслэлийн Онцгой байдлын газраас “Эелдэг харьцааг хэвшүүлье” аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд коронавируст халдвар болон ой, хээрийн түймрээс урьчилан сэргийлэх уриалга бүхий сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна.   “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт хоёр төрлийн сурталчилгааны наалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 188 төрийн болон төрийн бус байгууллага, 95 …

  • 16 April

    НОБГ иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байртай боллоо

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн онцгой байдлын газарт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий явуулын ажлын байр хүлээлгэж өглөө. “Сovid-19” цар тахалтай холбоотойгоор онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс …

  • 16 April

    “Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна” онлайн тоглолт болно

    COVID-19-ийн халдар дэлхий нийтэд тархаад байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан. Үүнтэй холбогдуулан цэцэрлэг, суруулийн сурагчдаас гадна оюутан залуус хөл хорионд орж, гэртээ байгаа. Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, улс …