Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
1 April
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньд бараалхав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2019 онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг …
-
1 April
Бөхчүүд барьц сонгохгүй барилдана
Монголын Үндэсний бөхийн холбооноос хаялцах барьцыг сонгуулахгүй байхаар шийдвэрийг өнгөрөгч сард гаргажээ. Үндэсний бөхийн хорхойтнуудыг талцуулдаг байсан хаялцах барьцыг дөрөв, тавдугаар сарын барилдаанд туршихаар болсон байна. Тухайн хоёр бөхийн барилдаан удааширсан тохиолдолд давхар шуудагдсан барьцнаас барилдуулах аж. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Бөхийн өргөөнд долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний барилдаан нь ирэх ням гаригт Ардчилсан намын баярт зориулсан …
-
1 April
Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим …
-
1 April
М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртжээ
Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн Гран-при тэмцээн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдсан юм. Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв. Манай бусад жүдочдоос 73 кг-д …
-
1 April
Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэж тээвэрлэж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсан хоёр этгээдийг өчигдөр орой Тээврийн цагдаагийн албанны алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Тоёото Прүс маркийн тээврийн хэрэгслээр хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэхээс гадна өөрсдөө хэрэглэсэн …
-
1 April
Б.Батсүх: Бид майхантай суултаа хуулийн дагуу хийсэн
Гэр хороолол хөдөлгөөнийхний өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийсэн суултыг цагдаагийн байгууллага албадан тараасан тухай тус хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Бид Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн. Нөгөө талаас төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. “Иргэд дуртай үедээ халуун усанд ордог больё”, “Бидний хашаа руу инженерийн шугам сүлжээ татаж өгөөч” гэх мэт өөрсдийнхөө амьдралыг ярьж л …
-
1 April
Цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амиа алджээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, хорих ангид ял эдэлж байсан ялтан амь насаа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Амиа алдсан 36 настай иргэн А нь гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд …
-
1 April
А.Ганчимэг: Өөрөө мэдэрч үзээгүй тэр өвдөлтийг гаргахад надад маш хэцүү байсан
“Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Халуун зүрх” кино гуравдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр киноны зохиолыг бичиж, гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа. – “Халуун зүрх” киногоо нээж байгаад баяр хүргэе. Киноны зохиол бичих санааг хэрхэн олсон бэ? -Баярлалаа. Зохиол бичих санааг анх Д.Ганцэцэг эгч надад өгч байсан. Тэрээр “би ханьдаа зориулаад сайхан уран …
-
1 April
ГССҮТ-ийн эмч Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ
Олон улсын эмч нарын баярын өдөр өнгөрсөн сарын 30-нд болж өнгөрлөө. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан чагнуур” наадмыг зохион байгуулдаг бөгөөд ийнхүү энэ жил 9 дэхь удаагаа амжилттай зохион байгуулав. ГССҮТ-ийн Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн мэс заслын их эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ. …
-
1 April
Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сард багтаан дуусгахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. – Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин …
-
1 April
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн …
March, 2019
-
30 March
85 настай Ц.Раднаа дэлхийн хошой аварга болов
Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьж Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэгвэл өчигдөр /2019.03.29/ болсон 60 метрийн саадтай уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ардаа орхин дахин алтан медалын тоогоо нэгээр нэмлээ. Тэрбээр …
-
30 March
Б.Азжавхлан “Combate Americas” тэмцээнд түрүүллээ
Монгол Улсын холимог тулааны шилдэг тамирчдын нэг тулаанч Б.Азжавхлан өнөө өглөө /2019.03.30/ АНУ-ын Аризона мужид явагдсан “Combate Americas” холбооны тэмцээнд ялалт байгууллаа. Тэрбээр АНУ-ын тулаанч Алехандро Арредондог 1 минут 54 секундэд ялснаар “Combate Americas” холбоонд ялсан Монголын анхны тулаанч боллоо. Түүний өрсөлдөгч өөрөөс нь 10 насаар ах тамирчин бөгөөд биеийн өндрөөр ч 10 см-ээр өндөр байжээ.
-
30 March
Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжлав
Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул өнөөдөр Сонгуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл