Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 12 November

    Баяр олонтой улиралд бараагаа Ийвүгээс аваарай

    Монголын Үйлдвэржилт Инновацийн Төв энэ удаад Ийвү-Занжиажэ чиглэлийн ажил, амралт хосолсон аялалд гарах бэлтгэлээ хангажээ. Эрхэм та бизнес эрхлэгч бол, шинийг эрэлхийлж байгаа бол энэ удаагийн аяллын хамт олонтой нэгдээрэй. Дэлхийн бөөний худалдааны төв хот бол Ийвү юм. 200-аад улсын худалдааны төлөөлөгчийн салбартай уг хотод ямар ч төрлийн барааг зөвхөн бөөний үнээр худалдаалдаг билээ. Эрээнд 20 юаниар худалдаалагддаг бараа Ийвүд 1 юань 5 мо байдгийг мэдэхэд илүүдэхгүй …

  • 12 November

    Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна

    Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй байдлын стандарт , норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой тус шалгалт энэ сарын 29-нийг …

  • 12 November

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно

    Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Энэ талаар нийслэлийн Татварын газрын ахлах байцаагч Д.Очирсүрэнтэй ярилцлаа. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ? Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, …

  • 12 November

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрснээс халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар …

  • 11 November

    Их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Энэ сарын 09-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа. Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ.

  • 11 November

    Шанхайд Монгол Улсын ерөнхий Консулын газар нээгдлээ

    Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Уг ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч буюу дуэн Люк Декер …

  • 11 November

    Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр /2019.11.09/ Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт ажиллаж, сургуулиудын хөлбөмбөгийн талбайн ажлын явцыг шалгав. Хөлбөмбөгийн талбайн ажил наймдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 98 хувьтай хийгдэж …

  • 11 November

    Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2011 онд батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, 108 заалтын 40 …

  • 11 November

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг 11-р сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны …

  • 11 November

    Улаанбаатар-Истанбулын шууд нислэгийг 2020 оны нэгдүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв

    Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд  уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн юм. Хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар …

  • 11 November

    Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчино

    Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Украин улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2019 оны  арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Варшав хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн тус улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Украин улсын Засгийн газрыг төлөөлөн Украин улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Дещиця нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ, албан ёсны уулзалт …

  • 11 November

    “Фауст”жүжиг дахин тайзнаа тавигдана

    Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг өнгөрсөн жил Монголын урлагийн ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл энэ удаа үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “Фауст” жүжгийг өнөөгийн дэлхийн дахины театрын хөгжлийн түвшинд, орчин үеийн хэлбэр шийдлээр, техник технологийн ололт амжилтыг ашиглан пост драм хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна …

  • 11 November

    Бодибилдинг Фитнессийн ДАШТ-ээс Н.Ануужин, Б.Хэрлэн, Д.Энхбилэг, Б.Хүсэлтүвшин нар алтан медаль хүртлээ

    Бодибилдинг Фитнессийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Энэ сарын 8-10-ны өдрүүдэд БНСУ-ын Чэжүд болсон ДАШТ-нд нийт 37 орны 318 тамирчин оролцжээ. Манай улсаас 16 тамирчин, 2 ОУ-н шүүгч, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчид: Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд +75 кг/ Д.Энхбилэг /Эмэгтэй модель …

  • 11 November

    Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд спорт цогцолбор баригдаж байна

    Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан боловч …

  • 11 November

    Т. Баярхүү: Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн

    АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн үйлчилгээ авахаар өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргажээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх түүний хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг …