Мэдээ мэдээлэл

October, 2023

  • 2 October

    Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

      Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл явдал ямархуу дээд эрэмбэд очсоныг ертөнцөд нотолж байгаа явдал. Солонгосоос автобус нийлүүлсэн компанийн удирдлагыг авчраад, Монголд авчирсан “Тэнүүн огоо” гэгчийн захирал хамт байлцаад ард түмнээс хүлцэл өчив. Гэвч хүлцэл өчсөн хэрнээ, автобусаа шинэ болохоо, мөн Монголд худлаа мэдээлэл түгээгдсэний улмаас нэр төрөө сэргээлгэх, шүүх цагдаад …

  • 2 October

    Ардчилсан намын гишүүд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 25 жилийн өмнө энэ өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Жил бүрийн энэ өдөр талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, гэр бүл, найз нөхөд журмын нөхөд, хамтран зүтгэгчид нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр түүний хөшөөнд Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  

  • 2 October

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад  гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Монгол Улсын Их …

  • 2 October

    2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв. Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг …

  • 2 October

    “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулав

    Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын  төлөөллүүд  оролцлоо. Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиар Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилсан байдаг. Хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд заасанчлан хүүхдийн амьдрах, хөгжих, …

  • 2 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

      Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2023 оны 10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон …

September, 2023

  • 29 September

    Ж.Батбаясгалан: Ахмадууд та бүхний минь хуримтлуулсан мэдлэг туршлага бидэнд үнэтэй хувь нэмэр, дэмжлэг хөшүүрэг болж байна

    Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын захирагч Д.Сумъяабазар,  Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар нийслэлийн ахмад иргэдийн төлөөлөлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагааг нээн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахмадууддаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “…Улс эх орон, нийслэлийн хотынхоо …

  • 29 September

    Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг хэлэлцэж, дэмжлээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрөгч тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. “Төрийн болон …

  • 29 September

    Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан боллоо

    Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цахим болон танхимаар хуралдаж 4 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 1.”Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийн тухай” 2.”Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 3.”Дүүрэгт Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр …

  • 29 September

    Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам …

  • 28 September

    Францын “Historia” сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ

      Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тун удахгүй толилуулна. Үүнтэй холбогдуулан Монголын эзэнт гүрэн, Чингис хаан болон Чингис хаан музейн талаар франц хэлтэн орнуудын соёл урлаг, түүхийн салбарт нэр хүндтэй “HISTORIA” сэтгүүлийн 9-11 дүгээр сарын (№69) тусгай дугаарт олон сонирхолтой нийтлэлүүд хэвлэгджээ. Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой энэхүү төсөл …

  • 28 September

    Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

    НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэлсэн юм. Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирсэн бөгөөд бодлого, …

  • 28 September

    Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон …

  • 28 September

    Хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана

    Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган 2023 оны 09 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна. Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын …

  • 28 September

    Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн …