Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 5 December

    Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучид тодорлоо

    “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Кэти Перри тэргүүлжээ. Кэти Перри “Witness:The Tour” аялан тоглолтоороо нийтдээ 80 тоглолт хийсэн нь энэ амжилтад хүргэсэн гэнэ. Энэ жил Кэти Пэрри нийт 83 сая ам.долларын ашиг олжээ. “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад тэрбээр 135 сая ам.долларын орлогоороо мөн нэгдүгээрт бичигдэж байсан аж.Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой …

  • 5 December

    Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, …

  • 5 December

    Э.Бэхбаяр тэргүүтэй долоон бөх Кавказыг зорив

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд манай улсаас долоон тамирчин оролцох бөгөөд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзэх юм. Шагналын сан …

  • 5 December

    850 хүүхдийн орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

    Нийслэлд Томуу, томуу, төст өвчний улиралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 10 дугаар сараас 03 дугаар сард дээд хэмжээнд хүрдэг байна. Иймээс ЭМС-ын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, НЗД-ын “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө”-г тус тус хэрэгжүүлэн ажиллаж …

  • 5 December

    Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцанд орох өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа. Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны …

  • 5 December

    Ш.Энхтөр: Ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

    ЭХЭМҮТ-ийн гадаа таксинд төрсөн эхийн талаар Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн холбогдох албаныхан албан ёсны тайлбар өглөө. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр“Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. Эрүүл мэндийн яамны хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад ирлээ.Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, …

  • 5 December

    Тэнэмэл, орон гэргүй иргэдийг халамж, үйлчилгээнд хамруулан ажиллаж байна

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1117 дугаар “Тэнэмэл, гэр оронгүй иргэдийн талаар зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ. …

  • 5 December

    Найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хөнөөжээ

    Сүхбаатар  дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах нэгэн байгууллагын оффист  энэ сарын 01-ний өдөр  хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хоёр эрэгтэйн хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 39 настай эрэгтэй Т-г  хохирогч залууг эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ. Талийгаач гавлын ясандаа хүнд гэмтэл авч, …

  • 5 December

    “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг зохион байгуулж байна

    Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж. Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг …

  • 5 December

    Стив Жобсын хорт хавдар эмчлэгдэх боломж байсан уу?

    Та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “www.unsick.me” сайт ээлжит нийтлэлээ хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно. СТИВ ЖОБСЫН ХОРТ ХАВДАР ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖ БАЙСАН УУ? Нойр булчирхайн хорт хавдар (нейроэндокрин) хожуу үе шатанд эмчлэгдэх боломж хомс боловч эхний үе шатанд оношлогдвол эмчлэгдэх боломжтой юм. Тухайлбал, нойр булчирхайн хорт хавдар зэргэлдээх эрхтэн рүү нэвчиж ургаагүй, …

  • 5 December

    ТОСК-ийн захирал асан А.Гантулга ба барилгын компаниудад өгсөн 22 тэрбум

    Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгатай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болон авлига зэрэг  асуудлуудад  тэрээр холбогдоод байсан юм. Үндэсний аудитын газраас ТОСК ТӨҮГ-т хийсэн аудитаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь А.Гантулга даргатай холбогдсон байдаг аж. Хоёр жилийн өмнөөс шалгагдаж …

  • 5 December

    НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хурал дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 4 хүртэл хойшлуулаад байсан билээ. Тус хуралдаанаар хэлэлцэх байсан нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул нийслэлийн ИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” …

  • 5 December

    НИТХ-ын ээлжит хуралдаанаар намын бүлэг, хороод төсвийн талаарх дүгнэлтээ танилцуулав

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг эхэллээ. Нийслэлийн 2019 оны төсөв, газар зохион байгуулалт, өмчийн хувьчлалын төсөл, концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгасан. Мөн газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоотой. Хуралдааны эхэнд …

  • 5 December

    Молибдений баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биеллээ

    Эрдэнэт үйлдвэрийн энэ оны 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө амжилттай биелж байна.  Уулын цул гаргалт 102,5 хувь, төлөвлөгөөнөөс 49000 м3 илүү гаргасан.  Нийт хүдэр олборлолт 103,6 хувийн биелэлттэй, төлөвлөгөөнөөс 108 мянган тонн хүдэр олборлосон. Хүдэр боловсруулалт 103,9 хувь, төлөвлөгөөнөөс 100 мянган тонн  хүдэр илүү боловсруулсан.  Хүдэр дэх зэсийн агуулга зэсээр 0,74, молибден 0,187 хувийн биелэлттэй гарлаа. Металл авалт зэсээр 88,81 хувь, …

  • 5 December

    Н.Батсайхан: Системийн хэмжээнд таван банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн байна

    Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцав. -ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд явж байна вэ? -Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т гурван жилийн хугацааны туршид хамрагдахаар шийдвэрлэсэн ба тус хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд ОУВС улирал тутам үнэлгээ хийж байна. Тухайлбал, 8 дугаар сард ОУВС хөтөлбөрийн 5 дахь …