Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 1 October

    Гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаалж байжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хүчит шонхор” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус захад гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, нийлүүлснийг нотлох баримт бичиггүйгээр мах борлуулж зөрчил илэрчээ. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж буй …

  • 1 October

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

    Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Дүүргээс ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон ахмадуудад зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, …

  • 1 October

    Сурагч Б.Энэрэл НҮБ-ын хуралд “Ногоон паспорт” санаачилгыг танилцуулав

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерресийн санаачилгаар Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Нью-Йорк хотноо энэ оны есдүгээр сарын 23-нд болсон. Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт нь Парисын хэлэлцээрийн бодит хэрэгжилтийг түргэвчлүүлэх, улс орнуудын дэвшүүлсэн уур амьсгалын үйл ажиллагааны санал санаачилгыг дэмжих, хувийн хэвшил, иргэний нийгэм, банк, …

  • 1 October

    Сэтгүүлч Ч.Лодойсамбууд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо

    NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ сарын 23-нд “Уранхай төр” тойм нэвтрүүлгийнхээ үеэр Монгол Улсын төрийн далбааг урсан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн билээ. Зарим нь түүнийг “Төрийн далбаа урлаа, хүндэлсэнгүй” гэж шүүмжилж байхад “Бусдад юм бодогдуулахын тулд шинэлэг санаа олж” гээд дэмжиж байгаа нь ч цөөнгүй. Тэгвэл ЦЕГ-аас Зөрчлийн тухай хуулийн дагуу Ч.Лодойсамбууд арга хэмжээ тооцлоо.  

  • 1 October

    ТАНЫ СОНГОХ 76: Өрсөлдөөн УИХ-ын гишүүд болон аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарын хооронд ШИРҮҮХЭН өрнөж байна

    Zaluu.com сайтаас олон нийтийн дунд зохион байгуулж буй шилдэг улстөрчдийг тодруулах зорилготой цахим санал асуулга зохион байгуулж байна. “Таны сонгох 76” улстөрчдийн рейтингийг тогтоох санал асуулга амжилттай үргэлжилж байна. Нэр дэвшигчдийн санал одоогийн байдлаар хэдийнээ 2 мянга давсан бөгөөд нэлээд өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Манай цахим санал асуулгад сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, …

  • 1 October

    БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2019 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд болсон юм. Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн удирдлагын газар …

  • 1 October

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан …

  • 1 October

    Сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтад дүүрэг хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 53 байршилд 145,2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн …

  • 1 October

    Хакүхо М.Даваажаргал Бүх Японы аварга боллоо

    Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд явагдаж, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлжээ. Хакүхо тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа ийнхүү түрүүллээ. Их аварга хагас шигшээд өнгөрсөн Намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна.  

  • 1 October

    Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тусална

    Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчилсан билээ. Тус айлчлалын талаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мохеэндер Прат Сингх өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, …

  • 1 October

    Чуулган парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ

     УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.30) нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 33 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар цэцийн гишүүн  Б.Буяндэлгэр танилцууллаа.      Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн …

  • 1 October

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын нэгний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 5-р хороо Орбита эмнэлэг, Доктор авто сүлжээ, Пума 22-р байр тэр орчмын хэрэглэгчид ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 09:00-18:00 цагт: 2, 3-р хороо 1, 2-р 40 мянгат хороолол, 50 мянгат хороолол 13, 15, 17, …

  • 1 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын …

September, 2019

  • 30 September

    Монгол Улс, БНСУ-ын Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ

    ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байгаа билээ. Хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтын үеэр БНСУ-ын Гаалийн байгууллагаас Монголын Гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүн, төслийн дараагийн шатанд хэрхэн хамран ажиллах талаар талууд санал солилцож цаашид хууль …

  • 30 September

    ​Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараахыг гишүүд дэмжээгүй учраас энэ асуудлыг дахин ярихгүй

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн зарим асуудлаар  цөөн хариултад тодруулга авлаа. -УИХ-ыг тараах асуудлыг МАН–ын удирдлага тэр дундаа таныг зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Та гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа юу?   -УИХ-ын нэр бүхий гишүүдээс энэ асуудлаар санал гарсан. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй орхиж болохгүй. УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүн энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд Ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа ээлжит бус сонгуулийг …