Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцдээ. Тухайлбал, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
21 August
“Сити молл” цогцолбор барилгын талбайд осол гарч нэг хүн нас баржээ
Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй “Сити Молл” цогцолборын барилгад осол болж, хүний амь эрсэдсэн хэрэг наймдугаар сарын 20-ны 11:00 цаг орчим гарчээ. Энэ тухай тодруулбал, барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах …
-
21 August
Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. …
-
21 August
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн …
-
21 August
“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг …
-
21 August
Дотоодын цэргийн штабаас “стрессгүй өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа
Дотоодын цэргийн анги, байгууллага 2019 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Стрессгүй өдөр”бие даасан өдөрлөг, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд “Стрессгүй амьдрах арга ухаан” сэдэвт яриа таниулга хийж, стрессгүй ажиллаж, амьдрах талаар зөвлөмж өгсөн юм. “Стрессгүй өдөр” өдөрлөгт анги, байгууллагын алба хаагч, ар гэрийг нь оролцуулсан “Стрессээс ангижрах нь” сэдэвт хөгжөөнт тоглоом, марафон гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
-
21 August
Суурьшлын бүсэд орж ирсэн могойг байгальд нь буцаан тавьжээ
Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна” гэсэн мэдээлэл иргэнээс иржээ. Мэдээллийн дагуу газар дээр нь очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж байгальд нь эргүүлэн тавьсан байна. Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны …
-
21 August
ХБНГУ-ын урлагийн түүх судлаач мэргэжилтнүүдтэй хамтарсан “Урлагийн эко систем” -ийн тухай сургалт болж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Монголын Уран зургийн галерейн дэмжлэгтэйгээр соёл урлагийн салбарын мэргэжилтэн, судлаач, цуглуулагч, куратор нарт зориулсан “Урлагийн эко систем” сургалтыг өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш зохион байгуулагдаж байна. Өнөөдөр буюу 08 сарын 21-нд 08:30-17:00 цагт ЗГХА Соёл урлагийн газрын хурлын танхимд, 8 дугаар сарын 22-нд 17:00-19:30 цагт “Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман Монголын чиг хандлага” …
-
21 August
Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулж байна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” өнөөдөр /2019.08.21/ эхэллээ. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын …
-
21 August
1.2 сая га газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авлаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Онон, Балжийн байгалийн газарт Биндэр сумын зарим хэсгийг Дэглийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сумын зарим хэсгийг Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын заагт орших Ачит нуурыг байгалийн цогцолбор газраар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг …
-
21 August
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн-тэй уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурлыг ахлан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ыг өчигдөр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази тивийн орнуудын эдийн засагт тулгамдаж буй нэн чухал асуудлыг хэлэлцдэг, бүс нутгийн нөлөө бүхий улс орнуудын төлөөлөл уригдан оролцдог, …
-
21 August
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүд Хятадад айлчилж байна
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав тэргүүтэй МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн айлчлалын баг БНХАУ-ын Зохиолчдын эвлэлийн урилгаар 2019 оны 8-р сарын 18-23-нд Хятад улсад айлчилж байна. 8-р сарын 19-нд Бээжин хот дахь Хятадын Зохиолчдын эвлэлийн төв байранд ХЗЭ-ийн дэд дарга Чэнь Жяньгүн тэргүүтэй ХЗЭ-ийн удирдлагууд Монгол улсын зохиолчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын …
-
21 August
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзлаа. Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл ажиллагаанд …
-
21 August
1-5-р ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, их дээд сургуулийн төлбөр, ЕБС-ийн хичээлийн агуулга хөтөлбөр, хичээлийн жилийн зорилго, зорилтын талаар мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Ж.Мягмар, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар гол мэдээллүүдийг өгч, бусад харьяа байгууллагын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад …
-
21 August
АНУ-ын цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдийг тус улсад зорчиход виз олгохгүй байх, тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон карт олгохгүй байх тухай цагаачлалын шинэ журмыг 2019 оны наймдугаар сарын сарын 12-ны өдөр баталжээ. Энэхүү журамд зааснаар гадаадын цагаач иргэн АНУ-ын Засгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл