Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн юм. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнөөдөр /2020.01.06/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэж байна.
Мэдээ мэдээлэл
January, 2020
-
6 January
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хангай, …
-
3 January
Мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур цөөрөм битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч гол мөрний нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн нуурын толио болон голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг тооцож, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна. Иймд Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто …
-
3 January
“Алсын хараа-2050” -ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын …
-
3 January
Агаарын бохирдлыг бууруулах ажилд МХГ-ын 500 албан хаагч ажиллаж байна
Монгол улсын Засгийн газрын түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 500-аад албан хаагч 5 чиглэлээр хяналт шалгалтын обьектуудад хуваарилагдан ажиллаж байгаа юм байна. 1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан шуурхай штаб нийслэл, дүүргүүдэд байрлаж, албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар …
-
3 January
Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын Олон …
-
3 January
Бригадын генерал Ж.Бямбасүрэн ХХЕГ-ын даргын үүрэгт ажлаа хүлээж авлаа
Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Харин түүний оронд бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ. Тэрбээр 2019 оны 12 дугаар сарын 30-нд үүрэгт ажилдаа орсон байна. Ж.Бямбасүрэн нь Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны …
-
3 January
ГССҮТ-ийн эрчимт эмчилгээ болон хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ
ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийгдэж дууслаа. Тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр /2020.01.03/ ГССҮТ-д болж өндөрлөсөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус тасгуудад иж бүрэн засвар хийснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдаж, дуу чимээнээс тусгаарлагдан, бие даасан зохион байгуулалттай болсон байна. Мөн яаралтай тусламжийн төв нь зуун хувь цахимжиж, нэг эмч, нэг …
-
3 January
НӨАТ-ын баримтаа 2020.01.08-ны 23:59 цагаас өмнө бүртгүүлээрэй
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварын баримтаа 2020.01.08-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлэхийг Татварын байгууллагаас анхааруулжээ. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6-д ..Албан татвар төлөгч нь тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор …
-
3 January
Майк Помпео Украинд хийх айлчлалаа хойшлуулжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн нийслэл хот дахь тус улсын Элчин сайдын яаманд халдлага болсонтой холбогдуулан Украин, Кипр, Беларусь болон Дундад Азид хийх айлчлалаа хойшлуулжээ.М.Помпео айлчлалаа нэгдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байсан байна. Гэвч тэрбээр “Иракийн байдлыг ажиглахаар”, мөн бүс нутаг дахь АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Вашингтонд үлдэх ёстой болсон гэж тус улсын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.
-
3 January
Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор 24 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ
Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2019.12.30-2020.01.02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1110 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 878 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн бэртсэн …
-
3 January
Гавьяат эмч Ж.Чинбүрэн УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгчээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн баярын өдөр \2019.12.29\ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Жигжидсүрэнгийн Чинбүрэн “Гавьяат эмч” цолоор энгэрээ цоолсон билээ. Тэгвэл оны өмнөхөн энэ эрхэм алдрыг хүртсэн тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Учир нь тэрбээр энэ онд УИХ-д нэр дэвшихээр болжээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн алба хаагчид, …
-
3 January
Б.Чойжилжалбуу:Ханшийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрдсэн учир алдагдал хүлээх эрсдэл харьцангуй бага болсон
Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуутай ярилцлаа. Сайн байна уу, Хөгжлийн банкнаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг харж байхад жил хүрэхгүй хугацаанд нэлээдгүй зүйл амжуулж, засаж залруулсан харагдаж байна. Хөгжлийн банкинд хийсэн гол өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярилцлагаа эхлүүлэх үү? Юуны өмнө нийт банк санхүүнгийн салбарынхандаа улсынхаа хөгжилд оруулах үнэтэй ариун үйлсэд нь …
-
3 January
Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилт тогтоолоо
ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилтын эзэн боллоо.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад БҮРТГЭЖЭЭ. “Хүч” спорт хороо, …
-
3 January
Монголын баг тамирчид “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцоно
БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо энэ сарын 3-5-ны хооронд зохион байгуулагдах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд 16 улсын 80 гаруй уулчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд “Сутайн бор” клубын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Н.Хэрлэн, тус клубын тамирчин, спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл