УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.30) нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 33 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн …
Мэдээ мэдээлэл
October, 2019
-
1 October
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын нэгний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 5-р хороо Орбита эмнэлэг, Доктор авто сүлжээ, Пума 22-р байр тэр орчмын хэрэглэгчид ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 09:00-18:00 цагт: 2, 3-р хороо 1, 2-р 40 мянгат хороолол, 50 мянгат хороолол 13, 15, 17, …
-
1 October
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын …
September, 2019
-
30 September
Монгол Улс, БНСУ-ын Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ
ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байгаа билээ. Хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтын үеэр БНСУ-ын Гаалийн байгууллагаас Монголын Гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүн, төслийн дараагийн шатанд хэрхэн хамран ажиллах талаар талууд санал солилцож цаашид хууль …
-
30 September
Д.Амарбаясгалан: УИХ-ыг тараахыг гишүүд дэмжээгүй учраас энэ асуудлыг дахин ярихгүй
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн зарим асуудлаар цөөн хариултад тодруулга авлаа. -УИХ-ыг тараах асуудлыг МАН–ын удирдлага тэр дундаа таныг зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Та гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа юу? -УИХ-ын нэр бүхий гишүүдээс энэ асуудлаар санал гарсан. УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй орхиж болохгүй. УИХ-ын гуравны нэгээс дээш гишүүн энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгаа тохиолдолд Ард нийтийн санал асуулга зохион байгуулахдаа ээлжит бус сонгуулийг …
-
30 September
Б.Баатархүү: Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг цагдан хорьсныг эсэргүүцсэн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд олон нийтэд хандсаар байгаа билээ. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсныг ЦЕГ–ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл нийтэлсэн байсан. Тэрбээр “ТББ-ын явуулж байгаа тэмцлийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй …
-
30 September
Б.Амгаланбаатар: Цэрэг чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсан
Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийг тодруулахаар ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатараас тодрууллаа. -Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан хэргийн талаар тодруулаач? -Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж чиргүүлтэй машин …
-
30 September
“Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш”системийг Монголд нэвтрүүлэх гэрээ хийлээ
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, МУБИС, “Dartfish” олон улсын байгууллагатай хамтран “Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш системийг нэвтрүүлэх”-ээр ажиллаж буй. Энэ төслийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж, тус программыг Монголд нутагшуулах гэрээг албан ёсоор хийлээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, гадаад харилцаа, …
-
30 September
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2019.09.30 / их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд …
-
30 September
А.Ганбат: Миний бие удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр томилж байсан билээ. Тэгвэл ажлаа аваад зургаан сар болсон ЗХЖШ-ын дарга А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ. Тэрбээр “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан гацааж …
-
30 September
Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлаа сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.
-
30 September
Хан-Уул дүүрэгт Солонгосын технологиор баригдсан “Тарвасны хүлэмж” анхны ургацаа хураан авлаа
Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай, найман ширхэг “Тарвасны хүлэмж”-ийг өнгөрсөн долдугаар сард Солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан. БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хан-Уул-Агро” паркад боллоо. Анхны ургацын баярын өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ–ын дарга Б.Цэрэн, НИТХ–ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг …
-
30 September
У.Хүрэлсүх:Төрийн албан хаагчид иргэдэд түргэн шуурхай, тэгш үйлчлэх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа. Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахилгаан, эрчим хүч, зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай. Өнгөрсөн оны мөн …
-
30 September
Чингис хаан хот-Бэрх тосгон чиглэлийн замыг ирэх сард ашиглалтад хүлээж авна
Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хаан хот – Бэрх тосгон чиглэлийн 20 км замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Өнөөдрийн байдлаар асфальтан хучилтын явц 95 хувьтай, 10 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. 20 см зузаан цементэн суурин дээр долоон см зузаан асфальт хучсан” гэж ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн захирал Б.Эрхэмбаатар хэлэв. Хэдийгээр бороо хуртай байж хугацаа …
-
30 September
Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2019.09.29/ хүрэлцэн ирлээ. Талууд өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл