Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан 19 …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
16 August
НОСК: Сонгон шалгаруулах ажлыг шударгаар зохион байгуулж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна
“Нийслэлийн орон сууцны корпораци” 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн ЦАХИМ БҮРТГЭЛ-ийг явуулсан. Бүртгэлийн хугацаанд иргэд регистрийн дугаарын нэг орон зөрүүлж бичсэн, тэмдэгт оруулсан, хоосон зай авах гэх мэтээр хэд хэдэн удаа бүртгэл үүсгэсэн 24 тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэдийн мэдээллийг бид цахим хуудсандаа ил тодоор мэдээлсэн. Тэдгээр иргэд нь мэдээллийн зөрүүтэй, алдаатай бүртгэл хийсэн учраас сонгон шалгаруулалтаас хасагдсан. Тиймээс албаны эх сурвалжийн …
-
16 August
Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой
Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил эхэллээ. Энэ онд улсын хэмжээнд сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байгаа юм байна. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай байдаг тул аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Улсын хэмжээнд энэ наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын …
-
16 August
Онцгой байдлын байгууллага эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой ашиглах боломжтой боллоо
Онцгой байдлын ерөнхий газраас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтыг зохион байгууллаа. Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтлөгчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилжээ. Энэ хугацаанд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын …
-
16 August
Б. Хурц нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал өнөөдөр /2019.08.16/ тав дахь өдрөө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг …
-
16 August
Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 16-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт: 5, 19, 21, 22, 27-р хороо Цайзын 1-59, Ганц худгийн задгай, Жамсран уулын ар, өвөр, Алтан өлгийн 20-36, баруун Алтан өлгийн 20-37, зүүн Алтан өлгийн 1-12, Дарь эх, Монелийн 5-53, ХААИС, Дэнжийн …
-
16 August
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад нутгаар дулаарна. 2019 оны 08 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …
-
15 August
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүллээ
Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотод байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар үзлэг тандалт хийж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах тухай захирамж гаргасан. Тус захирамжтай холбогдуулан нийслэлийн 8 авто тээврийн товчоодод НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан …
-
15 August
Монголын эзэнт гүрний үед холбогдох цоо шинэ олдворууд илэрчээ
Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх …
-
15 August
Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна
Байгалийн ургамал, ойн дагалт баялаг ашиглах, түүх идэвхтэй улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас сэргийлж Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөмж хүргүүлж байна. Улаанбаатар хот орчимд 78 овог, 307 төрөл, 631 зүйл байгалийн ургамал бүртгэснээс 18 зүйл нэн ховор ургамал, 50 зүйл ховор ургамал, 3 зүйл Монголын унаган ургамал, 14 зүйл Монголд байгаа завсрын …
-
15 August
Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн …
-
15 August
Эхний долоон сард нялхсын эндэгдэл 1.6 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7%-аар нэмэгдсэн. Мөн амьд төрсөн хүүхэд 359 (0.8%)-өөр нэмэгджээ. Харин энэ оны долдугаар сард 6,876 эх амаржиж, 6,947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540 (8.5%)-өөр, амьд төрсөн хүүхэд 560 (8.8%)-аар өссөн явдал байв. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны …
-
15 August
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг ирэх Даваа гарагт хийхээр болов.
-
15 August
Өчигдөр орон нутгийн замд гурван хүн амь насаа алджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2019.08.14/ нийт 311 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 236 дуудлага иржээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтжээ. Харин орон нутагт зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүгд онхолдох байдлаар бүртгэгдсэн байна. Тодруулбал, наймдугаар сарын 14-ны өдрийн 06:10 …
-
15 August
Бодибилдингийн мэргэжлийн тамирчны эрх олгох тэмцээн Монголд болно
Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн наймдугаар сарын 24-д Corporate Convention Center-т болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр тэмцээн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй. Мөн тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл