Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийжээ: АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
1 August
Гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд чин сэтгэлийн хандив өргөцгөөе
Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат нь 2019 оны 04 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад биеийн 70% түлэгдсэн бөгөөд БНСУ-д арьс нөхөн сэргээн засах эмчилгээнд явах гэж байна. Одоогоор биеийн бусад хэсэг эмчилгээний явцад сорвижон эдгэрч байгаа ч хоёр гарын арьс таталдаж хугацаа алдах тусам үхжин хатангиршиж …
-
1 August
“Coal Mongolia-2019” чуулга уулзалт есдүгээр сард зохион байгуулагдана
Монгол улс нүүрсний салбартаа хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулж байгаа билээ. Ес дэх удаагийн “Coal Mongolia-2019” чуулга, уулзалт нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор 9 сарын 5-6-ны өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдахаар товлогдсон байна. …
-
1 August
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор , УДШ-ийн Ерөнхий шүүгч нарт албан бичиг илгээлээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, УДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт албан бичиг илгээлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял завших боломж олгох, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй талаарх асуудлыг шалгаж, яаралтай арга хэмжээ авахыг албан бичгээр сануулсан байна.
-
1 August
О.Дөлгөөний дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно
Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирнэ. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар …
-
1 August
Объектын гал түймрийн аюулаас 660 хүний амь насыг авран хамгаалжээ
Он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Обьектын гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын …
-
1 August
Өвөрхангай аймагт гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олджээ
Өвөрхангай аймгийн Богд сумын нутгаас үл таних хүний цогцос олджээ. Уг цогцсыг мал хариулж явсан иргэн олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Олон хоног дараалж орсон борооны улмаас цогцос ил гарсан байсан бөгөөд хэргийн газрын үзлэг шалгалтаар 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос болохыг тогтоожээ. Тэгвэл талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилсан байна. …
-
1 August
АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өчигдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Лууг хүлээн авч уулзсан байна. Дэд хурандаа Филип Шуан Луу нь 2019 оны 07 дугаар сараас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын ахлах ажилтан болон Батлан хамгаалахын атташегаар ажиллаж байгаа юм. Уулзалтын …
-
1 August
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д оршин сууж буй Монголчуудтайгаа уулзлаа
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж ярилцсан байна. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас: Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6,000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8,000, Баруун бүсийн Лос Анжелест 2,000, Сан …
-
1 August
Автобусны яндангаас хаягдах тортгийг шүүж, цэвэршүүлэх зориулалттай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа юм. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын …
-
1 August
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоон хоног эхэллээ
Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн …
-
1 August
БНСУ-ын Наксэн хоршоо Сүхбаатар сумтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан энэ оны тавдугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр тус улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирон урисан билээ. Ийнхүү урьсны дагуу тус хоршооны дарга CHUNG JAE YOUNG Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өчигдөр /2019.07.31/ зочиллоо. Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжил, Сүхбаатар аймгаас аймаг, …
-
1 August
ТЦА: Ногоон дугаартай автомашин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй
Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ногоон өнгийн дугаар аваад нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэх ташаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй холбоотойгоор ТЦА-аас тайлбар гаргалаа. Тодруулбал эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэх юм. Харин ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд …
-
1 August
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам Дундговь аймагт болно
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам ирэх сарын 9-11-нд Дундговь аймагт болно. Урлагийн их наадмын үеэр 3000 уртын дууч, морин хуурчдын “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” нэгдсэн тоглолт болох юм. Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулууны байгалийн задгай театрт болох энэхүү урлагийн их наадам нь дуу хуурын өлгий Дундговь аймгийг зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд сурталчлах томоохон үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагчид үзэж …
-
1 August
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д оруулах хөрөнгө оруулалтыг нэмнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаа болон тэнд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 973 га талбайн 85 хувь нь ногоон байгууламж байх бол 183 га газарт бүтээн байгуулалт хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргасан байдаг. Үүнээс эхний ээлжид нийт 30 га газрыг тохижуулж байгаа юм. Ингэхдээ ихэвчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл