Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 12 September

    21 аймгийн “Ногоон паспорт”-той шилдэг сурагчид Бээжин хотоор аяллаа

    Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оноос “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд 2019 оны 08-р сарын 31-нээс 09-р сарын 06 –ны өдрүүдэд орон нутгийн шилдэг сурагчид Central Asia Travel ХХК-ний Бээжин …

  • 12 September

    ТЕГ-ын даргын томилгооны асуудлаар Цэцэд ханджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Амгалан Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох тухай тогтоол Үндсэн хуулийн 45.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргажээ. Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат хариу өгч, өргөдлийг нь буцаажээ. Тодруулбал, түүний ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон томилгооны асуудлаар Цэцэд хандахаас өмнө Засгийн газар болон …

  • 12 September

    Д.Мөнхбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Герман улсад үргэлжилж буй буудлагын ахмадын ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван тамирчин түрүүлж, дэлхийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Дашдоржийн Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ.

  • 12 September

    “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

    ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, тараг болон зөөвөрлөсөн савыг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Лабораторийн шинжилгээний дүн гарч “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг ба савнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн байна.  

  • 12 September

    Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

    Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ.  ДАШТ-нээс Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн. Харин бусад тамирчид тааруу амжилт гаргасан учраас Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг тус холбооноос мэдэгджээ. Тодруулбал, Монголын жүдо …

  • 12 September

    Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.11) нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.  Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх …

  • 11 September

    “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах асуудлын хэлэлцэж дэмжив

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус паркийг байгуулахтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас ТЗҮ-ийг баталсан бөгөөд арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл байгуулахаар тусгажээ. Мөн дагалдах салбарууд болох талх, нарийн боов, сүү, усны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл, фермерийн аж ахуй гэх мэтээр олон чиглэлийн үйлдвэрлэл байгуулах боломжтой байхаар …

  • 11 September

    Р.Дагва: Хөрөнгө оруулалтын ажлын явц хангалтгүй байна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулга сонсох, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц” батлах асуудлыг дэмжих тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн 380 жилийн ойн медаль, эмблемийн эх загвар батлах тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэж байна. Нийслэлийн …

  • 11 September

    “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг баталлаа

    Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай танилцуулгыг ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хийлээ. Засгийн газрын 2018 оны Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврын хүрээнд бүх шатны Засаг дарга нар хүүхдийн эрх хамгааллыг эрчимжүүлэх үүрэг хүлээж буй. Тэгвэл ИТХ нь тухайн шатандаа хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах төсвийг шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Уг албан даалгаврын хүрээнд эл …

  • 11 September

    “Говийн чоно-2019” дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд үргэлжилж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид харилцан туршлага солилцох зорилгоор техникийн болон онолын 21 төрлийн сургалтыг хамтран хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 11 September

    А.Отгонбаяр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

    Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хэвтээ шахалтын тэмцээн энэ 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 255 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ. Мөн тэрээр аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.      

  • 11 September

    Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, …

  • 11 September

    Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах …

  • 11 September

    Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов. Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн …

  • 11 September

    Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Үндсэн хуулиар мэтгэлцэнэ

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санал асуулгад засаглалын хэлбэрээ ард нийтээс асуух санал гаргасан. Тэгвэл уг  асуудалтай холбогдуулан С1 телевизээс “Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу” сэдэвт мэтгэлцээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …