Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 18 June

    Сайжруулсан түлшний борлуулалтын асуудлыг цэгцлэх үүрэг өглөө

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, яамдын дэд сайдууд, агентлагийн дарга нар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, “Тавантолгой түлш” ТӨҮГ-ын удирдлага, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат энэ үеэр ОББҮХ-ны ажлын албаны дарга Ч.Гантулга, “Тавантолгой түлш” ТӨҮГ-ын дарга М.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Орчны …

  • 18 June

    Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.   Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч …

  • 18 June

    Шөнийн цэнгээний газарт хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг саатууллаа

    Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийн хууль бус хэрэглээтэй тэмцэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх зорилгоор энэ сарын 14-15-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Нийслэлийн прокурорын газар, эрэлч нохойн алба хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт, шалгалт зохион байгууллаа. Шалгалтын үеэр 40 орчим иргэнд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодис шээсээр илрүүлэгч анхан шатны …

  • 18 June

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш 09.00-17.00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах …

  • 18 June

    Ши Жиньпин БНАСАУ-д анх удаа албан ёсны айлчлал хийнэ

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт анх удаа БНАСАУ-д төрийн айлчлал хийх тухай тус улсын төв мэдээллийн агентлаг CCTV мэдээлжээ. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай Пүрэв эсвэл Баасан гаригт уулзах төлөвтэй байна. Хамгийн сүүлд 14 жилийн өмнө БНХАУ-ын удирдагч БНАСАУ-д айлчилж байжээ. 2005 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Ху Жиньтао тус улсад гурван өдрийн айлчлал хийхдээ Ким Жон Уны эцэг Ким …

  • 18 June

    Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.   Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч …

  • 18 June

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалд лам нар нэгджээ

      “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн”-ийхөн МУ-ын Засгийн газар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа өнөөдрийн харгис, хэрцгий, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бузар булай нийгэм бий болоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буруутай. Иймээс хариуцлага тооцож, сайдын суудлаас нь яаралтай огцруулах. Мөн Төрийн ордон доторх бузар булай, муу муухай бүхнийг арилгуулна хэмээн Лувсанпэрэнлэй хийдийн лам хуваргуудыг Төрийн ордны гадаа залж ном хуран, сан тавиулжээ. …

  • 18 June

    Төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

    Хуулийн байгууллага бага насны хүүхэд хүчиндсэн гурван хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ. Шүүхээс Б.Э-г 10 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэм буруутайд тооцож, …

  • 18 June

    Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртжээ

    “Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад болж, энэ сарын 16-нд шилдгүүдээ тодрууллаа. Таван өдөр үргэлжилсэн Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн. Харин дэд байрт БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарсан байна. Тус наадмын язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлжээ. Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, …

  • 18 June

    Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

    Энэ нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулан бүх биеийг өвчлүүлж, хордлогын шинжээр илэрдэг хурц халдварт өвчлөлүүдийг хамаарах өвчнийг хэлнэ. Үүсгэгч нь өвөрмөц нян, вирус бөгөөд хүнсний болон ахуйн бохирлогдсон хэрэглэл, ялаа шавьж, бохир гараар дамжин хүнээс хүнд халдварладаг байна. Урин дулааны улиралд хүнсний бүтээгдэхүүнийг зөв горимд хадгалах, жимс жимсгэнийг угааж хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших нь гэдэсний халдварт өвчнөөс …

  • 18 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 10:00-16:00 цагт 2, 4-р хороо Доржийн 31, Глобын 32, 28/5-р байрууд, иргэн Давааням, Алтантуяа, Баяраа /СӨХ/, Д.Энхтайван, Магнайтрейд ШТС-8, Ди Би Ти Би, Алтанжолоо ХХК-ууд, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Глоб интернэйшнл болон эдгээрийн ойр орчмоор …

  • 18 June

    Нийслэлийг оролдох шалтгаан буюу МАНАН бүлэглэлийн “бульхай илчлэгдэв”

    “Сахал” Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” гэж зүгээр л хэн нэгний хэл нь хальтраад хэлчихээгүй бололтой. Тэр үнэхээр л цаг хугацаа, засаг төрийн нөхцөл байдлаас үл хамааран хэзээд улсын эзэн мэт аашилдаг байж. Улсынхаа нийслэлийн төв талбайд 2.5 га газар эзэмшдэг, Сүхбаатарын талбайг тойрсон нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт гудамжуудыг бүгдийг нь өөрийн мэдлийн Улаанбаатар хотын банк, “Улаанбаатар капитал ББСБ” компанийн нэр дээр …

  • 18 June

    “Хүй долоон худаг”-т худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй ААН-үүдийн анхааралд

    Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн чиглэлээр үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна. Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопийн үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авч …

  • 18 June

    Иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ

    Нэр бүхий иргэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.  Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орох, улмаар хуульчийн гэрчилгээ авах, цаашлаад хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг энэ хуулиар тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ. Энэ нь тэдгээртэй …

  • 18 June

    “Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр  хуралдлаа. Хуралдаанаар форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө болон үйл ажиллагааны хөтөлбөр, агуулгыг ярилцаж, энэ сарын 28-нд зохион байгуулах, энэ жил ямар уриан дор нэгдэх зэрэг асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэн удирдах зөвлөлд танилцуулахаар болов. Өнгөрсөн жил …