Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих, дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо. Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
11 June
Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны …
-
11 June
БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн анхааралд
БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, урт дараалал үүсгэдэг билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан …
-
11 June
Хар тамхины хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноолоо
БНСУ-ын иргэн Ким Ён Жүг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.06.10/ боллоо. Ким Ён Жүг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр шалган, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс түүнийг хар тамхи сэтгэц нөлөөт бодис хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. …
-
11 June
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс …
-
10 June
ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ …
-
10 June
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа …
-
10 June
АН-ынхан С.Зоригийн хэргээр “улстөрийн шоу” хийж эхлэв үү
АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид ирж Монгол улсад ажиллах үеэр С.Зориг, Г.Батхүү нарын хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн асуудлыг авч хэлэлцжээ. Зөвлөлийн хурлын хэлэлцсэн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн бөгөөд Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН С.Зоригийн хэргийг илрээсэй, зөв шийдэгдээсэй гэсэн байр сууринд үргэлж байсан. Энэ хэргийг замхруулчих вий, дэндүү улс төржүүлчих вий гэсэн болгоомжлол бий. Эрх …
-
10 June
Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Сонгинохайрхан дүүрэгт ажиллав
Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын …
-
10 June
Б.Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад боллоо
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б. Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад энэ сарын 8-нд Анагаах Ухааны Үндэсний Их сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадыг Анагаах ухааны сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд энэхүү олимпиадад анагаахын 170 гаруй оюутан оролцож мэдлэг чадвараараа өрсөлджээ.
-
10 June
Хонины бэлчээрт хүүхэд хүчирхийлсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо
Завхан аймгийн иргэн М гэгчийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Яллагдагч этгээд нь өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонь хариулж явсан бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлджээ. Шалгалтын явцад яллагдагч этгээд нь хохирогчийг өмнө нь удаа дараа хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байдаг. Дээрх хэргийг …
-
10 June
Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 7-ны өдөр зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов. Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар …
-
10 June
О.Баасанхүү: АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон талаараа өнөөдөр /2019.06.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр” Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт …
-
10 June
Дуучин Рианна орлогоороо тэргүүллээ
АНУ-ын дуучин Рианна ашиг орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр жилийн 600 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Рианна уран бүтээлээ түр завсарласан боловч түүний “Fenty” брэнд өндөр борлуулалттай байгаа аж. Өдгөө 31 настай Рианна гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас болон бэлэн хувцасны брэндийн борлуулалтаас хангалттай орлого олж байна. Тэрбээр 2017 оны есдүгээр сард “Fenty” гоо …
-
10 June
Дуучин Ч.Бадрал 10 мянган ам.долларын шагнал хүртлээ
Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, арван мянган ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын нийслэл Москвад болж өндөрлөсөн энэ уралдааны тэргүүн байрыг Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил хүртэж 15 мянган ам.долларын шагнал хүртсэн аж. Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит …