Засгийн газрын өнөөдрийн \2019.06.12\ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна. Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой. Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
12 June
Анагаахын чиглэлээр Японд суралцах тэтгэлэг зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Санамж бичгийн хүрээнд жил бүр 10 оюутанг 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм. Сонгон шалгаруулалт …
-
12 June
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа. Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн …
-
12 June
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам”-д олголоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын …
-
12 June
Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэх хүсэлтээ дээд шүүхэд гаргалаа
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар санаачилан байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаа өнөөдөр /2019.06.12/ албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм. Анхдугаар их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаар сонгосон юм. Мөн намын Төв зөвлөлийн даргаар …
-
12 June
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад сануулга өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.6.11/ Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа. …
-
12 June
Балетчин М.Тэлмэн эх орондоо ирлээ
Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан балетчин М.Тэлмэн өнөөдөр /2019.06.12/ эх орондоо ирлээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн билээ. М.Тэлмэн нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Тэрбээр анх 10 настайдаа …
-
12 June
“Токио-2020” олимпын бамбарыг танилцууллаа
Ирэх онд Токио хотод болох олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо. Олимп, паралимпын наадмын бамбар нь япончуудын бахархал, гоёл болсон сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар тургих маягаар бүтээгджээ. Фукушима мужийн J-Village хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпын наадмын галт бамбарын буухиа 2020 оны гуравдугаар сарын 26-нд цунами, цөмийн станцын тэсрэлт болсон газраас эхлэн Япон улсын 47 муж, 857 …
-
12 June
АН-ын захиалгат жагсаал Хууль зүй, дотоод хэргийн яамыг онилов
Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэд сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж хоёр ч удаа жагсаал хийгээд байгаа билээ. Жагсагчид өчигдөр “Зурагттай жагсаал” хийсэн бөгөөд зурагтаа өгөхөөр яам руу дайрч орохыг завдсан юм. Уул нь аливаа жагсаал цуглааныг иргэд өөрсдийн хүсэл шаардлагаар хийдэг. Гэвч энэхүү жагсагчдын ард Ардчилсан намынхан байж иргэдийг турхирч тэднээр ээлжит улс төрийн нүүдлээ хийж байна. Жирийн иргэдийнхээ нэрийг барьж АН-ынхан …
-
12 June
Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав. Монгол …
-
12 June
Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллав
Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Бүртгэлийн газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө. Энэ …
-
12 June
С. Сарнай: Баззер дарах бүрдээ ямар од таарах бол гээд айдас, хүйдэстэй байна шүү
“Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн оролцогч С.Сарнайтай ярилцлаа. Тэрбээр шоуны зургаа дахь дугаарын ялагчаар шалгарсан юм. Тэрээр ялагчийн шагналаа гардан авахдаа “Өнөөдөр охин минь миний тоглолтыг үзэхээр ирсэн. Охиныгоо ирсэн өдөр түрүүлсэндээ баяртай байна. Магадгүй охин минь аз авчирсан байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Зургаа дахь дугаарын ялагч болсонд нь баяр хүргэе. Их амаргүй даваа байсан болов уу. Хоёр дараалаад …
-
12 June
“Азийн урлагийн их наадам”-д 12 улс оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам” өнөөдөр нээлтээ хийнэ. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү наадамд Монгол, Япон, БНСУ, Малайз, Турк, Франц, БНХАУ, Энэтхэг, Узбекстан, ОХУ, Буриад, Тува гэсэн 12 орны 200 гаруй авьяастан болон Монгол улсын нийслэл, 21 аймгийн нийт 1500 гаруй үндэсний ардын авьяастан оролцох юм. Их наадмын …
-
12 June
Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 2020 онд таван ам метрт хүргэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг сонсох байлаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2019 онд хийсэн ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хийсэн бол тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг Тохижилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гансэлэм хийлээ. Танилцуулгын …
-
12 June
Мали улсад зэвсэгт халдлага гарч 100 орчим хүн амь үрэгджээ
Баруун Африкийн далайд гарцгүй Мали улсад энэ сарын 10-ны өдөр зэвсэгт халдлага гарч 100 орчим хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Малигийн Догон тосгонд болсон уг халдлагыг Фулани үндэстний цөөнхүүд үйлдсэн болохоо хүлээсэн байна. Энэ бүс нутаг нь эртнээс ширүүн тэмцэлтэй байсаар ирсэн билээ. Өнгөрсөн гуравдугаар сар л гэхэд Догон тосгоны анчид болон Фулани омгийн малчдын дунд буудалцаан болж 150 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл