Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 13 May

    Б.Дуламсүрэн: Энэ сарын 14-17-нд цасан болон шороон шуурга шуурна

    Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд …

  • 13 May

    Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Алтан пянз”-ны нээлт болно

    Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын таван шилдэг бүтээлээс бүрдсэн “Хоёрдугаар симфони” нэртэй хос “Алтан пянз”-ны нээлт тавдугаар сарын 22-ны өдөр болно. Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ” тэргүүтэй таван бүтээлээс бүрдсэн 300 ширхэг хос алтан пянз Английн Лондон хотоос …

  • 13 May

    МАН: Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй олгоно

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.05.13/ хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт санал нэгдсэн байна. Намын бүлгийн зүгээс нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийх аж. Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн …

  • 13 May

    Сайжруулсан түлшийг картаар олгоно

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. “Таван толгой түлш” ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж, цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж буй аж. Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд …

  • 13 May

    Нийслэлийн ИТХ-ынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа

    Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, хурлын Ажлын албаныхан, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа. Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргаж авсан бордоо ашиглав Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран “Мөрөөдлийн ой” төгөл байгуулж буй. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд тус төгөлд 10 …

  • 13 May

    Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ

     Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.  Ингэснээр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, …

  • 13 May

    Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов. Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын …

  • 13 May

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Наран шарлагын газар” байгуулна

    Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна. Үүнийгээ дагаад манай автомашины зогсоол хүрэлцэхгүй, тулгамдсан асуудал болдог аж. Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэн 320 автомашины зогсоолтой. Шинээр барих 374 автомашины зогсоолын …

  • 13 May

    Шинийн 8: Дашчойлон хийдэд номын хур бууна

    Өнөөдөр /2019.05.13/ зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр. Зүүн хүрээ Дашчойлин хийд нь сар бүрийн шинийн 8-нд “Маналын дончид” хурдаг уламжлалтай. Өглөө 09:00 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд номын хур бууж, “Амгаланд ажрагч найман бурхан” хийгээд “Гурван хөлгөн” айлдана. Амгаланд ажрагч найман бурханд рашаан, цэцэг, хүж, зул, идээ зоог сэлт 1000 тоот тахилыг өргөж аливаа өвчин зовлонгоос түргэнээ ангижрахад …

  • 13 May

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19, 24, 22-р хороо Алтан-Өлгийн 17-19, 30, Баруун Алтан Өлгийн 30, Тамирчины 1-7-р гудамжууд, 1, 2, 3, 4, 5 байр, Жаргалантын 1-6, 12, 14-18, Газарчины 1-7, Овоотын 1-9, Цайзын 1-8, 10-26/А, 50-56, Цахлайн 6-15, Шар хоолой …

  • 13 May

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна 

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар …

  • 11 May

    Хотын захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “тэмдэглэдэг” Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр …

  • 11 May

    Манай сагсчид медалийн төлөө тоглоно

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваний Кинмень хотод болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж байна. Өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт болж,  Монголын эрэгтэй баг хагас шигшээд үлдлээ. Ийнхүү манай эрэгтэй баг медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай эрчүүд “А” хэсэгт БНСУ, Хонконг, …

  • 11 May

    Шахмал түлш нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана

    Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтлан төрөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн Нийслэлчүүд өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Тиймээс энэ хэрэглээг багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх …

  • 11 May

    Б.Дарьханд: Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш

    Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиодог. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг билээ. Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д …