Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ж. Бум-Эрдэнэ нарын албаны хүмүүс байлцав. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан …
Мэдээ мэдээлэл
December, 2019
-
10 December
Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ
Машинтай жагсагчид автозамын хөдөлгөөнийг хааж, НИТХ-аар хэлэлцэн баталсан Авто зам ашигласны төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргээс нь хамааран ялгамжтайгаар тогтоож, сардаа 8300 төгрөг байхаар төлөвлөсөн шийдвэрийг эсэргүүцсэн. Мэргэжлийн байгууллагын ажилтны хэлж байгаагаар нийслэлд 1000 орчим км урт зам байдаг бөгөөд эдгээрийн засвар арчлалтын ажлыг бүрэн гүйцэтгэхийн тулд жилдээ 50-70 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байдаг хэдий ч …
-
10 December
Дифлимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг үдлээ
Италийн Вальтеллина хотноо 2019 оны 12 дугаар сарын 12-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах өвлийн дифлимпийн XIX наадамд эх орноо төлөөлөн шатарын таван тамирчин, нэг дасгалжуулагч, орчуулагч нийт найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа болж, БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баттулга нар баг тамирчдад амжилт хүсч, төрийн …
-
10 December
Франц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын талаас Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ, Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас нар оролцсон …
-
10 December
С.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор өчигдөр “Залуусын манлайлал хөгжлийн форум”-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оюутан залуучуудад хандаж “Монгол Улсын …
-
10 December
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын …
-
9 December
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүллээ Хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар …
-
9 December
Москва хотод Нийслэлийн хот байгуулалтын чиглэлийн мэргэжилтэнг дадлагажуулах боломж бүрдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1956 онд гаргаж байсан ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтаар /2019.12.05/ зочилж, институтын удирдлагуудтай санал солилцлоо. Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүсийг Гипрогор институтын Ерөнхий захирал Елена Станиславовна, орлогч захирал Андрей Сергеевич, Дмитрий Львович, Сергей Иванович, хүрээлэн буй орчин, …
-
9 December
Хотын дарга Москва хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэр /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, төрийн өмчит төсөвт байгууллага болох “МосТрансПроект”-ээр зочиллоо. Хотын даргатай хамт НИТХ-ын тэргүүлэгч Б.Бадарсан, Улаанбаатар хотын Москва хот дахь суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нар уулзалтад оролцлоо. …
-
9 December
Л. Эрхэмбаяр Гавьяат мал зүйч боллоо
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж: Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр …
-
9 December
УДШ: “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2019.12.09/ хянан хэлэлцлээ. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын …
-
9 December
МАН-ын бүлэг НДШ нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригт тусгасан дөрвөн асуудалд 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулах тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг …
-
9 December
Замын төлбөрийг өнөөдөр биш ч маргааш нэмэх л байсан
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 400 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэсэн мэдээлэл бий. Үүнээс 80 хувь нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол УБ хотын зам ямар их ачаалалд байдаг нь тодорхой. Дээрээс нь зундаа бороо шаварт норно, хална, хатна. Өвөлдөө хөлдөнө мөстөнө гээд эрс тэс уур амьсгалтай улсын хувьд байнгын ажиллагаатай автозамуудыг арчилна, тордоно гэдэг маш их хөрөнгө, хүн хүч, техникийн дэвшил хэрэгтэй …
-
9 December
20 аж ахуйн нэгжид 4 тэрбумийн хүүгүй зээл олгожээ
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Мөн өчигдөр, уржигдар албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн гэнэ. Тэд хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн …
-
9 December
Хэрэг нь прокурорт шилжсэн “Чингис хаан” банкинд ЭМД-ийн 30 тэрбум төгрөг байршиж байна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт холбогдуулан “Чингис хаан” банк болон гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байгаа. ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгасан. Харин “Чингис хаан” банкны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл