Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
28 August
Налайхын авто замын далангийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын цементэн хучилтыг ирэх …
-
27 August
С.Цогтсайхан агсны нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан зарлагдлаа
Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын шинэ үеийн түүхийг нээгч, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгүүлч С.Цогтсайхны агсны нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвтэй дууны уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаанд яруу найрагч, ая зохиогч болон сонирхсон хувь хүмүүс оролцох боломжтой. Ардчиллын сүлд дуу болох С.Цогтсайханы “Хонхны дуу“ 30 жилийн өмнө нийгмийг сэрээж байсан. Энэхүү …
-
27 August
Монгол оюутнууд роботын тэмцээнд түүхэн амжилт гаргалаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр Монголд анх удаа 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, …
-
27 August
Сурагчийн дүрэмт хувцас авахдаа үйлдвэрийн шошгыг заавал шалгаарай
Монгол улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүллээ. Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий …
-
27 August
Олон улсын морин поло тэмцээний үеэр монгол адууны соёлыг сурталчлав
Швейцар Улсын Женев хотноо энэ сарын 25-ны өдөр болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Уг тэмцээнийг 30 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн …
-
27 August
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдаанд 52 гишүүн оролцож байгаагаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар одоогоор чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй тул УИХ-ын дарга тэдний нэрсийг зарлалаа. Нийт 57 гишүүн оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг …
-
27 August
Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн айл өрх, ААН-үүдэд найман цагийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ
ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1, 2, 3-р бүсэд хувааж, мөрдөх журмыг 2017 онд баталсан байдаг. Мөрдөх журмын хүрээнд бүсчлэл бүрийн 110 кВ-ын дэд станцыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал даах чадавхийг нэмэгдүүлэх, шинээр дэд станцууд барих зэрэг ажлуудыг 2020 он хүртэлх түвшинд гаргаж, урьдчилсан тооцоолол хийгджээ. Өргөтгөлийн ажлын явцад 110/10/6кВ Умард дэд станц болон 110/10кВ Улаанхуаран …
-
27 August
Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин допинг илэрсэн Э.Оюунболд аваргатай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Эргэн тойронд нь камер байрлуулсан өрөөнд, зөвхөн тавчик, дотуур хувцастай нь оруулаад допингийн шинжилгээ авдаг. Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй. Хэрвээ болдог бол допингийн шинжилгээг улсын наадмын өмнө авмаар …
-
27 August
Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх, хадгалалт нөөцлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг үүрэг болголоо
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонслоо. “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг …
-
27 August
100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ
Сүхбаатар дүүргийн XI, XII хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар …
-
27 August
ДАШТ: Г.Одбаяр шөвгийн 16 үлдлээ
Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг-ын жингийн барилдаан өнөөдөр үргэлжилж байна. Энэ жинд манай хоёр бөх барилдаж байгаагаас эхний тойрогт Ц.Цогтбаатар ялагдсан. Харин “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Филиппины япон бөх Накано Кэйсэйг ялсан. Гуравдугаар тойрогт түүний өрсөлдөгч нь Африкийн гурван удаагийн аварга Египетийн Мохамед Монюлдин цэвэр яллаа. Одоо тэр …
-
27 August
“Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх” олон улсын семинар зохион байгуулагдаж байна
Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх Азийн бүсийн түнш орнуудын сургалт, семинар”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус сургалт, семинарт Итали, Австри, АНУ, Канад зэрэг 9 улсын соёлын эд зүйлсийг хууль бус худалдаалахтай …
-
27 August
“Эхнэр минь яаралтай мэс засалд орж чадвал бид элэг бүтэн үлдэнэ”
Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтэнүүддээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын гэр бүлийн хүн Ц.Ариунболдтой ярилцлаа. -Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ? -Өнөөдөртөө бол …
-
27 August
Сургуулиудын хяналтын камерт үзлэг шалгалт хийж байна
Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн Шинэ Жил” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өчигдрөөс эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хяналтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл