Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
8 June
И-Мартад утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт И Март худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна. Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий …
-
8 June
ЖДҮХС-ийн төслийг амралтын өдрүүдэд уртагсгасан цагаар хүлээн авч байна
ЖДҮХС-ийн төслийг энэ сарын 8, 9-нд буюу амралтын өдрүүдэд 09:00-20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж хүлээн авч байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байгаа …
-
8 June
И-Март худалдааны төвд гал гарчээ
Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарчээ. Бид Онцгой байдлын ерөнхий газрын 101 дугаараас лавлахад “Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр ангийн гал сөнөөгчид нэг давхарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр олон дуудлагатай байна” гэв. Хоёр ангид нийт 16 гал сөнөөгч ажилладаг. Тус дэлгүүрийн нэг давхар утаажилт ихтэй байгаа юм байна. Иймээс тус дэлгүүрт байсан үйлчлүүлэгчдийг гаргаж байгаа аж.
-
8 June
Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав. Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар …
-
8 June
Олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ
“Талын салхи-2019” олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ. Уг наадам Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын …
-
8 June
Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томиллоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг …
-
8 June
“Монголын Үндэсний балет” lll уралдаан өнөөдөр эхэлнэ
Монголын Үндэсний балет” lll уралдаан БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр энэ сарын 8, 9-нд Хүүхдийн ордонд болно. 2016 оноос хойш зохиогдож буй энэ тэмцээн Монголын балетын урлагийн хөгжлийг харуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Уралдааны ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллах юм. Уралдаанд 170 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд багийн төрөлд …
-
8 June
Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо буцаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Харин өнөөдөр татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон тул хоригийг буцаав. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга …
-
8 June
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Эхлээд “Багануур” хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд …
-
8 June
Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ
Хөгжлийн банкны зээлээр Нийслэлийн Буянт-Ухаа-2 хороололд 972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн лхагва гаригт /2019.06.05/ мэдээлсэн. “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлсэн бөгөөд тус хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийдэх юм. Иргэдэд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулна гэдгийг …
-
7 June
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г. Амартүвшинг томиллоо
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө банкны үйл …
-
7 June
“Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ. 1999 онд батлан, 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Таримал ургамлын үр, …
-
7 June
УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
УИХ-аар тавдугаар сарын есний өдөр хэлэлцэгдэн баталсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар уншиж танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 …
-
7 June
Т.Чимгээтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрбээр “Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт очсон. Б.Булган “Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй” гэх утгатай зүйлийг бичсэнээс …