Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 29 October

    Ж.Ариунжаргал анхны дуугаараа олныг уяраана

    Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна.  Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй. Түүнийг “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл  “The Voice of Mongolia” шоунд түүний багт багтсан Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” …

  • 29 October

    Монголын сайтын холбоо УРИАЛГА гаргалаа

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумыг амжилттай  зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд …

  • 29 October

    Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал болно

     Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт товлогджээ. Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах …

  • 29 October

    Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23-р гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Хан дөлгөөн ХХК, Энх амгалан христийн цуглаан, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Тавин ус, Ану сервис, Галуут Мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр …

  • 29 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, …

  • 28 October

    “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форум эхлэв

    Жил бүр зохион байгууллагддаг “Экспорт Монгол” бизнес форум энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.  Энэ удаад “Олон Улсын Бизнес Форум” болж өргөжиж байгаагаараа өмнө зохиогдож байсан форумуудаас онцлогтой.  Уг форумд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг  дэмжих юм. Монгол Улсын Хөгжлийн банк тав дахь жилдээ Экспорт Монгол форумыг хамтран зохион байгуулж байна. МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас …

  • 28 October

    “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран  “Хот байгуулалтын түүхэн үйл явц:  Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал …

  • 28 October

    Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 380 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 …

  • 28 October

    Шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машин ашиглан төлдөг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, “Гэрэгэ системс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Отгонбаяр нар шүүхэд нэвтэрч байгаа цахим үйлчилгээний талаар мэдээллээ. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр боллоо. Хамгийн …

  • 28 October

    Нийслэлийн иргэдэд зориулсан махны өргөтгөсөн худалдаа анх удаа болно

    Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байна. Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумдын төлөөлөл мал эмнэлгийн …

  • 28 October

    Махны үйлдвэрийн 41 ажилтан хөргүүрийн ферон алдагдсаны улмаас хордсон байж болзошгүй байна

    Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт энэ сарын 25-ны 09:30 минут орчимд “Хүн ухаан алдсан, бие нь муудсан” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу яаралтай тусламжийн баг очиход тус үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг …

  • 28 October

    Дэлхийн цэргийн спортын VII наадмаас Монголын боксчид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

    БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо зохион байгуулагдсан “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмаас Монголын боксчид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв. Тус наадмын боксын төрөлд гавьяат дасгалжуулагч А.Гантулга, дасгалжуулагч Ж.Отгонбаяр тэргүүтэй эрэгтэй 7, эмэгтэй 3 тамирчин хүчээ сорьсноос ОУХМ Х.Энх-Амар мөнгөн медаль, ОУХМ Х.Энхмандах, Э.Шинэбаяр нар хүрэл медаль тус тус хүртсэн байна. Энэхүү наадамд БХЯ-ны “Алдар” спорт …

  • 28 October

    “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” хүүхдийн жүжиг тоглогдоно

    Хүүхэд багачууддаа “Ач тусын тухай үлгэрүүд” цувралаараа танил болсон “Альфа паблишинг” ХХК энэ удаад эрхлэн гаргадаг номынхоо баатруудыг тайзнаа амилуулжээ.  Улмаар энэ сарын 28-31-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордны тайзнаа 15:00 цагт тоглох гэж байна. Энэ бол Өгөөмөр охин Өэлүн, Тусч охин Бөртэ, Эрдэмт охин Сорхугтани, Сониуч охин Есүгэн, Цэцэн охин Мандухай гэсэн таван дүрээс бүтэх “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” хүүхдийн жүжиг юм. Хүүхдүүд бага наснаас нь түүх уламжлалыг …

  • 28 October

    Сүхбаатар дүүргийн гурван иргэн өргөө цагаан гэртэй боллоо

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан зорилтот бүлгийн гурван өрхөд гэр олголоо. Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олон ярилцаад нийслэлийн өдрөөр нийгмийн халамж, үйлчилгээ нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг, тусламж үзүүлэхийг зорьсон. Энэ …

  • 28 October

    Сураггүй болсон охиныг нийслэлээс эсэн мэнд олжээ

    Дархан-Уул аймгийн Дархан суманд 14 настай охин энэ сарын 25-ны өдөр сураггүй алга болсон.Тодруулбал, Дархан сумын 13 дугаар багийн иргэн Б-г алга болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу аймгийн  Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, хоёр нохой, долоон автомашинтайгаар эрэн …