Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 10 May

    Э.Болормаа: Тендерийн нээлт ил тод болсноор гаднаас ирэх нөлөөлөл эрс багассан

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсоныхоо дараа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох, иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулж Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон …

  • 10 May

    Япон Улсын Кобе их сургуулийн профессор, судлаачид гэр хорооллын дахин төлөвлөлтийн судалгаа хийнэ 

    Нэгдүгээр сарын 23-ны өдөр Япон улсын Кобе Их Сургуулийн харьяа Эдийн засгийн сургуулийн судалгааны баг болон  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллагдлаа. Япон улсын Кобе Их Сургуулийн судалгааны баг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар …

  • 10 May

    “Бяцхан мисс” хүүхдийн байгууллагын охид Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэж очжээ

    БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд соёл, урлагийн томоохон наадам болох “LBM Awards” зохион байгуулагдсан билээ. Тус наадмын “Luxury Brand Kids Model Awards” төрөлд “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид амжилттай оролцжээ. “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид тэмцээндээ оролцсоны дараагаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Э. Маргад-Эрдэнэ хүүг очиж эргэн, эмчилгээнд нь хандив …

  • 10 May

    Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ

    Нийслэлийн хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-25-нд хийхээр боллоо. Дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудад түр цэг байгуулан хийнэ. Мөн Төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны …

  • 10 May

    АТГ-ын шинэ удирдлага ажлаа 33 их наядын эздийг хайхаас эхлэх үү?

    АТГ-ын дарга асан  Х.Энхжаргалын Засгийн газар гадаадаас олон бонд босгож, бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн гэсэн үг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг сандаргаж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд “33 их наядын эргүүлэн төлүүл” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд АТГ-ын даргын мэдэгдлийг нотлоод, УИХ 2015 оны наймдугаар сарын 7-нд ээлжит бус чуулган зарлаад долоохон зүйлтэй …

  • 10 May

    Х.Баделхан: Цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлтийн болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100,000 айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцов. Нийслэлийн …

  • 10 May

    Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/1024 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах захирамж гаргасан. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын …

  • 10 May

    Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай асуудлыг энэ сарын 8-ны өдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гаргасан билээ. Түүний гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулж, Засгийн газарт чиглэл өгөх хууль зүйн үндэслэл байхгүй учир өөрчлөх саналыг зарим гишүүн гаргасан. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь …

  • 10 May

    Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Үлэмж органик” ХХК, “Апу дэйри” ХХК-ны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэрэгжүүлэх арга зам хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл  тулгамдаж буй асуудлаа  ХХААХҮ-ийн сайдад уламжлав. “Тэсо” Корпорацийн ерөнхий менежер А. Цагаанхүү “Үйлдвэрлэгчдэд гадаадаас авч байгаа …

  • 10 May

    Яармагийн гүүрний чиглэлийг хэсэгчилж хаахаар болжээ

    БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж  11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын  ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс  үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын …

  • 10 May

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х. Батсүрэнг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав. ЗАРЛИГТ: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн …

  • 10 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1, 2, 8, 23-р хороо Доржийн 13/5, 13/6, 13/7, 16-р байрууд, ШУТИС-КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд, Сургуулийн задгай, Улаанхуарангийн 9, 20, Улиастайн 3Б, Задгай, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 6, 22, 25, 30, …

  • 10 May

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи говийн бүсийн өмнөд хэсгээр …

  • 9 May

    Б.Жагар: Д.Тэрбишдагва Монголын талд шийдвэрлэх ёстой бидний ажлыг нураалаа

    “Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-өөс Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхэн  нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг задруулсан хэмээн үзэж,  тус ажлын хэсгийг ахлагчаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан албан бичгийг төрийн гурван өндөрлөгт  хүргүүлж буйгаа өнөөдөр /2019.05.09/ мэдэгдлээ. “Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-ийн тэргүүн Б.Жагар хэлэхдээ “Би 2018 оны гуравдугаар сарын 21-ны өдөр УИХ-ын даргын 57-р захирамжийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын  гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах эрх бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдон …

  • 9 May

    Олон улсын стандартад нийцсэн авто зам, гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд ажиллаж, замын түгжрэлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцсэн авто замын болон гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулах, явган хүний гарц, орцыг зөв зохицуулах гэх мэт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг эхлүүллээ. Уг уулзалтад нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Автозамын хөдөлгөөн зохион байгуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, …